Facebook: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 31:
| caption = Фасебоок лого
}}
'''Facebook''' (компанийн бичдэг хэлбэр: ''facebook'', урьдны нэр: ''thefacebook'') нь дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ бөгөөд Meta компани ( [[Facebook Inc.]] 2021.10.28 хүртэл ) хөтлөн явуулдаг байна. Facebooks (''[[Англи хэл|англ.]]'' үгчлэн орчуулбал: «нүүр ном», утгачилбал: «дурсамжийн дэвтэр») гэх нэр нь америкийн зарим коллежийн оюутнууд дунд тараадаг элдэв дүрстэй дурсамжийн дэвтрээс гаралтай юм.
 
'''Facebook''' (компанийн бичдэг хэлбэр: ''facebook'', урьдны нэр: ''thefacebook'') нь дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ бөгөөд Meta компани ( [[Facebook Inc.]] 2021.10.28 хүртэл ) хөтлөн явуулдаг байна. Facebooks (''[[Англи хэл|англ.]]'' үгчлэн орчуулбал: «нүүр ном», утгачилбал: «дурсамжийн дэвтэр») гэх нэр нь америкийн зарим коллежийн оюутнууд дунд тараадаг элдэв дүрстэй дурсамжийн дэвтрээс гаралтай юм.
 
Facebook нь хувь хүмүүс өөрийгөө олон нийтэд танилцуулах, санал сэтгэгдлээ хуваалцах эсвэл албан байгууллагууд бизнесээ танилцуулах сурталчилах, мөн түүнчлэн тодорхой сонирхлын бүлгүүд хувийн болоод хамтын сонирхолоо бусадтайгаа хуваалцах, хэлэлцэхэд ашигладаг.
 
==Түүх==
2004 оны 2 дугаар сарын 4-нд [[Марк Цукерберг]] Facebook-ийг Харвардын Их Сургуульд сурдагкомпьютерын чиглэлээр суралцдаг, дотуур байрны хажуу өрөөнийхөө компьютерийн чиглэлээр суралцдаг Эдуардо Саверин (санхүүгийн захирал), Дастин Московиц (програмчин) болон Крис Хьюз найз нартайгаа хамт санаачлан Facebook-ийг хийж байв. Найзуудтайгаа байнга холбоотой байж болохуйц гүүр маягийн вэб сайтыг тэд анх бүтээхээр зорьж байв. Тийм ч учраас 2006 он хүртэл энэхүү сайт нь зөвхөн Харвард Коллежийн дотоод хүрээнд ''"Thefacebook"'' нэртэй ажиллаж байв. Ингээд 2006 оны 9 сараас хойш дэлхий дахинаа энэхүү том сүлжээ сайт нь нээгдэж, цахим хаягтай 13 нас хүрсэн хүн бүхэн бүртгүүлж орох боломжтой болсон түүхтэй.
 
2007 оны байдлаар Facebook -ийн гүйцэтгэх захирал ньЦукерберг дэлхийн тэрбумтнуудын нэг болсон. бөгөөд тэрбээрТэрбээр компанийнхаа 30% гаруй хувийг эзэмшдэг бөгөөд энэ нь жилд $4 орчим тэрбумын цэвэр ашиг олдог байна. Forbes сэтгүүлээс түүнийг 23 настайдаа буюу хамгийн залуу тэрбумтан болсон хүнээр шалгаруулсан бөгөөд тэрбээр одоо дэлхийн 20 гаруй насан дээрээ тэрбумтан болсон цөөн хэдэн хүний нэг юм.
 
Компанийнхаа удирдлагыг Цахиурын /Silicon Valley/ Хөндий рүү нүүлгэсэн тэрбумтан Маркийг Харвардын Их Сургуулийг дундаас нь хаясан Билл Гейтс ба Стив Жобс нартай харьцуулах нь цөөнгүй. Ноён ЗюкэрбэргЦукерберг ч маш олон төрлийн гэрээ хэлцэлийн саналуудыг хүлээж авч байв.
 
'''Бизнесийн тухай.''' 2007 оны 2 дугаар сарын comScore-ийн судалгаагаар АНУ-ын 6 дахь хамгийн их хүн зочилсон сайтаар Facebook тодорсон бөгөөд сард 30 тэрбум хуудсуудыг зочид нь үзсэн. Энэхүү тоо нь өссөөр байгаа бөгөөд бас нэгэн сонирхолтой баримт гэвэл эдгээр хэрэглэгчдийн тэн хагас нь өдөр бүр логин хийж ордог байна.
Яг энэхүү нийтлэлийг бичиж байх үеийн уг сайтын хамгийн том өрсөлдөгч нь яах аргагүй MySpace юм. Хамгийн алдартай бөгөөд нийтэд түгсэн social network сайт нь 200 сая гаруй хэрэглэгчидтэй билээ. 2 жилийн өмнө буюу 2005 онд News Corp. нь MySpace-ийг $580 саяар худалдан авсан билээ. Social network сайтуудын худалдан авалтууд ийнхүү ар араас үргэлжилсэн бөгөөд Yahoo компани 2006 онд $1 тэрбумаар Facebook-ийг худалдан авах санал тавив. Энэ саналыг Зюкербэрг зөвшөөрөөгүй гэвэл та итгэх үү?
Тийм ээ, тэрбээр хэлэхдээ дараагийн 2 жилийн байдлыг харах хэрэгтэй гэсэн тайлбарыг хийв. Хамгийн сонирхолтой нь Yahoo компани нь энгийн нэгэн онлайн, жилд $100 саяын орлого олдог компанийн төлөө 1 тэрбумыг амласан явдал юм. Одоо эргээд энэхүү татгалзсан шийдвэрийг харахад тун сайн шийдвэр байжээ.
Facebook-ийн өсөлт үргэлжилсээр л. 2007 оны 10 сар гэхэд Facebook нь 42 сая идэвхтэн гишүүдтэй ба оны сүүл гэхэд энэ тоо нь 60 саяд хүрэх тооцоо буй. Тавьсан саналуудыг буцаасан Зюкербэрг өөрийн компаниа бие даан, эрх чөлөөтэйгээр удирдахыг хүсч байлаа.
Facebook-ийн үнэ дэлбээлж, тэнгэрт хадаж эхэлсэн үе нь 2007 оны 9 сар байлаа. Microsoft тэдний хувийг эзэмших гэж байгаа гэсэн цуу яриа тарав. Энэхүү цуу яриа нь ч гэсэн батлагдаж 2007 оны 10 сарын 24 нд Microsoft компани нь 1.6% хувьцааг $246 саяар худалдаж авав. 2 дугаар ангийн энгийн математикийн аргаар тооцоолол хийвэл энэхүү компанийн үнэ цэнэ нь дор хаяж $15 тэрбум болж байна. Энэхүү тооцооллоос бодолт хийн гаргаж нийтлэлийнхээ эхэнд би Маркийн цэвэр орлогыг $4 тэрбумаас илүү болохыг олж мэдэв.
(Марк Зюкербэрг, Facebook-ийг үндэслэгч ба Гүйцэтгэх Захирал.)
2007 оны байдлаар жилийн $150 саяын орлоготой 3 жилийн настай компанид Microsoft яагаад $246 саяын хөрөнгө оруулав? Яагаад Facebook $15 тэрбумын үнэтэй гэж? Эдгээр асуултуудад хариулахад тун бэрх. Учир нь онлайн social network нь энгийн ашгаас илүү зүйлийг бий болгож чаддаг. Жишээ нь онлайн сурталчилгааны арга хэрэгсэл болж байгаагаараа Facebook нь хамгийн нийтлэг social networking сайт болж байна. Тэргүүн байраа алдахгүйн тулд Facebook тун сайн хяналт, ажиллагааг явуулах хэрэгтэй юм.
Facebook нь comScore-ийн статистикийн судалгаагаар 2003 оны 3 сараас 2004 оны 3 сарын хугацаанд давтагдаагүй зочид нь 89% болж өссөн байна.
 
==Онлайн Сурталчилгааны Систем==
Өмнөх хэсэгт бид Microsoft-ийн оруулсан хөрөнгө нь онлайн сурталчилгаанд зарцуулагдах нь тодорхой болсон талаар өгүүлсэн. Сүүлийн хэдэн саруудад Microsoft нь хэд хэдэн томоохон хэлцэлээ Google-д алдсан. Эдгээр наймаануудад: Time Warner, DoubleClick, ба Time Warner’s AOL нэгжүүд юм.
 
Яг одоогийн онлайн сурталчилгаанд Google яах аргагүй давуу эрхтэй байгаа билээ. Түүнтэй өрсөлдөхүйц аргыг олохын тулд энэхүү наймааг Microsoft хийсэн гэж олон хүн үзэж байна. Үүний зэрэгцээгээр Microsoft нь тун хүчирхэг онлайн сурталчилгааны зах зээлд гарч ирэх технологийг бий болгохоор ажиллаж байна.
 
Зарим нэгэн хүмүүс Google-ийг Facebook-тэй хэлцэл хийж байна хэмээн цуурхаж байв. Гэвч Microsoft өөрийн $246 саяын хөрөнгөө Facebook-т оруулж онлайн сурталчилгааны тал дээр 2011 он хүртэл ажиллахаар болсон. Энэ нь Facebook-ийн олон улсын хувилбарт ч хамаатайг санах хэрэгтэй. Facebook өөрийн сурталчилгааны системийг боловсруулан хүмүүст таниулж чадсан хэдий ч Microsoft одоог хүртэл өөрийнхийгөө бусдад таниулж чадаагүй байна.
Үүнээс үзэхэд Google үнэхээр л энэхүү гэрээг байгуулахыг хүсч байсан бол хэлцэлээ Microsoft-д алдахгүй байх байсан. Тэдний сүүлийн үед хийсэн худалдан авалт, наймаа ба хэлцэл, ашиг, өсөлтүүдээс үзэхэд Google яаж ч бодсон Facebook-т оруулах хөрөнгө дутагдана гэж байхгүй. Миний бодлоор бол мөнгөгүйдсэнээс болж энэхүү хэлцэлийг хийгээгүй бус тэр их мөнгийг Facebook-т зарцуулах шаардлагагүй гэж үзсэн болов уу.
Facebook нь одоогоор дараахь байдлаар сурталчилгааны үйлчилгээгээ үзүүлж байна: масс баннерийн сурталчилгаа, флаеруудыг тусгай зориулагдсан коммюнитид хүргэх, тусгай бүлгэмүүдэд зориулсан идэвхжүүлэлтийг хийж, судалгаанаас байрлал, хүйс, сургууль зэргийг тодорхойлж зорилтот зах зээлээ олж мэдэх боломжтой болно. Түүндээ тааруулсан шийдлийг ч өөрсдөө гарган хийх боломжтой. Жишээ нь мэдээний захиалгын хуудсанд сурталчилгаа оруулж өгөх гэх мэтээр.
Та өөрийн зорилтот зах зээлдээ тусгайлан зориулан сурталчилгаагаа явуулж түүн дээр чинь хэрэглэгчид дарах тутмын хэмжээгээр мөнгөө төлөх ёстой болдог систем дээр тулгуурлан ажилладаг.
Мөн та өөрийн Facebook Pages нээж хэрэглэгчиддээ хэрэг болохуйц зүйлсийг багтааж болдог. Түүнийг ашиглан үйлчлүүлэгчидтэйгээ илүү гүн бат холбоосыг тогтоож болох ба гишүүд их орох тусам гинжин холбоо тань улам ихээр томорно.
Эдгээрийг бүгдийг нь холбож хийвэл таньд маркетингийн тун хүчирхэг систем гарч ирнэ. Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ идэвхжүүлэлтийг хийх нэгэн шинэ арга зам гэж нэрлэж ч болох байх.
 
==Ирээдүй==
 
Яг одоогийн байгаа нөөц дээрээ суурилан Марк Зюкербэрг нь Facebook-ийг тун хүчтэйгээр өргөжүүлэх бодлого барьж байна. Одоогоор 300+ гаруй ажилтантай бөгөөд тун удахгүй 700 хүрэх төлөвтэй байна. Том IT компани бүрт байдаг шиг хэрэв та үнэхээр чадварлаг ажилтан бол таньд энэ компанид багтаж шингэх зай чөлөөтэй байгаа гэсэн үг. (Facebook-ийн удирдлага, Калифорни муж.)
 
Зарим нэгэн Facebook платформуудын тухай ярих хэрэгтэй байх. Facebook Marked Language (FBML), Facebook Query Language (FQL), API (REST Web Service) ба Facebook JavaScript (FBJS). Эдгээр онцлогуудыг ойлгох нь тун чухал бөгөөд эдгээр онцлогуудынхаа ачаар бусад social network сайтуудаас ялгаран одоогийн амжилтандаа хүрсэн түүхтэй юм. Өөрөөр хэлбэр та Facebook платформд зориулсан програмыг бичих ёстой болж байнаа гэсэн үг.
FBML нь бараг HTML-тай адилхан бөгөөд зарим нэгэн элементүүдийг нь үгүй хийсэн хувилбар нь гэж хэлж болно. Facebook платформд нэмэлт application бичихэд нь тохируулан дэмждэг. Профайлууд, мэдээний захиалга гэх мэт нь эдний платформ нь ямархуу өргөн суурь, цар хүрээтэйг харуулна. Энэ нь ч Facebook-ийн серверүүдийн таны коодыг ойлгох хэл гэж нэрлэж болох.
FQL нь SQL-тай төстэй өгөгдлийн сан юм. Нийтлэг өгөгдлийн сангийн нэмэлт буюу өөртөө хэрэггүй гэсэн хэсгүүдээ авч хаяад засварласан хувилбар нь энэ гэж хэлж болно. FQL ийн тусламжтайгаар өгөгдлийн санд маш хурдтай хандах боломж үүснэ.
Facebook API нь REST-дээр суурилсан интерфэйстэй. Таны бичсэн коод тань Facebook REST серверүүд дээр уншигдаж, тайлагдаж, ажиллаж, нийтлэгддэг. Та өөрийн функцээ дуудахад л тэд таны ажлыг хийнэ. Нууцлалын систем ба нууцлалтай холбоотой хийж буй үйлдлүүд нь тун гайхалтай.
Эдгээр болон бусад мэдээллүүдийн талаар та Facebook Developers Wiki ээс дэлгэрэнгүй унших боломжтой.
Эдгээр онцлогуудыг тусгаж өгсөн нь одоогийн амжилтын гол түлхүүр болсон гэж дээр дурьдсан. Түүний нэг тод илрэл нь гэвэл яг одоо Facebook ийн сервер дээр 5,500 орчим application байршин ажиллаж байна. Тэд бүгд коодлогдсон бөгөөд Facebook платформ дээр л ажиллана. Яг үүнтэй ижилээр MySpace платформ өөрийн хөгжүүлэлтийг хийж бөгөөд Facebook-ийн шийдэлийг араас нь дагаж байх шиг байна.
Facebook платформ дээр ажилладаг жижиг application-уудын ихэнх нь зугаа цэнгэлийн зориулалттай бол бизнестэй холбоотой зарим нэг application ч бий. Таны зохиосон application-ийг илүү олон хүн татаж авч өөртөө суулгах тусам та өөртөө мөнгө хуримтлуулах боломжтой тул өөрийгөө бусдад таниулахын тулд ширүүн тэмцэл дундаас шалгарч гарч ирэх ёстой.
 
Одоогоор 70,000 аас хол давсан програм зохиогчид Facebook-т зориулсан application бичиж байна. Марк Зюкербэргийн бизнесийн ирээдүйн чиг хандлага ч гэсэн үүнтэй нягт холбоотойгоор өөрчлөгдөж байх учиртай.
Бидний одоогийн мэдэхгүй байгаа зүйл гэвэл Facebook платформ цаашид хэрхэн хөгжиж, шинээр гарч ирж буй өрсөлдөгчийнхөө (Google) OpenSocial шийдэлд хариу барих бол гэдэг асуудал юм. OpenSocial нь төрөл бүрийн сүлжээнд ашиглаж буй коодчилолуудыг хамгийн хялбар аргаар нэгтгэсэн нэгтгэл сүлжээ юм. Төрөл бүрийн social network-уудын коодчилолыг татаж аван, түүн дээр суурилан нэгтгэж болох арга замыг шийдсэн шийдэл гэж ойлгож болно. Orkut, Hi5, Ning гэх мэтийн ихэнх том сайтуудыг нэгтгэх боломжтой болж байгаагаараа давуу талтай.
 
Саяхан Facebook өөрийн fbFund нэртэй тусламжийн хандивын кампанит ажлыг эхлүүлсэн. Facebook компани өөрсдийн платформыг ашиглан бизнес хийн ашиг олсон компанийн $250,000 ба түүнээс дээших тодорхой үнийн дүнг уг хандивын санд оруулж байхыг уриалсан байна.
 
== Өмчлөгчид болон удирдлага ==
'''Үүсгэн байгуулагчид:'''
 
* Марк Цукерберг — 28,2 % (2012 онд) (Марк Зукерберг хувьцаа эзэмшигчидтэй байгуулсан төлөөлөгчийн гэрээний дагуу санал өгөх эрхийн 57 орчим хувийг эзэмшдэг)
* Дастин Московиц (2012 онд) — 7,6 %
 
'''Хөрөнгө оруулагч байгууллагууд 2017 оны байдлаар''' 71,8 % А ангилалынангиллын хувьцаа эзэмшигч гол компаниуд:
 
* The Vanguard Group
Line 101 ⟶ 62:
* Дэвид Эберсман — санхүүгийн захирал (CFO)
 
== Санхүүгийн үзүүлэлтүүд: ==
Тус компанийн 2020 оны нийт орлого 85 тэрбум 965 сая доллар байжээ. Үүнээс цэвэр ашиг - 29 тэрбум 146 сая доллар. Тус компани орлогынхоо 97 хувийг реклам-сурталчилгааны үйлчилгээнээс олдог. 2021 оны эхний зургаан сарын байдлаар Facebook-ийн цэвэр ашиг 19.9 тэрбум доллар болсон байна.
 
== Хориг тавьж хаасан байдал: ==
Дэлхийн хэд хэдэн оронд тус нийгмийн сүлжээнд нэвтрэх эрхийг Умард Солонгос, Мьянмар, Хятад, Иран, Куба, Туркменстан зэрэг, орнуудаддэлхийн хэд хэдэн оронд тус нийгмийн сүлжээнд нэвтрэх эрхийг хаажээ. Ихэнх тохиолдолд хориг нь тус улсад болж буй улс төрийн үйл явц эсвэл шашны эсрэг үзэлтэй тэмцэх арга хэмжээ гэж тайлбарладаг байна.
 
 
'''Цахим холбоос'''{{Commonscat}}
{{Wiktionary}}
* [https://www.facebook.com/ Фэйсбүүкийн албан ёсны цахим хуудас]
*[https://iif.edu/en/facebook-login/ facebook login]
 
== Эшлэл ==