Бертран Рассел: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tags: Mobile edit Mobile app edit
Мөр 1:
[[File:Bertrand_Russell_transparent_bg.png|150px|right|thumb|БертрандБертран Рассел]]
'''Бертран Рассел''' (бүтэн нэр '''Бертран Артур Уильям Рассел''', 1872-1970) нь- Британийн нэрт философич, логич, нийгмийн зүтгэлтэн ба Англи-Америкийн философийн аналитик хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг, уран зохиолын Нобелийн шагналийг хүртэгч.
 
Логик, эпистемологи, математикийн философид оруулсан түүний хувь нэмэр нь 20-р зууны хамгийн чухал философичдийн нэгд нэртлэгдэх шалтгаан болжээ. Философиос гадна тэрээр нэрт энх тайвны төлөөх зүтгэлтэн байсан бөгөөд нийгэм, улс төр, ёс суртахууны сэдвүүдээр олон ном зохиол, нийтлэл бичдэгээрээ олон нийт дунд алдаршчээ. Тэрээр амьдралынхаа туршид 70 гаруй ном, 2000 орчим өгүүлэл бичиж байжээ. Рассел нь дөрвөн удаа гэрлэж, олон удаагийн нийтийн санал зөрөлдөөнд оролцож, дэлхий даяар ижил хэмжээнд хүндэтгэгдэж, шүүмжлэгдэж байжээ.
 
==Бага нас==
Бертран Рассел нь 1872 оны 5-р сарын 18-нд Британийн Уэйлс улсын Монмутшир мужийн Треллек тосгонд Рэйвэнскрофт хэмээх газар төржээ. Түүний эцэг эх нь Ноён , Хатагтай Амберли гэх хүмүүс байсан бөгөөд түүний өвөг эцэг Ноён Жон Рассел нь Бедфордын 6-р гүнгийн хамгийн бага хүү байжээ. Ноён Рассел нь Британийн ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан улс төрийн зүтгэлтэн байсан бөгөөд үүнийг үнэлэж Хатан хаан Викториа нь түүнийг язгууртны тоонд оруулж, 1-р Эрль Рассел болгожээ. Бертран Расселийн ах Фрэнк нь хүүхэдгүй нас барсанаар тэрээр 3-р Эрль Рассел болжээ.