1914 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 207:
 
=== Наймдугаар сар ===
* Наймдугаар сарын 1 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Германы эзэнт гүрэн Хаант Орос улсад дайн зарлаж, цэргийн ажиллагаа явуулахаар болов. Үүний дараа Оросын засаг захиргаа Сибирт цэргийн хүч төвлөрүүлж эхэлжээ.
** Францын засгийн газар Герман, Австри-Унгарын эсрэг дайнд оролцох шийд гаргав.
** Европ тивд дайны гал дүрэлзэж эхэлсэнтэй холбогдуулан Нью-Йоркын хөрөнгийн бирж арилжаагаа тодорхойгүй хугацаагаар хаав. Нэг өдрийн дараа бусад улс орнуудын хөрөнгийн биржүүд мөн хаалгаа барьсан юм.
Мөр 230:
* Наймдугаар сарын 9 - Мексикийн дайн: Эх гарын арми Мексикийн ерөнхийлөгч Франциско Каравахалтай уулзаж энхийн гэрээ байгуулах эсэх асуудлыг хөндөн ярилцжээ. Ерөнхийлөгч тэдний саналыг нааштайгаар хүлээн авсан юм.
* Наймдугаар сарын 10 - Их Британийн засгийн газар шоронгийн хоригдлуудыг суллан дайнд хүчээр татан, торгуулийн суман байгуулах шийд гаргасан байна.
* Наймдугаар сарын 12 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Бельгийн цэргүүд Хаелены тулаанд Германчуудыг буулган авав.
** Дэлхийн I дайн: Их Британи улс Австри-Унгарын эзэнт гүрэнд албан ёсоор дайн зарлав.
* Наймдугаар сарын 13 - Холбоотны арми Германы мэдэлд байдаг Камерун улсыг чөлөөлжээ.
* Наймдугаар сарын 15 - Панамын суваг албан ёсоор нээгджээ.
** Австралийн сайн дурын эмч нарын нийгэмлэг Дорнод фронтод эмч нарыг илгээж шархдагсдад эмнэлгийн тусламж үзүүлэхээр болсон байна.
* Наймдугаар сарын 15-24 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Сербийн цэргүүд Черийн тулаанд Австри-Унгарын эзэнт гүрний армийг буулган авав.
* Наймдугаар сарын 16 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Няаса нуурын тулаанд Их Британийн тэнгисийн цэргийн хүч Германы тэнгисийн цэргийг буулган авчээ. Энэ нь дайн эхэлснээс хойш Их Британичуудын байгуулсан анхны ялалт байсан юм.
* Наймдугаар сарын 17 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Орос, Германы хооронд өрнөсөн Танненбергийн тулаан эхэлжээ.
* Наймдугаар сарын 18 - Увс аймгийн Хяргас сумын нутагт Да лам Цэрэнчимэдэд зориулан гэрэлт хөшөө босгож, түүн дээр да ламд зориулсан Богд хааны зарлигийг сийлжээ. Уг гэрэлт хөшөөнд “Сайд чин сүжигт, чин ван лам Цэрэнчимэд болбоос нас бага цагаас элдэв хэрэгт чармайн зүтгэж амь биеийг умартан явсаар тулгар төр байгуулахад онц зүтгэсэн их гавьяат шударага сайд бөгөөд эзэн ба улсын төлөөнөө хязгаарын албанаа зүтгэн амь биеийг умартан явсаар өвчнөөр үгүй болсон нь үнэхээр хөөрхий. Манай дотор их л энэрэн үзэж нэхэж өргөмжлөн үнэн бишрэлт цол нэмэн сайшааж, гэрэлт хөшөө чулуунд сийлэн гавьяат сайдад их журмыг илэрхийлтүгэй” хэмээгээд Богд эзэн хааны Зарлигаар олноо өргөгдсөний 4-р он 5 сарын 20 хэмээсэн зарлигийн үг сийлэн гэрэлтүүлжээ.
* Наймдугаар сарын 19 - Оттоманы эзэнт гүрэн болон Болгар улс хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
* Наймдугаар сарын 20 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Германы арми Брюсселийг эзлэв.
** Ромын пап X Пиус ламтан орон нутгийн цагаар 01:20 цагт насан эцэслэжээ. Түүнийг Гэгээн Петрийн сүмд оршоосон юм.
* Наймдугаар сарын 21 - 21 настай Америкийн гольфчин Уолтер Хаген Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлжээ.
* Наймдугаар сарын 22 - Россиньолын тулаанд Германы арми Францын армид ялагдал хүлээжээ.
** Орон нутгийн цагаар 06:30 цагт Британийн явган цэрэг Бельгийн Кастеу тосгонд нэвтэрч цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ. Энэ нь Ватерлоогийн тулаанаас хойш 99 жилийн дараа анхны тулаанд оролцсон явдал байсан юм.
* Наймдугаар сарын 23 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Япон улс Германд албан ёсоор дайн зарлав.
** Дэлхийн I дайн: Австри-Унгарын эзэнт гүрний нэгдүгээр арми Оросын дөрөвдүгээр армитай Галикиа хотод тулалдаж эхэлжээ.
** Европод өрнөж байгаа дайнтай холбоотойгоор Бүгд найрамдах Хятад улс Киачоуын хошууг Германд хөлслөх шийдвэрийг цуцалсан байна.