Бүгд Найрамдах Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 73:
Ерөнхийлөгчийн бүрэн эрх нэлээн хязгаартай бөгөөд даруухан байна. Улс оронд онц байдал тогтоох, хуулинд хориг тавих, олон нийтийн санал асуулга явуулах эрхгүй байдаг. Засгийн газрыг бүрдүүлэхэд төдийлөн оролцдоггүй, хуулиар ногдсон эрх мэдлээ өөрийн үзэмжээр биш ихэвчлэн ерөнхий сайдтай зөвшилцөх замаар хэрэгжүүлнэ. Хууль санаачлах зарлиг захирамж гаргахдаа засгийн газартай зөвшилцөнө. Парламент, Засгийн газарт итгэхгүй тохиолдолд парламентийг тараах нь парламентийн БНУ-ын ерөнхийлөгчийн хамгийн том эрх мэдэл юм.
 
Иймд парламентийн БНУ-ын ерөнхийлөгч төрийн засаглалын аль өндөрлөгт хамаарагдах асуудал ологолон улсын практикт ихээхэн бүрхэг байдаг. Ихэвчлэн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн уулзварт, эсвэл гүйцэтгэх засаглалын хүрээнд багтаана. Гэвч парламентийн БНУ-д гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхий сайд хийгээд түүний кабинетээр толгойлуулсан засгийн газар хэрэгжүүлнэ. Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх бүрэн эрх нь парламентийн итгэлд тулгуурлаж байдаг байна.
 
Хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж, засгийн газрын үйл ажиллагааг хянадаг нь парламент юм. Ийм учраас улс орны нийгэм эдийн засгийн асуудал, гадаад хийгээд дотоод бодлогыг тодорхойлж, төрийн төсөв санхүүгийн онцгой эрхийг хэрэгжүүлнэ. Дараахи үүргүүдийг хүлээнэ. Үүнд: