Яков Шишмарёв: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Яков Парфеньевич Шишмарёв''' (1833 оны 9 дүгээр сарын 14-нд, Троицкосавскт төрсөн- 1915 оны 1 дүгээр сарын 18-нд Санкт-Петербургт нас баржээ) Оросын дипломат, Өргөө дахь Оросын эзэн хаант улсын Ерөнхий консул, орчуулагч, монгол судлаач, оросын олон арван эрдэм шин..."
(Өөрчлөлт алга)

11:22, 13 Есдүгээр сар 2021-ий байдлаарх засвар

Яков Парфеньевич Шишмарёв (1833 оны 9 дүгээр сарын 14-нд, Троицкосавскт төрсөн- 1915 оны 1 дүгээр сарын 18-нд Санкт-Петербургт нас баржээ) Оросын дипломат, Өргөө дахь Оросын эзэн хаант улсын Ерөнхий консул, орчуулагч, монгол судлаач, оросын олон арван эрдэм шинжилгээний экспедицид тал бүрээр дэмжиж туслаж байсан хүн.

Яков Шишмарёвын өвөг эцэг орос эхнэртэй монгол хүн байсан. Эцэг нь Парфений Яковлевич Шишмарёв (1806—?) гэж Хиагтын хилийн комиссарын орчуулагч, эх нь тариачин Акулина Ивановна Хороших (1812—1888) гэдэг байжээ. Яков Шишмарёв Троицкосавск буюу өнөөгийн Хиагтад төржээ, тэндээ 1849 онд орос-монголын цэргийн сургууль сургууль төгссөн байна.

1855 онд түүнийг Хиагт хотын захирагчийн албанд томилсон бөгөөд ажлынхаа хажуугаар Гадаад яамнаас тусгайлан томилогдсон Хиагтын сургуулийн багш К.Г.Крымский-гийн (1796-1861) удирдлаган дор Хятад, Манж хэлний сургуульд үргэлжлүүлэн суралцжээ. Тэр жилдээ Зүүн Сибирийн генерал-губернатор Н.Н.Муравьевын албанд орж, Амурын аялалуудад/ экспедицид/ оролцсон байна. 1858 онд тэрээр Айгуны гэрээ байгуулах хэлэлцээнд орчуулагчаар оролцов. Тэрээр хурандаа К.Ф.Будогосскийн дэргэдэх хилийн комисст орчуулагч байсан бөгөөд Уссуригийн дээд хэсгээс далай хүртэлх газрын зураг гаргахад оролцож байсан ажээ.

Файл:Яков Шишмарёв.png
1865-1911 онуудад Өргөө дахь Оросын Ерөнхий Консул Яков Шишмарёв

1859 оны 7-8-р сард Бээжинд хятадуудтай урьдчилсан хэлэлцээ хийхэд оролцсон байна. 1860 онд мөн түүнийг "Бээжингийн гэрээ" байгуулахад оролцохоор Бээжинд илгээж байжээ.

1861 оноос Өргөө дахь Оросын консул К.Н.Боборыкины нарийн бичгийн дарга, орчуулагчаар ажиллаж байсан. 1864 оноос хойш Боборыкин удаан хугацаанд байхгүй байсан тул консулын үүрэг гүйцэтгэгч, консулын газрын менежерээр ажиллаж байжээ. 1865 онд тэрээр Оросын Консулаар, 1882-1904 онд Өргөө хотод Ерөнхий консулаар томилогдож, 1907-1911 онд консулын газрын зохион байгуулагч албан тушаалд шилжсэн байна.

Я.Шишмарев эх орон нэгтнүүдээ хэзээ ч шууд дэмжиж байгаагүй. 1883 онд Гадаад хэргийн яаманд бичсэн захидалдаа "Оросууд гэртээ байгаагаасаа Монголд илүү муу байдал гаргаж байна. Оросын худалдаачдын ичгүүр сонжуургүй байдал нь угийн сайхан сэтгэлтэй монголчуудын тэвчээрийг алдагдуулж байна " гэж бичиж байжээ.

1864 онд тэрээр Өргөө хотод орчуулагчдын сургууль байгуулсан нв 56 жилийн нүүр үзжээ.

Оросын газарзүйн нийгэмлэгийн Сибирийн салбарыг төлөөлж Зүүн Монголын анхны газрын зургуудыг гаргахад оролцсон. Тэрээр түүх судалж, санскрит, төвд хэлнээс монгол хэл рүү ном хөрвүүлж, угсаатны зүйн цуглуулга цуглуулсан. 1863 онд тэрээр Оросын газарзүйн нийгэмлэгийн Сибирийн хэлтсийн жинхэнэ гишүүн болж, 1865 онд Оросын газарзүйн нийгэмлэгийн мөнгөн медалиар шагнагджээ. Нийтдээ тэрээр 9 нийтлэл нийтлүүлсэн бөгөөд ихэнх нь Оросын газарзүйн нийгэмлэгийн Сибирийн хэлтсийн тайланд багтжээ.

1911 онд тэрээр 78 насандаа Өргөө дахь Консулын албанаасаа чөлөөлөгдсөн байна.

Тэрээр амьдралынхаа төгсгөлд Монголын тухай ном бичсэн бөгөөд гар бичмэлийг нь 1938 онд төрөл төрөгсөд нь баривчлан гэж байгаад устгажээ. Үүнээс гадна Яков Шишмарев Төв Азийн байгаль, газарзүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж, олон экспедицийг зохион байгуулж, дэмжиж оролцов. Тэрээр Н.М.Пржевальский, П.К.Козлов, Г.Н.Потанин, А.М.Позднеев, В.А.Обручев, Д.А.Клементс нарын алдарт аялагчдыг дотно мэддэг байжээ. Пржевальскийтэй урт хугацаанд нөхөрлөж байсан байна.