II Тигранес: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 26:
МЭӨ83 онд [[Сири]]йн нутагт оршин байсан Селевкидийн улсын хаан угсааны дунд хагарал гарч, цуст дайнд дэгджээ. Сиричүүд эцэстээ өөрсдийн хамгаалагч болохыг Тигран хаанаас хүсч, хааны титмээ түүнд өгчээ. Тигран хаан энэ явдлын дараа Селевкидийн эзэнт улсын сүүлчийн хаан [[Селевкус VII Филометор]]ын тулгуур болж байсан Финик болон [[Килик]]ийн нутгийн хотуудыг дараалан байлдан дагуулснаар
өмнөд хил нь өнөөгийн Акко орчмын нутаг хүрсэн байна. Байлдан дагуулсан хотуудын иргэдээс маш олныг өөрийн шинээр байгуулсан нийслэл хот болох [[Тигранакерт]]эд суурьшуулсан байна.
Түүний эзэнт улс [[Понтийн Альп]]аас [[Месопотами]] хүртэл уудам, [[ГазрынГазар дундаддундын тэнгис]]ээс [[Каспийн тэнгис]] хүртэл өргөн нутаг дэвсгэрийг хамран орших болжээ. Тигран хааныг энэ үеэс '''Их Тигран''' эсвэл '''Хаадын хаан''' хэмээн нэрлэх болжээ.
 
[[Плутарх]]ын тэмдэглэлд Их Тигран хэмээн бичигдсэн байдгаас үндэслэн Өрнө дахинаа Их хэмээн нэрлэгдэх болжээ. Харин Армены хаант улсын дорно зүгт орших улсуудад Хаадын хаан гэж нэрлэдэг байсан байна.