"1911 он"-ны өөр хувилбарууд

** Монакогын вант улсын ван I Альберт Монаког хаант засаглалтай улс болгох талаар үндсэн хуульд тусгажээ. Энэ нь араасаа эсэргүүцэл дагуулсан юм.
* Нэгдүгээр сарын 8 - Дуглас Моусоноор удирдуулсан Антарктидийг судлах Австралийн экспедиц тус тивтэй ойролцоо орших Денисоны хошуунд хүрчээ.
* Нэгдүгээр сарын 9 - АНУ-ын "АЛАМ" компанийн захирал Жорж Б.Селдэн гэгч Хенри Фордыг татвараас зугтсан, компанийн патентыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхэд өгчээ. АНУ-ын тойргийн шүүх энэ хэргийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон юм. тойргий
* Нэгдүгээр сарын 11 - Германы нийслэл Берлин хотноо байгалийн шинжлэх ухааны судалгааны Кайзер Вильгелмийн нийгэмлэгийг байгуулжээ.
* Нэгдүгээр сарын 13 - Амстердам хотын музейд хадгалагдаж байсан Рембрандтын "Шөнийн харуул" бүтээл халдлагад өртжээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн 209 жилийн настай уг зургийг хутгаар сийчиж орхисон байна.
* Нэгдүгээр сарын 16 - Парагвайн ерөнхийөлгч Мануэль Гондра үүрэгт ажлаа аваад ердөө хоёрхон сарын дараа өөрийн хүсэлтээр суудлаа өгчээ. Парагвайн конгресс хэлэлцээд түүний залгамжлагчаар өмнө нь дайны сайд байсан Альбино Жараг сонгосон юм.
* Нэгдүгээр сарын 17 - Францын төлөөлөгчдийн танхимд үг хэлж байхад нь Францын ерөнхий сайд Аристид Брайнд халдав. Золоор тэр амь насаа алдаагүй юм.
** АНУ-ын Сан Диего хотод анхны нисэхийн сургууль байгуулагдав.
* Нэгдүгээр сарын 22 - Нисэх онгоцтой хамгийн удаан агаарт хөөрсөн дээд амжилт дахин эвдэгдэв. Америкийн нисгэгч Филип Орин Пармели 3 цаг 40 минутын турш агаарт нисчээ.
* Нэгдүгээр сарын 23 - Нэрт эрдэмтэн Мари Кюри Францын шинжлэх ухааны академийн гишүүнээр томилогдов. Ингэснээр энэ суудалд суусан анхны эмэгтэй эрдэмтэн болжээ. Тэрээр насан эцэслэх хүртлээ энэ суудалд суусан юм.
* Нэгдүгээр сарын 24 - Японы угсаа залгамжлах хунтайж Хирохитогийн амь насанд халдахыг завдсан гэсэн үндэслэлээр Шүсүй Котокү тэргүүтэй хэд, хэдэн хүнийг цаазаар авчээ.
* Нэгдүгээр сарын 26 - АНУ, Канадын хооронд худалдааны гэрээ байгуулагдав.
* Нэгдүгээр сарын 27 - Перу-Экуадор улсын хилийн цэргүүд хэдэн цагийн туршид буудалцжээ.
* Нэгдүгээр сарын 29 - Галапагосын арлыг АНУ-д хөлслүүлэх төлөвлөгөөтэй байсан Экуадорын ерөнхийлөгч Альфаро олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарав.
* Нэгдүгээр сарын 31 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын 188 гишүүний 159 нь Сан-Франциско болон Нью Орлиан хотуудад 1915 оны дэлхийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах шийдвэр гаргажээ.
 
=== Хоёрдугаар сар ===
Anonymous user