Лев Гумилёв: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 91:
Намын удирдагч Ждановын “Звезда”, “Ленинград” сэтгүүлүүдийн талаар тавьсан илтгэлийн үеэр Анна Ахматовагийн нэр төрд халдаж харлуулсан явдал хүү Л.Гумилёвыг ч тойрон өнгөрсөнгүй. Хэл амны бай болж, Гумилёвыг аспирантураас нь хөөх шалтгаан болжээ. 1947 онд Ленинградын Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт номын санчаар ажиллаж эхэлсэн байна. Удалгүй хамт олны халуун дотно тодорхойлолт тусламж, дэмжлэгийн ачаар Ленинградын Их сургуульд түүхийн ухааны дэд (Ph.D) докторын зэрэг амжилттай хамгаалжээ. 1948 оны хавар С.И.Руденко багшаар удирдуулсан Алтай дахь “Пазырык” булш дээр хийсэн малтлагын ажлын экспедицид эрдэм шинжилгээний ажилтнаар оржээ. '''1949''' оны арван нэгдүгээр сарын 7-нд ямар ч шалтгаангүйгээр дахин баривчлагджээ. Удалгүй онц шалтгаангүйгээр 10 жилийн хоригдох ял авч Чурбай-Нуур хэмээх Карагандагийн “Онцгой дэглэмтэй” хорих анги явж, мөн тэндээсээ Междуреченскийн Омск хотын ойролцоох хорих Саяаны анги руу цөлөгджээ.
[[File:Ахматова_Н.Гумилев_Л.Гумилев.jpg|thumb|right|369x369px|Л.Гумилев эцэг эхийн хамт]]
1956 онд “онцЗХУКН-ын шалтгаангүйгээрХХ хоригдсон”дугаар хэмээнИх цагаатгагдсанхурлын ажээ.дараа 1956“онц ондшалтгаангүйгээр Левхоригдсон” хэмээн Гумилёвцагаатгагда Ленинградад буцаж иржээ.
 
Эрмитажийн захирал М.И.Артомонов түүнийг ажилд авсан байна. Тэрбээр энэ номын санд ажиллах хугацаандаа “Эртний түрэгүүд” (Sh.D) докторын бүтээлээ дуусгасан байна. Докторын зэрэг горилсны дараа Ленинградын Их Сургуулийн ректор, ШУА-ийн сурвалжлагч гишүүн А.Д.Александров түүнийг их сургуулийнхаа дэргэдэх газар зүй судлалын Эрдэм шинжилгээний төвд авч ажиллуулжээ. Энд 1986 онд тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Yүний хамт Гумилёв нь Ленинградын их сургуулийн Түүхийн факультетэд олон жил лекц уншиж, оюутнуудад хичээл заажээ. 1974 онд хоёр дахь докторын зэргээ хамгаалсан бөгөөд энэ удаа ВАК энэ бүтээл бол “докторынхоос хол давсан бөгөөд докторын бус ажил байна” хэмээн үзсэнээс батлагдаагүй гэнэ.