"Борис Жонсон"-ны өөр хувилбарууд

no edit summary
'''Александр Борис де Пфеффель Жонсон''', олон нийтэд '''Борис Жонсон''' гэж алдаршсан ({{lang-en|Alexander Boris de Pfeffel Johnson}}; [[1964]] оны 6 дугаар сарын 19-нд [[АНУ]]-ын [[Нью-Йорк]] хотод төрсөн) — [[Их Британи]]йн улс төрийн зүтгэлтэн.

2019 оны 7 дугаар сарын 24-нөөс Их Британийн 77 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байна.

2019 оны 7 дугаар сарын 23-наас Консерватив намын удирдагч.

[[Лондон]] хотын захирагчаар (2008—2016) сонгогдож, [[Тереза Мэй]]н Засгийн газарт Их Британийн Гадаад хэргийн сайдын (2016-2018) албан тушаал хашиж байсан. [[Европын Холбоо]]ноос Их Британийг гаргах бодлого баримтлагч.

2001 онд анх Төлөөлөгчдийн Танхимд сонгогдож байсан.
[[Лондон]] хотын захирагчаар (2008—2016) сонгогдож, [[Тереза Мэй]]н Засгийн газарт Их Британийн Гадаад хэргийн сайдын (2016-2018) албан тушаал хашиж байсан. [[Европын Холбоо]]ноос Их Британийг гаргах бодлого баримтлагч.

1964 онд түүний аав Стэнли Жонсоны Нью-Йоркт ажиллаж байхад тэр төрсөн байна. Удалгүй гэр бүл нь Лондон руу нүүсэн бөгөөд ээж нь Оксфордод сурч төгссөн байна. Эцэг Стэнли Жонсон нь Европын парламентын гишүүн байсан бөгөөд Европын Комисс, Дэлхийн банкинд мөн ажиллаж байжээ.

Борис Жонсоны элэнц өвөг эцэг, Туркийн сэтгүүлч Али Кемал Османы эзэнт гүрний сүүлчийн Их Визирийн Засгийн газарт Дотоод хэргийн сайдаар богино хугацаанд ажиллаж байжээ. Түүний өвөө Али Осман 1920 онд Их Британид суурьшиж, нэрээ Вилфред Жонсон болгон өөрчилжээ.

Борис Жонсон бага сургуулиа Брюссель дэх Европын сургуульд авсан бөгөөд Их Британи руу нүүж ирснийхээ дараа Зүүн Сассексийн бэлтгэл сургууль, дараа нь Этон коллежид үргэлжлүүлэн 1983-1984 онд сурчээ. сонгодог уран зохиолын чиглэлээр Оксфордын их сургуульд суралцсан. Их сургуульд байхдаа оюутны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Тэрээр 2001 онд анх Төлөөлөгчдийн Танхимд сонгогдож байсан.

Тэрээр Таймс сонинд дадлагжигч сурвалжлагчаар ажлын гараагаа эхлүүлсэн байна. Түүнийг загалмайлсан эцэг Колин Лукасаас хожим нь Оксфордын их сургуулийн дэд канцлер болсон ишлэлийг хуурамчаар үйлдсэнийхээ төлөө ажлаас нь халжээ. Дараа нь тэр хэсэг хугацаанд Wolverhampton Express & Star сонинд ажилласан.

1987 - The Daily Telegraph-д орсон. 1989 оноос 1994 он хүртэл Жонсон тус сонины Брюссель дэх сурвалжлагч байсан бөгөөд 1994-1999 онуудад. - The Daily Telegraph сонины орлогч эрхлэгч, улс төрийн тэргүүлэх тоймч байжээ.

1998 онд тэрээр "BBC"-д ажиллаж эхэлсэн.

2016 оны 7 дугаар сарын 13-нд Тереза Мэй-гийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар томилогдсон.

== Гэр бүл ==
Тэрээр Аллегра Мостин-Оуэнтай 1987 онд гэрлэж, 1993 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Тэр 1993 ондоо Жонсон сэтгүүлч, телевизийн хөтлөгч Сэр Чарльз Уилерийн охин Марина Уилертэй (Marina Wheeler) гэрлэжээ. Тэд Лара, Кассиа хэмээх хоёр охин, Мило, Теодор гэсэн хоёр хүүтэй нийт дөрвөн хүүхэдтэй.

2009 онд түүний хууль бус охин урлаг судлаач Хелен Макинтайраас төрсөн.

2018 оны 9 дүгээр сард Борис Жонсон, Марина Уилер нар салж байгаагаа албан ёсоор зарлав.

Тэрээр 23 дүү Кэрри Симондстой үерхдэг бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 29-нд хосууд хүүхэдтэй болох гэж байгаагаа зарлав. 2020 оны 4 дүгээр сарын 29-нд Борис Жонсон болон түүний сүйт бүсгүй Кэрри Симондс нар хүү төрүүлж Уилфред Лоури Николас гэдэг нэр өгчээ. Залуу гэр бүл 2019 оны 7 дугаар сарын 11-нээс хойш Лондон, Даунинг-стрийт 11 хаягар амьдарч байна.

Б.Жонсон франц хэлтэй бөгөөд ундаг дугуй, теннис болон уран ураг сонирходог байна.

{{DEFAULTSORT:Жонсон, Борис}}