Булган сум (Архангай): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Булган сумын танилцуулга
Мөр 47:
'''Булган сум''' нь [[Архангай]] [[Аймаг|аймгийн]] [[сум]] юм. Архангай аймгийн Булган сумын Хөх даваа гэдэг газар энэ сумын хамгийн үзэсгэлэнтэй газар юм. Улаанбаатар хотоос 496 км, цэцэрлэг хотоос 36 км зйад байрладаг.
{{Монгол улсад хамаарах}}
'''Газар зүйн байршил'''
 
Архангай аймгийн төвөөс 36 км, Улаанбаатар хотоос 526 км-т байрладаг.
{{Архангай}}
 
Тус сум нь Баянхонгор  аймгийн Эрдэнэцогт, Галуут сум, Архангай аймгийн Тамир, Цэнхэр, Батцэнгэл, Эрдэнэбулган сумдтай хиллэдэг
 
'''Байгаль, Газар зүйн онцлог.'''
 
Далайн түвшнээс дээш 2500м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн уулсын мужид багтдаг . 321946 га нутаг дэвсгэртэй . Нутгийн дөрөвний нэгээс илүү талбайг ой эзэлдэг.
 
'''Үүнд:''' Шинэс, хуш, гацуур, хус улиас, бургас, хайлаас зэрэг мод ургадаг. Монгол оронд байдаг гүзээлзгэнэ, аньс, бөөрөлзгөнө, самар, мөөг, хад үхрийн нүд , тошлой , таван салаа, таргаван шийр гэх мэтийн эмийн нэн ховор ургамал элбэг ургадаг.
 
Уул нуруу хөвчдөө буга, согоо, янгир, ирвэс, бүргэд, тас, хэрэм, хүдэр бор гөрөөөс, үнэг хярс тарвага, зурам зэрэг амьтад элбэг байдаг..
 
Газар хөдлөлийн эрчим 8 балл.
 
Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод, ой мод бүхий газар нутагтай.
 
'''Цаг уурын нөхцөл.'''
 
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.
 
'''   -'''       1 дүгээр сарын дундаж температурм -25<sup>0</sup> С
 
'''  -'''        7 дугаар сарын дундаж температур +20<sup>0</sup>С
 
'''-'''           Жилийн дундаж салхины хурд 4- 6м/с
 
'''-'''           Жилийн  хур тунадасны нийлбэр 300-400мм.
 
'''Газар нутаг.'''
 
Нийт газар нутгийн хэмжээ 321946,5 га.
{| class="wikitable"
|'''Зориулат'''
|'''Хэмжээ'''
 
'''/га/'''
|'''Нийт талбайд эзлэх хувь'''
|-
|Хөдөө аж ахуйн газар
|156881,3
|48,7%
|-
|Ойн сан бүхий газар
|95134
|29,5%
|-
|Усан сан бүхий газар
|10373
|3,22%
|-
|Тусгай хэрэгцээний  газар
|0
|0%
|-
|Тосон суурингийн газар
|185,7
|0,05%
|-
|Зам шугам сүлжээний газар
|321,03
|0,09%
|-
|Тусгай хамгааллаттай газар
|67214
|20,8%
|}
 
 
'''Хөдөө аж ахуй.'''
 
'''Мал сүргийн бүтэц.'''
 
Сумын хэмжээнд 93138 толгой малтайгаас 8846 адуу, 23914 үхэр, 28582 хонь, 31796 ямаа байна.
 
 
Сумын хэмжээгээр нийт малчин 586 өрх , 85 малтай өрх байна.
 
 
'''Инженерийн дэд бүтэц.'''
 
Зам тээвэр. Архангай аймгаас Баянхонгор аймгийг холбосон шороон  зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
 
'''Цахилгаан хангамж.'''
 
Сумын төв нь эрчим хүчний системд холбогдсон.
 
'''Усан хангамж.'''
 
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 5 худагаас 70 гаруй иргэн 3 аж ахуй нэгж байгууллага , албан газрууд ундны усаа авч байна.
 
Сумын хүн амын 45 хувь нь залуу болон дунд насныхан , 41 хувь нь хүүхэд, 14 хувь нь ахмадууд байна.
 
Тус сум нь Архангай аймгийн төвөөс 36 км зайтай оршдог. Нийт хүн ам нь сумын төвд амьдардаг.
 
'''Орон сууцны хангамж.'''
 
Сумын  төвийн325 өрх хашаа байшин, гэрт амьдардаг.
 
Нийгмийн үйлчилгээни барилга байгууламж.
{| class="wikitable"
|1
|Сургууль
|Хүүхэд
|280
|-
|2
|Сургуулийн дотуур байр
|ор
|80
|-
|3
|Цэцэрлэг
|хүүхэд
|75
|-
|4
|Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/
|ор
|10
|-
|5
|Биеийн тамир
|м2
|1440
|-
|6
|Соёлын төв
|тоо
|1
|-
|7
|Номын сан
|суудал
|30
|-
|8
|Банк
|тоо
|2
|-
|9
|Халуун ус
|тоо
|1
|}
'''Боловсрол.'''
 
Сумын дунд сургуулийн 10 бүлэгт 260 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 17 иргэн суралцаж байна. бага ангийн хамрах  суралт 98.6 хувь, суурь боловсролын хамрах  сургалт 97.3 хувь хүрсэн. 21 багш, 19 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
 
1985 онд уурын зуухтай, 80 хүүхдийн дотуур байр ашиглалтанд орсон.
 
-      1973 онд 346 сурагч, 18 багш
 
Ажилчидтай , 2 хичээлийн байртай, анхны дунд сургууль байгуулагдсан.
 
-      Сумын дунд сургууль нь 9
 
жилийн тогтолцоотой.
 
-      Булган сумын Зуун мод багт
 
байршилтай.
 
'''Эмнэлэг.'''
 
'''-''' Эрүүл мэндийн төв нь Булган
 
сумын Зуун мод багт байршилтай.
 
'''-''' 10 ортой.
 
'''-''' 1 их эмч, 5 бага эмч, 4 сувилагчтай
 
нийт 22 ажилтантай.
 
'''-''' 1988 онд ашиглалтанд орсон
 
'''Соёл спорт.'''
 
 - 1952 онд ашиглалтанд орсон 300
 
хүний суудалтай соёлын төвийн модон барилга ашиглалтын шаардлага хангахаа байж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан хэдий ч тус барилгад үйл ажиллагаа явуулан урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгаа зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
 
'''Соёлын төв.'''
 
'''-''' Соёлын төв нь Булган сумын Зуун
 
мод багийн төвд байршилтай.
 
'''-'''  300 хүний суудалтай.
 
'''-''' 5 ажилтантай.
 
'''Спорт зал.'''
 
2013 онд шинэ спорт залны
 
барилга дуусч, 09 дүгээр сарын 01-ээ эхлэн ашиглалтанд орж, сурагчид болон аж ахуй нэгж байгууллагын албан хаагчдад үйчлэн, үйл ажиллагаагаа явуулж байна.
 
'''Ажиллах хүч.'''
 
Ажиллах хүч салбараар.
{| class="wikitable"
| rowspan="2" |
 
 
Салбар
| rowspan="2" |Хэмжих
 
нэгж
| colspan="3" |2014 онд
|-
|Сумын төвд
|Хөдөө
|Нийт
|-
|Аж үйлдвэр
|Хүн
|13
|2
|15
|-
|Хөдөө аж ахуй
|Хүн
|156
|430
|586
|-
|Үйлчилгээ
|Хүн
|210
|18
|228
|}
Төрийн байгууллагад 141 хүн
 
ажиллаж байна.
 
'''Хот байгуулалт, газрын харилцаа'''.
 
Булган сумын төв нь мал аж ахуй,
 
модны үйлдвэрлэлийн давамгайлсан суурин юм.
 
Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 5 га-аар нэмэгдсэн.
 
Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал.
 
-      Олон нийтийн бүс – 72,74 га
 
-      Үйлдвэрлэлийн бүс  - 0 га
 
-      Ногоон байгууламж, амралт,
 
-      аялал жуулчлалын бүс -2,3 га
 
-      Хөдөө аж ахуйн бүс -15688,3 га
 
 
'''Сумын сор бүтээгдэхүүн.'''
 
-      С.Санжаадорж эрхлэгчтэй
 
“Өндөр хүрэн хоршоо” нь 1996 оноос эхлэн худалдаа үйлчилгээ болон хувийн үйлчилгээгээ өргөжүүлж талх, нарийн боов, чацарган жимс тариалан ард иргэддээ цэвэр байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнээр үйлчилж байна.
 
-      Иргэн Х.Гомбо эзэгтэй Их нөөц
 
ХХК нь Сүүн хуруудаар улсад сор бүтээгдэхүүнээр шалгарсан.
 
-      Тээл Архангай ХХК нь Сийлбэр
 
гэр болон Модон эдлэлүүдийг урладаг байна.
 
'''Сумын хөшөө, дурсгал'''.
 
'''Түүх дурсгалын газар'''.
 
Манай сум нь нэн эртний түүхтэй. Ар хошигтийн агуйд эртний хүмүүс амьдарч байсан гэж эрдэмтэнд үздэг. Шинэ чулуун зэвсгийн үед холбогдох хадны сүг зураг, дөрвөлжин булш, буган  хөшөө, хиргэсүүрүүд , түрэгийн үед холбогдох булш зэрэг эртний хүмүүсийн дурсгалууд бий.
 
-      Майдар чулуу /18 –р зууны үед
 
босгосон 2 м өндөр бурхан/
 
-      Буган хөшөө /Сумын төвөөс
 
урагш Тээлийн амны хөшөөгийн дэнжид 1.5 м өндөр чулуун буган хөшөө/
 
-      Хорвоод хосгүй шатар /Архангай
 
аймгийн уугуул иргэн С.Мөнхөө танаа, шүрний жижиг хэлтэрхий дээл таван хошуу малын дүрсийг ган зүүний үзүүрээр сийлж, энгийн нүдээр харагдахгүй жижиг шатар урлан бүтээжээ.
 
-      Тэх харайхын хавцал Булган
 
сумын нутаг урд Тамирын эхэнд байдаг үзэсгэлэнт хавцал юм.
 
'''Сумын хөгжлийн зорилт.'''
 
Тус сум нь “ Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
 
'''Үүнд:'''
 
-      Эдийн засгийн бүтцийг
 
боловсронгуй болгож хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх.
 
-      Ажлын байрыг 2 дахин
 
нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуудан зөв байршуулах.
 
-      Нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх.
 
Цаашид дэ бүтцийг хөгжүүлэх үүднээс зам, хэрицаа, холбоо мэдээллийг хөгжүүлэх шаардлагатай байна.
 
-      Мэдээллийн эрэн зууны үед
 
интернетийн сүлжээний хурдыг сайжруулах шаардлагатай.Мал сүргээ өсгөн сүү, ссүн бүтээгдэхүүн, мод модон эдлэлийг үйлдвэрлэх нь сум орон нутгаа хөгжүүлэх гол толхүүр болж байна.
 
'''Сумын онцлого.'''
 
Манай сум нь ой мод бүхий байгалийн үзэсгэлэнт тогтолцтой.
 
Нийт газар нутгийн 40 гаруй хувь нь онгон дагшин байгальтай. Иймд аялал жуулчлал хөгжих  бүрэн боломжтой. Мөн нутгийн иргэдийн ихэнхи хувь нь мал малладаг. Тэр дундаа сарлагийн ашиг шимийг хүртэж, сүү цагаан идээг боловсруулж байна.
 
Иймээс сүү, сүүн  бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж, аймаг цаашилбал Улаанбаатар хотын зах зээлд  нийлүүлэх боломжтой. Сумын хэмжээнд  3 мэргэжлийн байгууллага үйл ажиллагаагаа явуудж зүсмэл болон модон эдлэл үйлдвэрлэж байна.
 
Тэр дундаа Иж бүрэн сийлбэртэй гэр, тавилгын хамт, үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа нь ард иргэдийн таашаалд нийцэж байна. цаашид сумын брэнд бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна.
 
 
 
<br />{{Архангай}}
[[Ангилал:Архангай аймгийн сумд]]