Рашид ад-Дин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
{{Цэвэрлэгээ}}
Мөр 1:
{{Цэвэрлэгээ}}
'''Рашид ад-Дин Фазлуллах ибн Абу-ль-Хайр Али Хамадани''' ('''Рашид ад-Доулэ'''; '''Рашид ат-Табиб''' — «Рашид-эмч») (1247 он орчим, Хамаданд төрж— 1318 оны 6 дугар сарын 18-нд Тебризд нас барсан) -персийн төрийн зүтгэлтэн, эмч, эрдэмтэн; Ил хаант улсын сайд (1298—1317).
 
Абаха хааны үед төрийн ажилд орсон (1265—1282). Махмуд Газаан хааны үед (1295—1304) эдийн засгийн асуудал эрхэлсэн тэргүүлэх түшмэл болсон. Өлзийт хааны үед (1304—1316) үндсэндээ улс удирдах нэгдүгээр хүн болсон байна. Абу Саид Бахадур хааны үед (1316—1335) улс төрийн зөрчилдөөний үед эрх мэдлээ алдаж худал мэдүүлгээр буруутгагдаж цаазлуулсан байна.
 
 
Рашид ад-Дин Монголын[[Монгол]]ын эзэнт гүрний болон Ираны[[Иран]]ы Ил хаант улсын түүхийн талаар М.Газаан хааны тушаалаар Перс хэл дээр '''"''Джами' ат-таварих''" («Судрын чуулган»)''' хэмээх түүхэн сурвалж бичиж үлдээсэн юм. Мөн Рашид ад-Дины захидлууд түүхийн чухал эх сурвалж болдог.
 
Рашид ад-Дин Монголын эзэнт гүрний болон Ираны Ил хаант улсын түүхийн талаар М.Газаан хааны тушаалаар Перс хэл дээр '''"''Джами' ат-таварих''" («Судрын чуулган»)''' хэмээх түүхэн сурвалж бичиж үлдээсэн юм. Мөн Рашид ад-Дины захидлууд түүхийн чухал эх сурвалж болдог.
 
Газаан хан, олон хэл мэддэг бөгөөд түүх судалдаг өндөр боловсролтой хаан байсан тул өөрийн улсын түүхэнд өндөр ач холбогдол өгдөг байжээ. Газаан хаан 1300/1301 онд Рашид ад-Динд монголчуудын талаарх бүх мэдээллийг цуглуулан эмхэтгэх даалгавар өгсөн байна. Улмаар «Та’рих-и Газани» («Газааны судар») хэмээх нэртэй үндсэн ажлыг Өлзийт хаанд 1307 онд өргөн барьсан ажээ. 1310/1311 онд дээрх "Судрын чуулган" түүхэн баримт бичгийг дуусгасан байна.