1917 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 20:
* Нэгдүгээр сарын 26 - Панчо Виллаг барих ажиллагаа: АНУ-ын Юта мужийн үндэсний гварди Мексикийн 10 гаруй босогчдийг устган сөнөөв.
* Нэгдүгээр сарын 31 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Герман улсын засаг захиргаа Атлантын далайд байршуулах хөлөг онгоцны тоогоо нэмэгдүүлжээ.
 
=== Хоёрдугаар сар ===
* Хоёрдугаар сарын 1 - Шинэ Зеланд улсад Армийн зэвсэглэлийн хороо байгуулагдав.
* Хоёрдугаар сарын 5 - Мексик улсад шинэ Үндсэн хууль батлагдав.
** Жон Ж.Першингээр удирдуулсан АНУ-ын армийн хүч Нью Мексико мужийн Колумбус хотод ирснээр Панчо Виллаг баривчлах ажиллагаа эцэслэв.
* Хоёрдугаар сарын 9 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Германы Засаг захиргааны тушаалаар тус улсын цэргүүд Хинденбург шугмын цаана ухрах, нэгтгэх Алберих ажиллагаа эхлэв. Энэ ажиллагааны хүрээнд хамгаалалтын шугам 40-45 км богиносож улмаар Дорнод фронт дахь Германы дивизийн тоо 13-аар цөөрсөн юм.
* Хоёрдугаар 13 - Анкра хөндийд Германы цэргийн хүч сөрөг дайралт хийв. Үүний улмаас Британийн 382 цэрэг амиа алджээ. Хэдийгээр Германы хүч багагүй хохирол амссан ч 210 гаруй хоригдлоо суллаж чаджээ.
** Мата Хариг тагнуулын хэргээр Парист баривчлав.
* Хоёрдугаар сарын 17 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Британийн арми Синайн хойгт Нехл бүс нутгийг өөрийн мэдэлдээ авав.
* Хоёрдугаар сарын 18 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Британийн арми Синайн хойгт Бир эль Хассанад хяналтаа тогтоов.
* Хоёрдугаар сарын 26 - АНУ-ын Аляск мужид Маккинли хайрханы үндэсний дархан газар байгуулагдав.
 
=== Гуравдугаар сар ===
* Гуравдугаар сарын 1 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: АНУ-ын Засаг захиргаа Зиммерманы цахилгаан мэдээний нууц кодыг олон нийтэд ил болгов.
** Япон улсын Омүта хот байгуулагдав.
* Гуравдугаар сарын 4 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уильсоны хоёр дахь бүрэн эрх хэрэгжиж эхлэв.
** АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд Монтана мужаас Жанетт Ранкин сонгогдов. Ингэснээр Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон анхны эмэгтэй улстөрч болжээ.
* Гуравдугаар сарын 8 - Хаант Орос улсад Хоёрдугаар сарын хувьсгал дэгдэв. Петроград хотд анх цөөн тооны эмэгтэйчүүдийн эхлүүлсэн энэ хувьсгал аажимдаа хот даяар тархжээ.
* Гуравдугаар сарын 11 - Мексикийн хувьсгал: Мексикийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Венустиано Карранзаг АНУ-ын засаг захиргаа "де-юре" хүлээн зөвшөөрөв.
* Гуравдугаар сарын 12 - Хаант Оросын Төрийн дума Засгийн газраа тарааж, түр Засгийн газар байгуулав. Дөрөвхөн сарын дараа түр Засгийн газар татан буугдсан билээ.
* Гуравдугаар сарын 14 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Бүгд найрамдах Хятад улс Герман улстай дипломат харилцаагаа таслав.
* Гуравдугаар сарын 15 - Хаант Орос улсын хаан II Николай эрх мэдлээсээ татгалзаж буйгаа олон нийтэд зарлав. Ингэснээр 300 гаруй жил засагласан Романовынхны угсаа тасарчээ.
* Гуравдугаар сарын 16 - Оросын Их Ван Михайл Александрович засаг барихаас татгалзав.
* Гуравдугаар сарын 26 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Газын зурвасын анхдугаар тулаан: Британийн армийн удирдсан Египетийн гарризон Газын зурвасыг бараг бүсэлсэн боловч буцах тушаал өгч, Оттоманы эзэнт гүрний мэдэлд үлдээжээ.
* Гуравдугаар сарын 30 - Шведийн Ерөнхий сайд Хьялмар Хаммарсколд үүрэгт ажлаасаа огцорч, түүний оронд барууны үзэл баримтлалтай бизнесмен Карл Свартц томилогджээ.
* Гуравдугаар сарын 31 - АНУ-ын засаг захиргаа Данийн Дорно энэтхэгийн аралд хяналтаа тогтоов. Ингэснээр АНУ-ын Виржинийн арлууд гэгдэх болжээ.
 
=== Дөрөвдүгээр сар ===
* Дөрөвдүгээр сарын 2 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уильсон АНУ-ын Конгрессоос Герман улсад дайн зарлах эсэхийг асуужээ.
* Дөрөвдүгээр сарын 6 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: АНУ Герман улсад дайн зарлав.
* Дөрөвдүгээр сарын 8 - Петроград хотод 40 мянга гаруй Эстони үндэстэн автономи эрх олгохыг шаарджээ.
* Дөрөвдүгээр сарын 11 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Бразил улс Германаас дипломат харилцаагаа тодорхойгүй хугацаагаар цуцлав.
* Дөрөвдүгээр сарын 12 - Хаант Оросод Эстонийн автономит муж улс байгуулагдав.
* Дөрөвдүгээр сарын 16 - Владимир Ленин Петроград хотод хүрэлцэн иржээ.
* Дөрөвдүгээр сарын 17 - Владимир Ленин "Дөрөвдүгээр сарын сэдвүүд" хэвлэгдэв. Энэ бүтээл большевик хувьсгал ялахад хүчтэй нөлөө үзүүлсэн юм.
* Дөрөвдүгээр сарын 26 - Сен Жан де Моренийн гэрээ байгуулагдав. Ингэснээр Франц, Итали, Их Британи улсууд Ойрх Дорнодыг хуваан захирахаар сонгогджээ.
 
== Энэ онд болсон үйл явдлууд ==