Лех Качински: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 17:
 
2000 оны 6 дугаар сарын 12-нд түүнийг Ерөнхий сайд Ежи Бузек-ийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар томилов. Тэрээр удалгүй Засгийн газрын хамгийн алдартай гишүүдийн нэг, тухайн үеийн Ерөнхийлөгч Александр Квашньевскийн дараа хамгийн алдартай Польшийн улс төрч болжээ. Польш улсад олон жилийн турш хэрэгжүүлж байсан эрүүгийн шударга ёсны бодлогыг таслан зогсооход чиглэсэн түүний үйл ажиллагаа нь нийгмийн итгэлцлийг нэмэгдүүлсэн юм. Тэрээр гэмт хэрэг, авлигаас урьдчилан сэргийлэх, мафийн эсрэг тэмцэхэд үр дүнтэй ажиллаж байжээ.
 
2001 онд "Эрх зүй, шударга ёс" (Prawo i Sprawiedliwość – PiS) намыг өөрийн ихэр Ярослав Качинскитай хамт байгуулж 2001-2003 онд тус намаа тэргүүлсэн юм.
 
2002 оны 11 дүгээр сарын 18-нд Варшав хотын захирагчийн шууд сонгуульд давуу олонхийн саналаар ялав. Тэрбээр авлига, хээл хахуулийг арилгах, хууль, хэв журмыг сэргээхийг уриалж нийслэл дэх бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлжээ. Тэрбээр хотын аюулгүй байдлыг сайжруулсан үр дүнтэй арга хэмжээ авав. 2004 оны 8 дугаар сарын 1-нд Варшавын бослого эхэлсний 60 жилийн ойд тэрээр "Варшавын бослого"-д зориулсан музейг нээлээ.
Line 25 ⟶ 27:
2005 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийт сонгогчдын 54.04% -ийн санал авсан Лех Качиньский өрсөлдөгч Дональд Тускийг хоёрдугаар шатанд ялж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав.
 
Тэрээр 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Үндэсний Ассемблейн өмнө Ерөнхийлөгчийн тангараг өргөж ажлаа албан ёсоор хүлээн авававсан.
[[Файл:Para Prezydencka RP.JPG|thumb|Лех Качински эхнэр Мария Качинска нар]]
Тэрбээр тангараг өргөх ёслолын үеэр хэд хэдэн зорилгоо илэрхийлсэн. Дотоод хэргийн талаар Польшид нийгмийн эв санааны нэгдлийг нэмэгдүүлэх, Бүгд Найрамдах Польш Улс дахь коммунист гэмт хэрэгт хариуцлага хүлээсэн, өртсөн хүмүүст шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх, эдийн засгийн аюулгүй байдал, гэр бүлийн хөгжлийн аюулгүй байдлыг хангах зэрэг юм. Лех Качински Польшийн бүс нутгийн хоорондох эдийн засгийн тэгш бус ялгаатай байдлыг арилгахыг эрмэлзэнэ гэж мэдэгдэв. Тэрээр хэлсэн үгэндээ орчин үеийн шинэчлэлийг уламжлалтай хослуулж, Ромын Пап II Иоанн Павелын сургаалыг санаж явахыг мөн онцолж байжээ.