1916 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 82:
* Тавдугаар сарын 29 - АНУ-ын Калифорни мужид алдарт Монтери цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад оров.
* Тавдугаар сарын 31 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Британийн тэнгисийн цэрэг болон Германы эзэн хааны тэнгисийн цэргийн хооронд болсон тулаанд Британийн талаас 13 байлдааны хөлөг онгоц живж ноцтой ялагдал хүлээжээ.
 
=== Зургаадугаар сар ===
* Зургаадугаар сарын 1 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Ютландын тулаан: Британийн эзэн хааны тэнгисийн цэргийн анги нэгтгэл Хойд Тэнгист болсон тулаанд ноцтой ялагдал хүлээлээ. Тулаанд Британийн талаас 6094 цэрэг амь насаа алдсан бол Германы талаас 2551 цэрэг амь насаа алдса байна.
* Зургаадугаар сарын 5 - Оттоманы эзэнт гүрний эсрэг Арабын орнуудын хувьсгал эхэллээ. Иракын хаан I Файсал, түүний хүү Меккагийн Шариф Хуссейн бин Али нар нэгдэн Медина дахь Оттоманы анги нэгтгэл рүү дайрахаар болов.
* Зургаадугаар сарын 7 - Бүгд найрамдах Хятад улсын Ерөнхийлөгчөөр Ли Юаньхонг томилогджээ.
** [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Вердунийн тулаан: Форт Воу дахь Францын сүүлчийн анги нэгтгэл Германчуудад бууж өгөв.
* Зургаадугаар сарын 8 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Брусиловын дайралт: Галисиа буюу одоогийн Украины Лутск хотыг Хаант Оросын арми эзэлэж, 200 мянган цэргийг дайны хоригдол болгов. Ингэснээр Австри-Унгарын арми бүрэн ухарсан билээ.
* Зургаадугаар сарын 10 - Меккагийн Шариф Хуссен бин Али Оттоманы эзэнт гүрний эсрэг хувьсгал хийхээр болсон Хежазын хаант улс байгуулахыг зохион Алеппогоос Аден хүрсэн хотуудад буй бүх цэргийг Оттоманы эзэнт гүрний эсрэг босохыг уриалжээ.
* Зургаадугаар сарын 14 - Дайнд эвсэн орж байгаа холбоотон гүрнүүд Францын нийслэл Парис хотноо хуралдаж Парисын эдийн засгийн гэрээг байгуулжээ. Ингэснээр дайнд сөргөлдөгч талуудад эдийн засгийн хориг тогтоох дээр санал нэгдсэн байна.
* Зургаадугаар сарын 15 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уилсон Хөвгүүдийн скаутын холбоо байгуулах хуульд гарын үсэг зурлаа.
* Зургаадугаар сарын 16 - Улаан Тэнгис дэх Оттоманы эзэнт гүрний анги нэгтгэл Жидда боомтод сөргөлдөгч талуудад бууж өглөө.
** АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас Чарльз Эванс Хьюс нэр дэвшихээр болжээ.
* Зургаадугаар сарын 18 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Брусиловын дайралт: хаант Оросын генерал Алексей Брусиловын удирдлаган дор дайтаж байсан анги нэгтгэл дээр нэмэгдэн Оросын баруун фронт дахь армийн бие бүрэлдэхүүн хүч хавсран Галисиа хотод бүрэн хяналтаа тогтоожээ.
* Зургаадугаар сарын 22 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Вердунийн тулаан: Германы цэргийн хүч Францын эсрэг хорт хий ашиглажээ. Үүний улмаас 1600 цэрэг амиа алдсан байна.
* Зургаадугаар сарын 24 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Вердунийн тулаан: Британийн арми Францтай хүч хавсрахаар болов.
* Зургаадугаар сарын 25 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Германы эзэн хааны тэнгисийн цэргийн анги нэгтгэл Британийн "SS Brussels" хөлөг онгоцыг олзлов.
** Сиам буюу одоогийн Таиланд улсад Бангкокын төмөр замын буудлыг ашиглалтад оруулжээ. Барилгын ажил зургаан жил үргэлжилсэн байна.
* Зургаадугаар сарын 30 - Мэргэжлийн гольфийн алдарт "US Open" нээлттэй тэмцээнд сонирхогчийн гольфийн тамирчин Чик Эванс түрүүлжээ.
 
=== Долоодугаар сар ===
* Долоодугаар сарын 1 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Альбертын тулаан: Дэлхийн нэгдүгээр дайны түүхэн дэх хамгийн том тулааны нэг эхлэв. Британийн армийн анги нэгтгэл тулаан эхэлсэн өдөр Коммекур, Мүнтабан, Мамтез тосгодыг булаан эзэлж чадсан байна. Довтолгооны үеэр Британий талаас 19240 цэрэг амь насаа алджээ.
** Финландын вант улсад парламентын сонгууль болж Социаль демократ нам ялалт байгуулав.
* Долоодугаар сарын 2 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Альбертын тулаан: Британийн арми Фрикур тосгоныг эзлэв.
* Долоодугаар сарын 3 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Альбертын тулаан: Британийн арми Ла Боссель, Овилерийг эзлэв.
* Долоодугаар сарын 4 - Оттоманы эзэнт гүрний сүүлийн анги нэгтгэл гурван долоо хоногийн турш тулалдсаны эцэст Арабын армид бууж өгчээ.
* Долоодугаар сарын 7 - Шинэ Зеландын Хөдөлмөрийн нам нийслэл Веллингтон хотноо байгуулагдав.
* Долоодугаар сарын 9 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Вердунийн тулаан: Германы арми Форт Сувилийн тулаанд хорт хий ашиглав. Гэвч Францын цэргүүд хорт хийнээс хамгаалах шинэ баг хэрэглээнд нэвтрүүлсэн тул хохирол багатай давж гарчээ.
** Меккагийн шариф Хуссейн бин Али ариун хот Меккад бүрэн хяналтаа тогтоов.
** Төв болон Хойд америкийн хөлбөмбөгийн холбоо Аргентин улсад албан ёсоор байгуулагджээ. Анхны тэргүүнээр Уругвайн хөлбөмбөгийн холбооны дарга Хектор Гомезыг тохоон томилжээ.
* Долоодугаар сарын 10 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Альбертын тулаан: Британийн арми Францын Контальмейсон тосгоныг эзлэв.
* Долоодугаар сарын 11 - АНУ-ын Ерөнхийлгөч Вүүдроу Уилсон Холбооны замын сангийн хуульд гарын үсэг зуржээ. Ингэснээр төсвийн мөнгөөс тусдаа сан үүсгэн муж хоорондын хурдын зам барих боломжтой болсон байна.
* Долоодугаар сарын 13 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Альбертын тулаан: Тулаан эхэлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд Британийн арми ихэнх тосгодыг Германаас булаан эзэлсэн боловч Британийн талаас 25 мянган цэрэг, Францын талаас 17.6 мянган цэрэг ямар нэгэн байдлаар хохирсон юм.
** Шинэ Зеланд улсаас анх удаагаа Вивиан Уолш нисгэгчийн үнэмлэх авчээ.
* Долоодугаар сарын 14 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Альбертын тулаан: Британийн арми Тронь Вүүдийг булаан эзэлж Германы 3837 цэргийг олзлов.
* Долоодугаар сарын 15 - Нисэх онгоц зохион бүтээгч Уиллиам Боинг Сиаттл хотод "PAPC" компаниа байгуулав. Дараа жил нь "Боинг онгоцны компани" гэж нэрээ өөрчилсөн билээ.
* Долоодугаар сарын 17 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Альбертын тулаан: Британийн арми Овиллерьс тосгоныг эзлэв.
** АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уилсон Холбооны ферм түрээслэх хуульд гарын үсэг зурав. Ингэснээр дунджаас доогуур давхаргын фермерүүд тодорхой нөхцлийн дагуу ферм түрээслэн цаашдаа хувьчилж авах боломжтой болсон билээ.
** Өмнөд Америкийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн Копа Америка анхны тэмцээнд Уругвайн шигшээ баг ялалт байгуулж цом өргөв.
* Долоодугаар сарын 23 - Ирландын Даблин хотод үйлдвэрчний эвлэлийн тэмцэг Элен Кроуфурд энхтайвны төлөөх тайван жагсаал зохион байгуулав. Жагсаалд таван мянган хүн оролцжээ.
* Долоодугаар сарын 25 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Эрцинканын тулаан: Туркийн Эрцинкан хотод Оттоманы гуравдугаар арми Хаант Оростой ширүүн тулалдсаны эцэст ялагдал хүлээжээ. Хаант Оросын арми 34 мянган цэргийг олзолсон байна.
* Долоодугаар сарын 30 - Киргиз, Казах зэрэг Төв Азийн турк үндэстнүүд Хаант Оросын эсрэг бослого дэгдээв. Үүний улмаас 3000 хүн амиа алдаж, 100 мянга гаруй хүн Хятад руу дүрвэжээ.
 
== Энэ онд төрөгсөд ==