Барселона (хөлбөмбөгийн баг): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 156:
Энэ мэдэгдэлд сэтгэл нь гонсойсон Кройфф тэр даруй ажлаасаа чөлөөлөгдөв. Түүний орыг Бобби Робсон гэх Англи мэргэжилтэн залгасан юм. Ердөө нэгхэн улирал энэ албыг хашсан тэрээр Бразилийн домог болсон Роналдог авчирч, улмаар Эзэн хааны цом, Европын цомтой багуудын цом, Испанийн супер цом гэсэн гурван цомыг өргөсөн юм. Дөнгөж ирээд давгүй амжилт үзүүлсэн түүнийг маш богино хугацаанд өөрчлөх шийдвэрийг багийн удирдлагууд гаргаж улмаар түүний оронд Луй ван Гаалыг авчирсан билээ. <ref name="fcbarcelona5">{{cite web|url=http://www.fcbarcelona.com/web/english/club/historia/etapes_historia/etapa_5.html |title=History part V |publisher=FC Barcelona |date=15 June 2003 |accessdate=12 March 2010}}</ref>
 
Дуулиан шуугиантай ирсэн Роналдо маш богино хугацаанд Барсагын төлөө тоглоод өөр багийг зорих болсон юм. Гэхдээ бүр заналт өрсөлдөгч гэгдэх Реал Мадрид шүү. Учир нь түүнийг орлох Луйш Фигу, Патрик Клайверт, Луйз Энрике, Ривалдо нарын зэрэг гайхалтай сайн тамирчид төрөн гарч байлаа. Улмаар дээрх бүрэлдэхүүн 1998 онд Ла Лигийн цомыг Эзэн хааны цомтой хамт өргөсөн юм. Аугаа түүхт Барселона багийн 100 жилийн ой 1999 онд тохиов. Тэгш ойн жилд Барселоначууд Ла Лигийн аварга болж, түүгээр ч зогсохгүй Европын шилдэг хөлбөмбөгчнөөр Ривалдо тодорчээ. Тэрээр Барселона клубээс энэ алдарт хүрсэн дөрөв дэх тоглогч болон мөнхөрсөн билээ. Хэдийгээр дотоодын амжилт чамлахааргүй байсан ч европын тавцанд заналт дайсан Реал Мадридад хожигдож, хэд, хэдэн алдаа гаргасан тул 2000 онд Луй ван Гаал, Хосеп Нуньезийн хамтаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм. <ref name="fcbarcelona5"/>
 
=== Шинэ мянганы шинэ эхлэл (2000-2008) ===