Завхан гол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Мөр 25:
'''Завхан гол''' нь [[Говь-Алтай]], [[Завхан]] аймгуудын заагт орших [[Монгол улс|Монголын]] томоохон голуудын нэг.
 
Тус гол нь [[Хангайн нуруу]]ны ноён оргил [[Отгонтэнгэр]]ийн хоёр талаас эх авах гол горхиор усжина. [[Отгонтэнгэр]]ийн өмнө хажуугаас эх авдаг Буянт, Шар-Ус хоёр гол нийлэн завханЗавхан гол болдог байна. Буянт ба Шар-Ус голын хөндийд мөсдөлийн моренымөрны хурдас нь тогтсон хэдэн арван нуур байх (хамгийн том нь [[Хөх нуур]]) ба өөр хоорондоо гол горхиор холбогдсон эдгээр нуурууд нь илүүдэл усаа Завхан голд цутгана.
 
Завхан гол нь Хангайн нуруунаас мултармагцсалаад өмнө зүгийг орхиж баруун хойш [[Их нууруудын хотгор]]ыг чиглэн урсана. Завхан голын нийт урт 800 гаруй км юм. [[Тайшир сум]] хүртэл эхний хэсэгт голдрилын өргөн 30-60 м, усны гүн 0.6-25 м, урсгалын хурд 1-1.5 м/сек байна. Тайшираас доош хэсэг газар голдрил нь 3-8 хүртэл салаалах тул үндсэн голдрилыг ялгахад бэрх. Завхан голын баруун гараас түүний хамгийн том цутгал [[Шурагийн гол]] нийлнэ. Богд голын цутгалаас доош голдрил 100-350 м хүртэл өргөсөн задгайрч, усны гүн 0,7-1,5 м, урсгалын хурд 0.7-1,2 м/сек болно.<ref name="medeelel">[http://www.medeelel.mn/index.php?page=land&sm=73&s=1358 "Завхан гол"], ''Medeelel.mn''</ref>
 
2008 онд [[Улаанбоомын усан цахилгаан станц|Улаанбоомын усан цахилгаан станцыг]] барьснаас хойш Завхан голын урсац боогдож, 2011 он гэхэд 300 км орчим урсац газар гурван жил огт усгүй болж тасарсан байжээ. Үүнээс болоод түүний дагуу нутаг нь эзгүйрч, цөлжилт явагдаж байгаа.<ref>{{cite news |title=Завхан гол урсахаа байсан |author=Ж.Түдэвдорж |url=http://www.news.mn/content/51145.shtml |newspaper=News.mn |date=24 January 2011 |accessdate=22 May 2012}}</ref>