1913 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 286:
 
=== Арваннэгдүгээр сар ===
* Арванэгдүгээр сарын 1 - Энэ өдөр Богд хааны зарлигаар Хаант Орос улсын хаан II Николайд тэргүүн зэргийн I “Эрдэнийн очир” одон, ханхүүд II зэргийн одон хүртээж, Ерөнхий сайд В.Н. Коковцев, Гадаад хэргийн яамны тэргүүн сайд С.Д.Сазанов, Цэргийн яамны тэргүүн сайд В.А.Сухомдинов, Дотоод яамны тэргүүн сайд А.А.Михалков нарыг тэргүүн зэргийн I одонгоор анхлан шагнажээ. “Эрдэнийн очир” одон бол Монгол Улсын анхны одон юм.
* Арваннэгдүгээр сарын 2 - Брунсвикийн гүн Эрнест Августус их гүн цол авчээ. Ингэснээр Дэлхийн нэгдүгээр дайны дараа Германы хаант улс задрахаас өмнө язгуур угсаанд суусан сүүлийн хүн болсон байна.
* Арваннэгдүгээр сарын 5 - Хаант Орос болон Хятад улсууд Монгол улсын талаар уулзжээ. Ар Монголыг өөртөө засах эрхтэй болгох тухай Орос-Хятадын тунхаглалд Бээжинд гарын үсэг зурав. Орос, Хятад улсхоёр энэилтгэн уулзалтадгаргасан Монголбичиг улсыгхэмээх тусгаархэлэлцээрт улсгарын бишүсэг автономизурж, эрхтэйГадаад болгохмонголыг байрХятадын суурьтайхаръяаны байсанавтономит эрхтэйгээр хязгаарлахыг тогтсон юм.
** Хятадын ерөнхийлөгч Юань Шикай Гоминдан намыг тараах шийд гаргав. Үндэсний Ассемблей дахь хамгийн олон суудалтай энэ намын 300 гишүүн уг шийдвэрийн дараа сайн дураараа албан тушаалаа хүлээлгэн өгчээ.
** Баварийн хаан Отто эрх ямбаасаа татгалзаж, үеэл Людвиг хаан болжээ.
Line 306 ⟶ 307:
* Арваннэгдүгээр сарын 26 - АНУ-ын Нью-Йорк хотын цагдаагийн газар Никарагуа улсын экс ерөнхийлөгч Хосе Сантос Зелайаг баривчилжээ.
* Арваннэгдүгээр сарын 28 - Мексикийн босогчдын толгойлогчдын нэг Панчо Вилла Чиуауа хотод хяналтаа тогтоох, эрх мэдлээ тэлэх зорилгоор босогчдын цэргийн бааз барихаар болсон байна.
* Арваннэгдүгээр сарын 29 - Олон улсын туялзуур сэлэмний холбоо байгуулагдаж Олон улсын олимпын хороонд албан ёсоор бүртгүүлжээ.
 
=== Арванхоёрдугаар сар ===