Анастасия Ивановна Филатова: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 33:
| awards =
| religion =
}}'''Анастасия Ивановна Филатова''' (1920 оны 2 дугаар сарын 4-нд ЗХУ-ын Рязань мужийн Сапажок тосгонд төрж, 2001 оны 10 сарын 21-нд нас барсан) нь [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс|БНМАУ]]-ын төрийн тэргүүн [[Юмжаагийн Цэдэнбал|Ю.Цэдэнбал]]ын эхнэр, анхныБНМАУ-ын тэргүүн хатагтай, орос үндэстэн бөгөөд Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова гэж нэрлэгдэх болсон юм.
 
== Намтар ==
Монголын улс төрд, ялангуяа нийгэм, боловсролын хөтөлбөрүүдэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Нөхрөө огцорсны дараа Москвад бүх гэр бүлийн хамт амьдардаг байсан бөгөөд хэд хэдэн удаа ярилцлага өгч байжээ.
 
Ю.Цэдэнбал А.Филатова хоёр 1940-өөд оны дундуур Чойбалсангийн улс төрийн зөвлөх байсан Николай Важновын ачаар уулзсан гэж "Известия" сонины сурвалжлагч Леонид Шинкарев бичсэн байдаг. Тухайн үед ЗХУ-ын Худалдааны яамны Комсомолын байгууллагын нарийн бичгийн дарга байсан Анастасия Филатова Москвагийн нийтийн орон сууцанд Важновын хөршүүд байжээ. Важновын хүүгийн дурсамжаас үзэхэд Цэдэнбалд охин таалагдаж байна гэсний дараа ВКП(б)-ын Төв хороо Важновт тэдний харилцааг ойртуулахыг зөвлөжээ.
 
Филатова БНМАУ-д олон жил Хүүхдийн сангийн тэргүүнээр ажилласан. Түүнийг 1970-80-аад онд Монгол Төрийн хэрэгт оролцож эхэлсэн гэж буруутгадаг.
 
Анасиасия Филатовагийн захиж гэрээсэлэл үлдээсэнээр түүнийг 20001 оны 10 дугаар сарын 21-нд нас барахад Москвагийн Ваганковскийн оршуулгын газарт оршуулжээ.
 
=== Цагаатгал ===