1915 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 210:
* Арваннэгдүгээр сарын 27 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Их Британийн парламент дайны үеэр байр сууц хөлслөх, түрээслэх түр журмыг батлав.
* Арваннэгдүгээр сарын 30 - Африкийн Бурунди улсын хаан ширээнд хоёр настай Мвамбутца IV Бангириченг суув. Түүнийг насанд хүрч, улс орноо өөрөө удирдаж чаддаг болтол түүний ээж Ририкумутима улсыг удирдахаар болсон байна.
 
=== Арванхоёрдугаар сар ===
* Арванхоёрдугаар сарын 4 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Сөргөлдөгч талууд Сербийн Дебар хотыг булаан эзлэв. Сербийн талаас 30 мянган хүн амиа алджээ.
* Арванхоёрдугаар сарын 10 - Форд компани нэг сая дахь автомашинаа угсрав.
* Арванхоёрдугаар сарын 11 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Болгарын арми Сербийн Богданчи хотыг эзлэв
* Арванхоёрдугаар сарын 12 - Бүгд найрамдах Хятад улсын Ерөнхийлөгч Юань Шикай өөрийгөө хаан хэмээн зарлажээ.
* Арванхоёрдугаар сарын 18 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уильсон Эдит Б.Гарттай гэрлэв. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчдийн түүхэнд бүрэн эрхийнхээ хугацаанд дахин гэрлэсэн анхны Ерөнхийлөгч болсон билээ.
* Арванхоёрдугаар сарын 23 - Тухайн цаг үеийнхээ Британийн хамгийн том хөлөг онгоц гэгдэх "Британик" хөлөг онгоц осолдсон сүйрчээ.
** Люксембург улсад парламентын сонгууль болж Барууны намынхан ялалт байгуулж төлөөлөгчдийн танхимын тал суудлыг авчээ.
* Арванхоёрдугаар сарын 30 - Дэлхийн шүүхийн лигийн Ерөнхийлөгчөөр Америкийн дипломат Жон Хейс Хаммондыг томилов.
 
== Энэ онд төрөгсөд ==