5 сарын 16: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 144 interwiki links, now provided by Wikidata on d:q2574 (translate me)
Мөр 1:
'''5 сарын 16''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 136 дахь ([[өндөр жил]] бол 137 дэх) өдөр юм. Мөн он дуустал 229 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* 946 - Японы эзэн хаан Сүзакү эрх мэдлээ төрсөн дүү Мүракамид шилжүүлэв.
 
* 1204 - Флондерсын их гүн IX Болдуин Константинополийн Латин эзэнт гүрний анхны хаан болжээ.
* 1527 - Медичигийн гэр бүл Флонренцийн эрх мэдлийг эргүүлэн авснаар Флонренцийн Бүгд найрамдах улс хоёр удаагаа бүрэлдэв.
* 1568 - Шотландын хатан хаан Мери Англи руу дүрвэжээ.
* 1584 - Испанийн колони болох Филиппинийн зургаа дахь Ерөнхийлөн захирагчаар Сантиаго де Вера томилогджээ.
* 1770 - Францын хожмын хаан 15 настай Луй-Август 14 настай Мери Антуаннеттай ураг барилдав.
* 1811 - Хойгийн дайн: Испани, Португал, Их Британийн эвсэл Албуерагийн тулаанд Францын цэргийн хүчийг бут цохив.
* 1812 - Хаант Оросын Фильд Маршал Михайл Кутузов Бухарестын гэрээнд гарын үсэг зурснаас Орос-Туркийн дайн дууссан юм. Харин Бессарабиа орчим Оросын мэдэлд очсон билээ.
* 1822 - Грекийн хувьсгал: Туркийн цэргийн хүч Грекийн Сули хотод хяналтаа тогтоов.
* 1866 - АНУ-ын Конгресс никель зоосон мөнгө гүйлгээнд нэвтрүүлэх тогтоол баталжээ. Никель зоосон мөнгөн тэмдэгтийн найрлагийн 25 хувийг никель, 75 хувийг зэс эзлэхээр тогтоолд тусгасан юм.
* 1868 - АНУ-ын Ерөнхийлөг Эндрью Жексоныг албан тушаалаас нь огцруулах эсэхийг Конгресс хэлэлцэж ганцхан саналын зөрүүгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, албан тушаалыг нь хэвээр үлдээжээ.
* 1877 - Франц улсын улс төрийн тогтолцоо бүхэлдээ хямралд өртөв. Бүгд найрамдахчууд болон Язгуур угсааныханы хооронд засаглалын төлөөх ширүүн тэмцэл Францын гурав дахь Бүгд найрамдах улсыг бүхэлд нь ганхуулсан юм.
* 1888 - Словени гаралтай Америк физикч Никола Тесла цахилгааны хүчдэлийг ашиглан цахилгаан шон босгон илүү хол зайд түгээх боломжтойг тогтоон олон нийтэд танилцуулав.
* 1916 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улс, Францын гурав дахь Бүгд найрамдах улс хооронд хуучин Османы харьяалалд багтаж байсан Ирак, Сирийн газар нутгийг хуваан захирах дайны цагийн нууц гэрээ байгуулжээ.
* 1920 - Ромын пап XV Бенедикт Францын эрх чөлөөний тэмцэгч Жанна Д.Аркыг гэгээнтнээр өргөмжлөв.
* 1929 - АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах Академийн наадам буюу Оскарын наадам анх удаагаа зохиогджээ. Анхны наадымн шилдэг киногоор "Даль Жигүүр" кино шалгарсан юм.
* 1951 - Иргэний агаарын тээврийн анхны төлөвлөгөөт нислэг АНУ-ын Нью-Йорк хотын Айдлуайлдын нисэх буудал /одоогийн Жон Ф.Кеннедигийн нисэх буудал/-аас Лондон хотын Хидроу нисэх буудал руу хөөрөв. Анхны төлөвлөгөөт нислэгийг Израйлийн "Эль Аль Израйл" компани гүйцэтгэсэн юм.
* 1960 - АНУ-ын Калифорни мужийн Малибу хотын Хьюсын судалгааны лабораторид нэрт эрдэмтэн Теодор Майман оптикын лазерыг анх удаагаа амжилттай туршив.
* 1961 - Өмнөд Солонгост цэргийн эргэлт хийсэн Пак Чон-Хе Ерөнхийлөгч болж Өмнөд Солонгосын хоёр дахь Бүгд найрамдах улс байгуулагджээ.
* 1966 - БНХАУ-ын Коммунист нам "Тавдугаар сарын 16-ны тунхаг" хэрэгжиж байгааг зарласнаар Соёлын хувьсгал албан ёсоор эхэлсэн юм.
* 1969 - Венера сансрын хөтөлбөр: Сугар гарагийг судлах зорилготой ЗХУ-ын "Венера 5" хөлөг амжилттай хөөрөв.
* 1974 - Югославын холбооны улсын удирдагч Жозеф Броз Титог мөнхийн Ерөнхийлөгч хэмээн өргөмжилжээ.
* 1988 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсын Хатан хаан II Элизабет АНУ-ын Конгресст үг хэлэв. Ингэснээр АНУ-ын Конгресст үг хэлсэн Их Британийн анхны төрийн тэргүүн болсон юм.
* 1997 - Зайр буюу одоогийн Конго улсын Ерөнхийлөгч Мобуту Сесе Секо цэргийн эргэлтийн улмаас эх орноосоо дүрвэн гарав.
* 2003 - Мароккогийн хаант улсын нийслэл Касабланка хотод террорист халдлага болж 33 энгийн иргэн амиа алдан 100 гаруй хүн хүнд шархдав.
* 2005 - Кувейтын хаант улсад эмэгтэйчүүдийн эрхийг улс төрийн хүрээнд хангах хуулийн төслийг Үндэсний Ассемблей хэлэлцэн 35-23 харьцаагаар батлав.
* 2011 - АНУ-ын Кеннедигийн нэрэмжит Сансар судлалын төвөөс "Шаттл" сансрын хөтөлбөрийн хүрээнд "Эндевор" хөлөг сүүлийн нислэгээ үйлджээ.
* 2014 - Кенийн нийслэл Найроби хотын Гикомба худалдааны төвд хоёр ч удаагийн дэлбэрэлт болж 12 хүн амь насаа алдав.
 
== Энэ өдөр төрөгсөд ==