5 сарын 24: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 144 interwiki links, now provided by Wikidata on d:q2584 (translate me)
Мөр 1:
'''5 сарын 24''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 144 дахь ([[өндөр жил]] бол 145 дэх) өдөр юм. Мөн он дуустал 221 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* 1218 - Загалмайтны тав дахь аян дайн Египетийн Акраг орхин гарав.
 
* 1276 - Шведийн хаан ширээнд Магнус Ладуласыг залах ёслол Уппсалагийн сүмд болжээ.
* 1567 - Шведийн хаан XIV Эрик, дагалдагчдынхаа хамтаар язгуур угсааны таван хүнийг хороов.
* 1607 - Америкийн Жеймстаун хотод Английн 100 иргэнийг албан ёсоор суурьшуулахаар болов. Энэ нь Английн засаг захиргаа колоничилсон Америкийн нутагт хүн суурьшуулсан анхны тохиолдол болсон юм.
* 1621 - Германы хаант улсын Протестант холбоо татан буугдав.
* 1626 - Одоогийн АНУ-ын Манхеттэн дүүргийг Бельгийн худалдаачин Петер Минуит худалдан авчээ.
* 1683 - Английн алдарт Оксфордын их сургуулийн дэргэд Ашмолинийн музей байгуулагдав. Энэ нь дэлхийд анх удаа их сургуулийн дэргэд их сургууль байгуулагдсан тохиолдол болсон билээ.
* 1798 - Ирландын эрчүүд нэгдэн холбоо байгуулж Английн эсрэг тэмцэл эхлүүлэв.
* 1813 - Өмнөд Америкийн улс төрийн лидер Симон Боливар Венесуэлийн Мерида хотыг эзлэн авч өөрийгөө "Тохинуулагч" гэж өргөмжилжээ.
* 1830 - Англи хэлт орнуудад түгэн тархсан хүүхдийн хамгийн алдартай дуу болох "Мери бяцхан хургатай" дууны үгийг Сара Жозефа Хейл зохиожээ.
* 1832 - Лондонгийн бага хурлаар Грекийн анхдугаар хаант засгийг байгуулахаар тогтов.
* 1844 - Морзийн кодыг зохион бүтээсэн Самуэл Морз АНУ-ын Капитолын ордны мэргэжилтэн Альфред Вейл рүү Библи судрын 23.23 мөртийг явуулав. Энэ нь цахилгаан мэдээний анхдагч байсан юм.
* 1856 - Боолчлолын эсрэг тэмцэл өдүүлж, хар арьстнуудын эрхийг хамгаалах талаар үгээ хэлж байсан Америкийн тэмцэгч Жон Брауны талынхан боолчлолыг дэмждэг таван хүний амь насыг хороожээ.
* 1861 - Америкийн иргэний дайн: Холбооны цэргүүд Виржиниа мужийн Александриа хотыг эзлэн авав.
* 1883 - Нью-Йорк хотын алдарт Брүүклиний гүүр 14 жилийн барилгын ажлын дараа албан ёсоор нээжээ.
* [[1900]] - Их Британи Оранжийн чөлөөт улсыг эзлэн авав.
* [[1915]] - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Холбоотны талд элссэн Итали улс Австри-Унгарын эзэнт гүрэнд дайн зарлав.
* 1930 - Английн эмэгтэй нисгэгч Эми Жонсон Австралийн Умардын газар нутгийн Дарвин хотод газардав. Тэрээр Англиас-Австрали хүртэл ганцаар ниссэн анхны эмэгтэй нисгэгч болсон билээ.
* 1940 - Зөвлөлтийн нэрт зохион бүтээгч Игорь Сикорский нэг хөдөлгүүрт нисдэг тэргээ амжилттай туршив.
* 1941 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Номхон далайн тулаан: Нацистын Германы "Бисмарк" байлдааны хөлөг Британийн армийн "Хүүд" байлдааны хөлөгт бүрэн ялагдаж, сөнөв. Тулааны явцад Британийн талаас ердөө гурван цэрэг амиа алджээ.
* 1948 - Израиль-Арабын дайн: Египетийн цэргийн хүч Израилын өмнөд хэсгийн Яд Мордечай хотыг эзлэв. Гэвч ердөө тав хоногийн дараа Израилийн цэргүүд эгүүлэн авсан билээ.
 
== Энэ өдөр төрөгсөд ==