1911 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 70:
* Тавдугаар сарын 15 - Зууны шүүх ажиллагаа: Стандарт Ойл компанийг АНУ-ын итгэлцлийн хуулийг зөрчиж монопольдсон гэж үзэн монополийг задлах шийдвэрийг АНУ-ын дээд шүүх гаргажээ. Ингэснээр тус монополийн суурин дээр Эксон Мобил, Амако, Шеврон зэрэг 34 компани байгуулагдсан юм.
* Тавдугаар сарын 20 - Гадны банкнаас төмөр зам барихад зориулж 30 сая ам.доллар зээлэх гэрээнд Хятадын Манж Чин гүрний эзэн хаан Бээжин хотноо гарын үсэг зуржээ.
* Тавдугаар сарын 21 - Халхын дөрвөн аймгийн хан, чуулган дарга, жанжин тэргүүтэй ноёд лам нар их Хүрээнд цугларч нууц зөвлөгөөн хийж, шинэ засгийн бодлого Монголчуудын амьдрал, ёс суртахуун, шашин шүтлэгтэй харштай гэж үзээд, түүнийг бүхэлд нь хүлээж авч болохгүй хэмээх санал нь нэгджээ. Нууц зөвлөлгөөнөөс Ханддорж, Цэрэнчимэд, Өвөр монголын түшмэл Хайсан нарыг орос улсаас тусламж эрэхээр явах төлөөлөгчөөр томилохыг Жавзандамба хутагтад мэдүүлж тогтоолгоод, их Хүрээний оросын консул Миллерт учрыг хэлж нэвтрэх зөвшөөрөл авахаар болжээ.
* Тавдугаар сарын 21 -* Парисаас Мадрид хүрэхээр нисч явсан онгоц замдаа осолдож, Францын дайны асуудал эрхэлсэн сайд Хенри Берто амиа алдаж, Ерөнхий сайд Эрнест Монис хүнд гэмтжээ.
* Тавдугаар сарын 23 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Нью-Йорк хотын нийтийн номын санг байгуулжээ. Уг номын санг алдарт саятан Эндрью Карнегийн цуглуулганд түшиглэн байгуулсан юм. Байгуулагдсан өдрөөсөө нэг хоногийн дараа хэвийн үйл ажиллагаандаа шилжжээ.
* Тавдугаар сарын 25 - Мексикийн ерөнхийлөгч Порфирио Диаз, дэд ерөнхийлөгч Рамон Коррал нарын сайн дураараа огцрох шийдвэрийг төлөөлөгчдийн танхим 100 хувийн саналаар хүлээн зөвшөөрөв. Ерөнхий сайдын суудалд гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Франциско Леон де ла Барра суужээ.