1914 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
о
Мөр 295:
=== Аравдугаар сар ===
* Аравдугаар сарын 3 - Дэлхийн I дайн: Канадын засгийн газар галын шугам руу 25,000 цэрэг илгээхээр болов.
** Одоогийн Польшийн нутгийн баруун-өмнөд хэсэгт болсон тулаанд Герман, Австри-Унгарын цэргүүд их хэмжээний хохирол амсчээ. Улмаар дараа өдөр нь Оросын цэргүүд 7,000 цэргийг нэмж илгээн тухайн газар нутгийг булаанэбулаан зэлсэн юм.
* Аравдугаар сарын 4 - АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон улсынхаа ард иргэдийг Дэлхийн I дайныг хурдан эцэслүүлэх талаар бурхандаа залбирч, сүм, дуган албан ёсоор залбирал үйлдэхийг уриалжээ.
* Аравдугаар сарын 9 - Дэлхийн I дайн: Антверпийн бүслэлтээс болж Германы цэргүүд бууж өгчээ.
Мөр 315:
** Германы арми Мессинес хотын талыг мэдэлдээ авч, хяналтаа тогтоожээ.
** Японы эзэн хааны тэнгисийн цэрэг Германы мэдэлд байдаг Цингтао арлыг Германчуудаас чөлөөлөх ажиллагаагаа эхлүүлжээ.
 
=== Арваннэгдүгээр сар ===
* Арваннэгдүгээр сарын 1 - Дэлхийн I дайн: Адмирал Сир Кристофер Крадокын удирдсан Британийн тэнгисийн цэрэг дэд адмирал Максимлиан фон Спийгээр удирдуулсан Германы тэнгисийн цэрэгт ялагджээ. Энэ нь Британийн тэнгисийн цэрэг нэгдүгээр амссан анхны ялагдал байсан юм.
** Оттоманы эзэнт гүрэн Дэлхийн I дайнд татагдан оржээ. Оттоманы эзэнт гүрний тэнгисийн цэрэг Хар тэнгисийн боомт хотуудыг бөмбөгдөж эхлэв.
** Дэлхийн I дайн: Германы цэргийн хүч Бельгийн Вичат хотыг эзлэн авав. Харин Британийн цэргүүд Мессинес хотыг хамгаалсан хэвээр үлджээ.
** Куба улсад улирал дундын сонгууль явагдаж Үндэсний нам ялалт байгуулжээ.
* Арваннэгдүгээр сарын 2 - Дэлхийн I дайн: Бергманы дайралт: Генерал Гиоргий Бергманны удирдлаган дор Оросын цэргүүд Кавказын Элескирт хотыг хамгаалах зорилгоор цэргийн ажиллагаагаа эхлүүлэв.
** Дэлхийн I дайн: Ла Бассийгийн тулаан: Францын Бейлэу хотод холбоотны армийн нэмэлт хүч ирснээр холбоотон армийн ялалтаар уг тулаан өндөрлөжээ. Тулаанд холбоотон армийн 15,000 цэрэг хохирсон юм.
** Дэлхийн I дайн: Цинтаод бүслэгдээд байсан Герман цэргүүдэд туслахаар Австри-Унгарын эзэнт гүрний "Кайзерин Элизабет" хөлөг онгоц иржээ.
* Арваннэгдүгээр сарын 3 - АНУ-д Конгрессын сонгууль болов. Сонгуульд ардчилсан нам ялалт байгуулж иргэний дайнаас хойш сенат болон төлөөлөгчдийн танхимд анх удаагаа ялалт байгуулжээ. Төлөөлөгчдийн танхимд 230 суудлыг ардчилсан нам авсан бол сенатын танхимд 51 суудлыг авсан байна.
** Дэлхийн I дайн: Монтенегро улс Оттоманы эзэнт гүрэнд дайн зарлажээ.
** Дэлхийн I дайн: Ипресийн анхны тулаан: Таван өдрийн турш болсон тулаанд Германы арми ялагдал хүлээв. Уг тулаанд Германы арми 17,250 цэргээ алдсан юм.
** Америкийн хувцас загварын шинийг санаачлагч Каресс Кросби ар талдаа товч, дэгээгүй хөхөвч зохион бүтээж, патентжуулжээ.
* Арваннэгдүгээр сарын 4 - АНУ-ын Аризона, Колорадо, Орегон, Вашингтон мужууд архийг хориглосон бол Калифорни, Охайо мужууд хуулиар хүлээн зөвшөөрсөн байна.
* Арваннэгдүгээр сарын 5 - Дэлхийн I дайн: Британи болон Франц улс Трук-д дайн зарлажээ. Учир нь Грекчүүд Киприйг булаан эзлэсэн байна.
** Дэлхийн I дайн: Германы Зүүн Африкийг германы цэргүүд Британий цэргүүдээс хамгаалав.
* Арваннэгдүгээр сарын 6 - Үлалио Гутьеррез өөрийгөө Мексикийн ерөнхийлөгч хэмээн зарлажээ.
* Арваннэгдүгээр сарын 7 - Дэлхийн I дайн: Германы зүүн азийн цэргийн анги нэгтгэл байрладан Жиаожү хошууг Япон болон Британийн цэргүүд бүсэлжээ.
* Арваннэгдүгээр сарын 9 - Дэлхийн I дайн: Кокос арлын тулаанд оролцож байсан Германы "Эмден" байлдааны хөлөг онгоц живэв.
* Арваннэгдүгээр сарын 11 - Дэлхийн I дайн: Ипресийн анхны тулаан: Германы арми Ипресийн зүүн хэсэгт төвлөрөөд байсан холбоотны армийг бут сөнөөх зорилгоор агаараас бөмбөгдөж эхэлжээ. Бөмбөгдөлтөд Британийн морин цэрэг ихээхэн хохирол амссан байна. Улмаар Германчууд Ипресийн тулаанд стратегийн давуу талтай болсон юм.
** Дэлхийн I дайн: Басрагын тулаан: Иракийн өмнөд хэсэгт орших Басра хотод Оттоманы цэргүүд Британийн цэргүүдийг отолтонд оруулж буулган авчээ.
** Австраличуудын хийсэн "Өдөр" нэртэй үзэл суртлын кинонд Германы цэргүүд Бельгичүүдийг хүчирхийлж байгаагаар дүрслэв. Гэвч дайны үеэр Герман цэргүүд хүчин үйлдэж байсныг баримтаар тогтоогоогүй билээ.
* Арваннэгдүгээр сарын 15 - Бенито Муссолини "Италийн иргэд" нэртэй үзэл суртлын сонингоо хэвлүүлж эхэлжээ. Энэ нь Италийн фашист хөдөлгөөний эхлэл болсон юм.
* Арваннэгдүгээр сарын 16 - АНУ-ын Холбооны нөөцийн банк албан ёсоор нээгдэж, хэвийн үйл ажиллагаандаа оржээ. Тус банкны анхны даргаар Бенжамин Стронг томилогдсон байна.
** Дэлхийн I дайн: Япон болон Британийн цэргүүд Цинтао аралд албан бусаар хяналтаа тогтоов. Тулааны үеэр Японы 236 цэрэг алагдсан бол Британийн 12 цэрэг алагджээ. Харин Германы талаас 199 цэрэг амиа алдаж, 504 цэрэг шархадсан байна.
** Дэлхийн I дайн: Басрагын тулаан: Иракын өмнөд хэсгийн Басра хотод болсон тулаанд Оттоманы цэргүүд Британийн цэргүүдийг ялав.
* Арваннэгдүгээр сарын 17 - Дэлхийн I дайн: Бергманны довтолгооны улмаас Оросын эзэн хааны армийн 7,000 цэрэг амь насаа алдан шархаджээ.
** Британийн засгийн газар дайны үеийн төсвийг шинэчлэн баталж, бүх төрлийн татварыг нэмэгдүүлсэн байна.
* Арваннэгдүгээр сарын 18 - Дэлхийн I дайн: Австри-Унгарын эзэнт гүрний цэргүүд Сербийн Лазаревак тосгонд хяналтаа тогтоож, хяналтын анги байгуулжээ.
* Арваннэгдүгээр сарын 19 - Дэлхийн I дайн: Басра хотод Британийн цэргүүд нуувч ухаж Оттоманы цэргүүдийг ялав. Тулаанд Оттоманы цэргүүд 1,000 цэргээ алдсан бол Британийн тал 350 цэргээ алджээ.
* Арваннэгдүгээр сарын 21 - Канадын ерөнхий сайд Роберт Борден Канадын явган цэргийг 50,000-аар нэмэгдүүлснээр дэлхийн I дайнд оролцож байгаа Канадын явган цэргийн тоо 91,000 болсон байна.
* Арваннэгдүгээр сарын 23 - Мексикийн Веракруз хотод байсан Америкийн байлдааны онгоц нутаг руугаа буцаж тус хотод ерөнхийлөгч Венустиано Карранза төв байраа барьжээ.
* Арваннэгдүгээр сарын 24 - Италийн социалист намаас Бенито Муссолини хөөгдөв.
* * Арваннэгдүгээр сарын 26 - Австрийн биологич Карл фон Фриш судалгааны ажлынхаа үеэр балт зөгий нийллэгийнхээ үеэр "бүжиглэж" хоорондоо харилцдаг болохыг олж тогтоосон байна.
* Арваннэгдүгээр сарын 28 - Дэлхийн I дайн: Дайны нөхцөл байдлаас шалтгаалан хаагдаад байсан Нью-Йоркын хөрөнгийн бирж үүдээ нээж бонд арилжаалж эхэлжээ.
 
== Энэ онд төрөгсөд ==