Батын Содном: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Батын Содном
(Өөрчлөлт алга)

19:15, 28 Дөрөвдүгээр сар 2021-ий байдлаарх засвар

Батын Содном нь (1910 онд төрж, 1984 онд нас барсан) БНМАУ-ын гавъяат жүжигчин хүн.

Намтар

Б.Содном нь 1910 онд одоогийн Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Тосонгийн гол гэдэг газар төржээ. Тэр 13 насандаа өнчирсөн ч хотод ирж Хүүхэд Залуучуудын Эвлэлийн дэргэдэх бичиг үсгийн дугуйланд суралцжээ.

1932 онд лам нарт бичиг үсэг заах багш болов. 1933 оноос сайн дураараа Марзан Шарав гуайн дагалдан зураач болж байжээ.

1934 онд төв Цэнгэлдэх хүрээлэнгээс зарласан шалгаруулалтад тэнцэж уртын дуучин болж байв.

Б.Содном нь жүжигчин, жүжигчнээс найруулагч болж бүр театрын орлогч дарга ч болж ажилласан хүн юм.

1953 онд циркт томилогдон ирж алиалагч болоод 1984 онд насан эцэслэтлээ ажилласан байна.

Тоглосон кинонууд

Б.Содномыг 1965 оны "Зэрэг нэмэхийн өмнө" киноны Боролдойн дүрээр Монголын ард түмэн андахгүй. Түүнээс гадна нэлээд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн байдаг. Үүнээс дурдвал:

  • 1940 он "Тарваган тахал" анчин
  • 1940 он "Анхдугаар хичээл" цэрэг
  • 1956 он "Бидэнд юу саад болэ байна" нэгдлийн гишүүн
  • 1965 он "Хүний мөр" архичин
  • 1970 он "Хүргэн хүү" бригадын өдөрлөгт жүжиг тоглогч

зэрэг дүрүүдийг бүтээжээ.

Мөн үзэх

Жамбын Данзан

Стэнд-ап Комеди

Алиалагч

Цирк

Үзүүлбэр