5 сарын 11: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 144 interwiki links, now provided by Wikidata on d:q2558 (translate me)
Мөр 1:
'''5 сарын 11''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 131 дахь ([[өндөр жил]] бол 132 дэх) өдөр юм. Мөн он дуустал 234 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* 330 - Византийн эзэнт гүрэн "Нова Рома" болгон нэрээ өөрчлөв. Гэвч олон нийтэд Константинополь нэрээрээ алдаршсан юм.
 
* 868 - Хятадад "Очир эрдэнийн судар" хэвлэгдэв. Энэ нь дэлхийн хамгийн анхны хэвлэмэл ном байсан билээ.
* 912 - Византийн эзэнт гүрний хаан ширээнд Александер суужээ.
* 1310 - Францын хаан IV Филип хаан "Баатруудын темплар"-ын 54 гишүүнийг тэрс үзэл гаргасан хэргээр галдан шатаажээ.
* 1502 - Суут аялагч Кристофер Колумб Америк руу хийх сүүлийн аялалдаа гарчээ. Тэрбээр энэ удаад Кадиз хотод хүрсэн юм.
* 1647 - Нью Амстердам буюу одоогийн Нью-Йорк хотын захирагчаар Петер Стайвесант сонгогджээ.
* 1672 - Франц-Голландын дайн: Францын хаан XIV Луй хааны зарлигаар Голландад халдан довтлов.
* 1745 - Англи-Голланд-Ханноверийн хамтарсан цэргийн Францын армийг буулган авчээ.
* 1792 - Америкийн судлаач, худалдааин Роберт Грей Колумб гол руу хийх эхний аялалдаа гарав.
* 1812 - Британийн ард нийтийн танхимын лобби өрөөнд Их Британийн Ерөнхий сайд Спенсер Персеваль халдлагад өртөн амиа алдав. Түүнд тэрс үзэлтэн Жон Беллингхэм халдсан билээ.
* 1813 - Австралийн үзэсгэлэнт хайрхан Хөх нурууг Уиллиам Лоусон, Григори Блекслэнд, Уиллиам Вентуорт нар илрүүлжээ.
* 1846 - АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс К.Полк Мексикт дайн зарлах эсэхийг Конгрессоос асуужээ. Үүнээс хойш ердөө хоёр хоногийн дараа Мексик-Америкийн дайн эхэлсэн юм.
* 1857 - Энэтхэгийн босогчид Британийн эсрэг бослого дэгдээжээ.
* 1858 - Миннесота муж нэгдсэн улсын 32 дахь муж болов.
* 1867 - Люксембург тусгаар тогтнолоо зарлав.
* 1891 - Хаант Оросын угсаа залгамжлах хунтайж Николай Александрович сэлэмтэй халдлагад өртөн толгойндоо хүнд гэмтжээ. Тэрээр Грек болон Данийн ханхүү Гиоргийг хамгаалахдаа ийнхүү шархадсан байна.
* [[1910]] - АНУ-ын Конгресс Монтана мужид Глейсерийн үндэсний дархан цаазат газрыг байгуулах шийдвэр гаргажээ.
* 1918 - Умард Кавзазын уулын бүгд найрамдах улс албан ёсоор байгуулагдав.
* 1927 - АНУ-ын Кино урлагийн академи байгуулагджээ.
* 1942 - Америкийн богино өгүүллэгийн мастер Уиллиам Фолкнерийн "Мосес буцсан нь" туужийн цоморлиг худалдаанд гарчээ.
* 1943 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Америкийн цэргүүд Атту арлыг эзлэх тулааныг эхлүүлэв.
* 1944 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Густафийн гол замын ойролцоо холбоотны арми сөргөлдөгч талуудын эсрэг гол довтолгооноо эхлүүлжээ.
* 1945 - [[Дэлхийн хоёрдугаар дайн]]: Окинава арал руу довтолхоор явсан АНУ-ын онгоц тээвэрлэх "Банкер Хилл" хөлөг далайн шуурганд өртөн сүйрчээ. Хөлгийн багийн 346 хүн бүгд амиа алдсан юм.
* 1949 - Сиамийн эзэнт гүрэн Тайланд болгон нэрээ өөрчилжээ. Энэ нь тус улсын түүхэнд нэрээ өөрчилсөн хоёр дахь тохиолдол болсон юм. Өмнө нь 1939 онд Тайланд гэж нэрээ өөрчилсөн ч олонд төдийлөн түгэхгүй байсаар 1949 онтой золгожээ.
* 1960 - Израйлийн тагнуулын албаны дөрвөн ажилтан Нацистын Германы өндөр тушаалын офицер Адольф Эйхманныг баривчилжээ. Тэрээр Рикардо Клемент нэрээр амьдарч байсан аж.
* 1972 - АНУ-ын Невада мужид орших туршилтын талбайд цөмийн туршилт үйлдэв.
* 1973 - Пентагонтой холбоотой мэдээллийг олон нийтэд цацсан Даниел Эллсбергийг Нью-Йорк Таймс сонинд уучлал хүссэн нийтлэл хэвлүүлэхийг Засгийн газраас шаардав.
* 1985 - Английн хөлбөмбөгийн Бредфорд Сити клубийн цэнгэлдэхэд гал гарч 56 хүн амиа алдан, 200 гаруй хүн гэмтэж бэртжээ.
* 1987 - Нацистын Германы офицер Клаус Барбид холбогдох дайны хэргийг Лион хотноо шүүж эхлэв.
* 1995 - Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд дэлхийн 170 гаруй улс нэгдэн гарын үсэг зуржээ.
* 1996 - Дэлхийн дээвэр гэгдэх Эверэстийн оргилд авирч явсан уулчид замдаа осолдож есөн уулчин амиа алдав.
* 1997 - Алдарт IBM компанийн хөгжүүлсэн "Гүн цэнхэр" компьютер дэлхийн шатрын аварга Гари Каспаровтой сонгодог өргөөр тулж улмаар Г.Каспаровыг буулган авсан юм. Ингэснээр дэлхийн аваргыг хожсон анхны компьютер болон түүхэнд үлджээ.
* 1998 - Энэтхэгийн Засгийн газар Похран хотод цөмийн зэвсгийн туршилтыг газар доор үйлдэв.
* 2000 - Чеченийн хоёрдугаар дайн: Ингушеттийн бүгд найрамдах улсад Чеченийн босогчид Оросын цэргийн хүч рүү дайрав.
* 2011 - Испанид 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
* 2013 - Туркийн Рэйханли хотод бөмбөг дэлбэрч 52 хүн амиа алдав.
* 2014 - Конгийн төв цэнгэлдэхэд хөлбөмбөг үзэж байсан үзэгчид хэтэрхий их байсны улмаас шахцалдаан үүсч 46 хүн амиа алджээ.
* 2016 - Иракийн нийслэл Багдад хотод Исламын улс бүлэглэл бөмбөг дэлбэлж 120 гаруй хүн амиа алдав.
 
== Энэ өдөр төрөгсөд ==