Сэцэн хан аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 5:
Даян хаан нас эцэслэхээсээ өмнө өөрийн хүү Гэрсэнзэд 12 отог Халх түмний, 7 отог Халхыг өгч захируулсан бөгөөд тус газар нь өнөөгийн Монгол улс, ОХУ-ын Чита муж, Буриад, Тувагийн нутгууд, БНХАУ-ын Хөлөнбуйр орчмын нутгийг хувьдан өгсөн байдаг. 1549 онд Гэрсэнз хунтайж өөд болоход 7 хүүдээ хуваан өгсөн бөгөөд дунд хүү Аминдуралд Хүрээ, Хороо, Цоохор отгуудыг өгсөн. Цаашлаад түүний хүү Шолой нь эцгийн голомтыг залгамжлсан. 1588 оноос Халхад Шарын шашин дэлгэрч эхэлсэнээс хойш Халхын ноёд Далай лам хэмээгчээс цол хүртэн, бие биенээсээ даван гарах гэж хичээж байсан энэ үед Шолой нь Хан цол хүртсэнээр тус ханлигийн уг суурь тавигдсан.
 
=== Засаг захиргааны хувирлалт ===
Тус аймгийг хан цолтон толгойлж, Сэцэн хан хэмээн дуудах ба ханы угсаа залгамжлагчаар эхэн үедээ урьд ханы ахмад хүү нь залгамжилдаг байсан боловч [[Чин улс|Манжид]] дагаар орсноос хойш Монгол жургаанаас сонгон тавих болсон.
Манжид дагаар орохоос өмнө тус аймаг нь бие даасан шинжтэй, Халхын зүүн гарт багтаж, дотроо 2-3 хошуутай байсан бол 1921 он болж ирэхэд 25 хошуу, 2 шавь отогтой болсон байдаг. 1725 онд нийт Халх даяар чуулганы газар нээснээр Сэцэн хан аймгийн "'''Хэрлэн Барс хотын чуулган'''" хэмээх болжээ. Манжийн үед хошуу нь сум, хондого, хөмжлага гэж задрах болсон.