1915 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 172:
* Есдүгээр сарын 5 - Швейцар улсад [[Дэлхийн нэгдүгээр дайн]]-ыг зогсоох зорилготой социалист намуудын бага хурал эхлэв.
* Есдүгээр сарын 6 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Британийн арми цэргийн зэвсэглэлд танкыг анх удаагаа туршжээ.
** [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Болгарын тал холбоотон гүрнүүдэд нэгдэж сөргөлдөгч талуудад дайн зарлав.
* Есдүгээр сарын 8 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Германы агаарын бөмбөлгөн онгоц Лондон хотын Фаррингтон гудамжны гүүрийг бөмбөгдөн сүйтгэв. Хожим нь 1917 онд сэргээн засварлажээ.
* Есдүгээр сарын 11 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Болгарын арми 390 батталион бүхий 469,169 цэргийг дайны фронт руу илгээв.
Мөр 183:
** Австралийн эзэн хааны нисэх хүчин Күийнсленд хотноо [[Дэлхийн нэгдүгээр дайн]]-нд амиа алдсан цэргүүдийн ар гэрийнхэнд туслах, шархадсан цэргүүдийг асрах зорилготой төвийг ашиглалтад оруулжээ.
* Есдүгээр сарын 30 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Сербийн армийн цэрэг Радоже Льютовац дэлхийн цэргийн түүхэнд анх удаагаа нисэх онгоц устган хөнөөсөн хүн болов.
 
=== Аравдугаар сар ===
* Аравдугаар сарын 1 - Нэрт зохиолч Франц Кафкагийн "Хувирал" туужийг Вайсен Блаттер сонинд анх удаагаа нийтлэв.
* Аравдугаар сарын 6 - Австри-Унгарын эзэнт гүрэн, Германы нэгдсэн цэргийн хүч Август фон Макенсений удирдлаган дор Сербийг булаан эзлэх дайралтаа эхлүүлэв.
* Аравдугаар сарын 12 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Бельгийн хорир лагераас холбоотны армийн цэргүүдийг оргуулсан Британийн сувилагч Эдит Кавелыг Германы армийнхан цаазлав.
** Люксембургийн ес дэх Ерөнхий сайдаар Матиас Монгенаст томилогдов. Гэвч тэрээр энэ суудалд ердөө 25 хоног л суусан юм. Түүний орыг Хуберт Лоутш залгажээ.
* Аравдугаар сарын 13 - Америкийн мэргэжлийн бейсболын лигт Бостон Ред Сокс баг түрүүлэв.
* Аравдугаар сарын 15 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Австри-Унгарын эзэнт гүрэн Сербийн хаант улсыг булаан эзлэв. Улмаар Сербийг чөлөөлөх дайнд Болгарын тал татагдан оржээ.
** [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Их Британи улс Болгарт дайн зарлажээ.
* Аравдугаар сарын 16 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Франц улс Болгарт дайн зарлав.
* Аравдугаар сарын 19 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Орос, Итали улсууд Болгарт дайн зарлажээ.
** Мексикийн хувьсгал: Мексикийн Венустиано Карранзагийн засаг захиргааг АНУ-ын тал де факто хүлээн зөвшөөрөв.
* Аравдугаар сарын 23 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Германийн тэнгисийн цэргийн Принц Адальберт хөлгийг холбоотон гүрнүүд бөмбөгдөн сөнөөв. Хөлгийн багаас ердөө гурван хүн амь аврагдаж, 657 хүн амиа алджээ. Энэ нь уг дайнд Германы талын амссан томоохон хохиролын нэг байсан юм.
* Аравдугаар сарын 25 - АНУ-ын Дээд шүүхэд хуульчаар Лида Конли сонгогдов. Тэрээр АНУ-ын Дээд шүүхэд ажиллах болсон анхны индиан буюу уугуул америк хүн байсан билээ.
* Аравдугаар сарын 27 - Австралийн долоо дахь Ерөнхий сайдаар Уиллиам Моррис "Билли" Хьюс томилогдов.
 
== Энэ онд төрөгсөд ==