1914 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 167:
** Германы төрийн нарийн бичгийн дарга Артур Циммерманн Германы мөрдөн байцаагчдыг татан оролцуулж, хунтайжийн үхлийг мөрдөхийг санал болгосон байна.
** Америкийн засгийн газар Миссисипи болон Айдахо хөлөг онгоцуудыг Грекын тэнгисийн цэрэгт нэг бүрийг нь 12 сая ам.доллараар худалдахаар болов. Грекчүүд худалдан авмагцаа Килкис, Лемнос болгож нэрийг нь өөрчилжээ.
 
=== Долоодугаар сар ===
* Долоодугаар сарын 1 - Их Британийн тэнгис, нисэх хүчний үйлчилгээг татан буулгаж Эзэн хааны нисэх хүчин байгуулагдав.
* Долоодугаар сарын 2 - Германы эзэн хаан Австри-Унгарын эзэнт гүрний их ван Франц Фердинандын оршуулах ёслолд оролцохгүй гэж мэдэгджээ.
** Долоодугаар сарын хямрал: Германы хаан II Кайзер Вилгельм Германы цэргийн хүчийг Сербид нэвтэрч довтолхыг тушаажээ. Хэдийгээр энэ нь Орос, Францыг дайнд оролцуулах шалтгаан болох байсан ч үүнийг үл харгалзан дайралт хийхээр болсон байна.
* Долоодугаар сарын 3 - Австри-Унгарын эзэнт гүрний их ван Франц Фердинанд болон түүнийг гэргийг оршуулах ёслол Вьенна хотод болжээ.
* Долоодугаар сарын 4 - Австри-Унгарын эзэнт гүрний их ван Франц Фердинандын оршуулах ёслол Австри-Унгарын Вьенн хотоос баруун зүгт 80.4 км-т орших Артстеттен шилтгээнд нутаглуулав.
** Долоодугаар сарын хямрал: Австри-Унгарт оршуулах ёслол болж байгаатай зэрэгцэн Германы хаан II Кайзер Вилгельм Серби улсад дайн зарлах төлөвлөгөө боловсруулж эхэлжээ.
** АНУ-ын Нью-Йорк хотын Лексингтоны өргөн чөлөөнд орших Жон Д.Роккефеллерын хувийн орон сууцны ойролцоо бөмбөг дэлбэлж дөрвөн хүн амиа алджээ. Дэлбэлэлтийг анархист үзэлтэй нэгэн зохион байгуулав.
** Их Британийн Англид Уимбледоны теннисний тэмцээн 38 дахь удаагаа зохиогдов. Гэвч үүнээс хойш дөрвөн жилийн туршид тус тэмцээн дайнаас шалтгаалан зохион байгуулагдаагүй юм.
** Австрийн теннисч Норман Брүүкес Шинэ Зеландын теннисч Тони Уилдингийг 6-4, 6-4, 7-5 онооны харьцаагаар хожиж эрэгтэйчүүдийн тэмцээнд аваргалжээ.
** Эмэгтэйчүүдийн төрөлд Их Британийн теннисч Дороти Дугласс Ламберт Чемберсс, нутаг нэгт Этел Томсон Ларкомбийг 6-1, 6-1, 5-7, 8-6 онооны харьцаагаар хожижг түрүүлэв.
* Долоодугаар сарын 5 - Австри-Унгар болон Германы удирдагчид Потсдамд уулзав. Тэд Серби, Орос, Францын эсрэг дайн зарлах эсэх асуудлыг хөнджээ.
** Долоодугаар сарын хямрал: Австри-Унгарын эзэнт гүрэн Герман, Болгар, Оттоманы эзэнт гүрэнд Оростой хийх дайнд нэгдэн холбоотон болж орох талаар цахилгаан илгээжээ.
* Долоодугаар сарын 7 - Австри-Унгарын засгийн газар орон нутгийн цагаар 11:30 цагт Сайд нарын зөвлөл, Гадаад харилцаа, дайны сайд, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тэнгисийн цэргийн төв командлалыг хуралдуулж, дайны нөхцөл байдлын талаар бүтэн таван цагийн турш зөвлөлдсөн байна.
** Дэлхийн боксын хөнгөн жингийн аваргын төлөөх тулаанд Фредди Уельш Уилли Ричийг 20 раундын турш тулалдсаны эцэст буулган авав.
* Долоодугаар сарын 8 - Мексикийн босогчдын удирдагч Альваро Обрегон Гуадалахараг холбоотны цэргүүдээс чөлөөлөхөөр 6,000 цэрэг илгээж ялалт байгуулжээ.
** Хятадын үндэстний нам буюу Гоминдан намыг үндэслэгч Сун Ят Сен Токио хотод өөрийн намынхаа нэрийг өөрчилж Хятадын хувьсгалын нам гэж байгуулав.
* Долоодугаар сарын 9 - Автсри-Унгарын эзэн хаан их ван Франц Фердинандын амь насанд Серби үндэстнүүд халдсан гэдгийг хэвлэлийн бага хурлаар зарлав. Алдарт "Таймс" сэтгүүл үүнийг Серби үндэстнүүдийн эсрэг үзлийг өдөөн турхирсан үйлдэл гэдгийг онцолсон юм.
** Мексикийн хувьсгалын удирдагч Альваро Обрегоны цэргүүд Гуадалахараг хяналтандаа авчээ. Тулааны үеэр холбооны 12,000 цэрэг амиа алдсан байна.
* Долоодугаар сарын 10 - Оросоос Серби улсад суух элчин сайд Николай Хартвиг, Австри улсад төрийн сайд Владимир Гиелс фон Гислингентэй уулзах үеэрээ Белгард хотноо амиа алдав.
* Долоодугаар сарын 11 - Америкийн мэргэжлийн бейсболын домог Бейб Рут Бостон Ред Сокс багт анхны тоглолтдоо оролцжээ.
* Долоодугаар сарын 12 - Австри-Унгарын эзэнт гүрний их ван Франц Фердинандын амь насанд халдах хөдөлгөөнийг зохион байгуулсан гэх үндэслэлээр Мухамед Мехмедбашич гэгчигй баривчлав. Түүнд бүх насаар нь хорих ял оноосон ч Монтенегрогийн шоронгоос зугтсан бөгөөд хоёр удаагаа баривчлагдахдаа дайн эхэлснээс хор хоногын дараа шоронгоос оргосон гэдэг.
** Өмнөд Албанийн Берат хотыг босогчид эзлэв.
* Долоодугаар сарын 15 - Мексикийн ерөнхийлөгч Викториано Хуерта ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох болсоноо зарлав.
** Оросын Тюмень хотын эмч нар Григорийн Распутиныг сэтгэцийн хүнд өвчтэй гэж оношилжээ. Эмч нарын дүгнэлтйн дараа Оросын хаан II Николай өвчнөөс нь илааршуулах зорилгоор тусгай эмч нарыг Тюмень рүү илгээсэн байна.
* Долоодугаар сарын 18 - Махатма Ганди Өмнөд Африкын сүүлийн удаа орхин гарч Кинфаунс хөлгөөр Англид хүрчээ.
* Долоодугаар сарын 20 - Долоодугаар сарын хямрал: Германы засгийн газар Германы тэнгисийн цэргийн хүчийг зузаатгах зорилгоор хөлөг онгоц үйлдвэрлэдэг компаниудад байлдааны шинэ хөлөг онгоцуудыг нийлүүлэх заваачилгааг өгсөн байна.
* Долоодугаар сарын 21 - Их Британийн Букингемын ордонд Ирландын үндсэрхэг үзэлтнүүд, Ирландын хөдөлмөрийн холбооны удирдлагуудтай гурван өдрийн уулзалт зохион байгуулахаар болов. Уг уулзалтанд Британийн ерөнхий сайд Х.Х.Аскийт, улстөрч Девид Ллойд Жорж, Ирландын парламентын намын тэргүүн Жон Редмонд, дэд дарга Жон Диллон, хөдөлмөрчдийн холбооны тэргүүн Эдуард Карсон нар оролцжээ.
* Долоодугаар сарын 23 - Австри-Унгарын эзэнт гүрэн Сербийг ямар нэгэн нөхцөл тулгалгүйгээр гэнэт халдан довтолсон гэж үзэв.
* Долоодугаар сарын 25 - Австри-Унгарын эзэнт гүрэн Сербитэй дипломат харилцаагаа бүрэн тасалж улмаар тус улсад цэргийн хүчийг оруулахаар болов. Австри-Унгарын эзэнт гүрний захиргаа Сербийн зэвсэгт хүчний жанжин штабын дарга Радомир Путникыг Будапешт хотноо баривчилжээ.
** Австрийн хаан I Франц Йосеф зэвсэгт хүчний явган болон усан цэргийн найман анги нэгтгэлийг Сербийн нутагт 72 цагийн дотор цэргийн ажиллагаа явуулах тушаал гаргав.
* Долоодугаар сарын 26 - Их Британи улс Австри-Унгарын эзэнт гүрэн, Герман, Серби, Оросын хооронд үүссэн дипломат болон улстөрийн маргааныг шийдвэрлэхээр хэлэлцээрий ширээний ард урьсан ч Орос болон Герман улс оролцохоос татгалзжээ.
** Тур де Францын 12 дахь удаагийн тэмцээнд Бельгийн дугуйчин Филиппе Тис ялалт байгуулав.
* Долоодугаар сарын 28 - Дэлхийн I дайн: Австри-Унгарын эзэнт гүрэн Сербид дайн зарлаж байгаагаа цахилгаан мэдээгээр дамжуулан мэдэгдэв. Энэ мэдээг сонссон даруйдаа Оросын хаан II Николай Австри-Унгарын эсрэг цэргийн хүч оруулна гэдгээ зарлав.
* Долоодугаар сарын 28 - Наймдугаар сарын 10 - Дэлхийн I дайн: Британи-Францын тэнгсиийн цэргийн хамтарсан хүч Дарданьелсын хоолойд Германы тэнгисийн цэргийн газар дундын тэнгисийн тусгай хороотой хүчтэй тулаан өрнүүлжээ.
* Долоодугаар сарын 28 - Дэлхийн I дайн: Австри-Унгарын тэнгисийн цэргийн "Бодрог" хөлөг онгоц Сербийн нийслэл Белградыг анх удаан бөмбөгдөв.
* Долоодугаар сарын 29 - АНУ-ын Нью-Йорк хотыг Сан Франциско хоттой холбосон телефон утасны шугам ашиглалтад оров. Ингэснээр АНУ-ын хотуудыг анх удаа телефон утасны сүлжээгээр холбосон тохиолдол болсон юм.
* Долоодугаар сарын 30 - Хятадын Квантун болон Кванси мужуудад Баруун гол үерлэсний улмаас 3,300 хүн амиа алдан, 43 сая долларын хохирол учирчээ. Түүнчлэн 112,000 мянган өрх орох оронгүй болсон байна.
* Долоодугаар сарын 31 - Оросын тал дайнд оролцохоо албан ёсоор зарлажээ.
** Францын нийслэл Парис хотод дайны эсрэг хөдөлгөөний тэргээн Жеан Жоре үндсэрхэг үзэлт 19 настай Рауль Виллейнны халдлагад өртөн амиа алдав.
 
=== Наймдугаар сар ===
* Наймдугаар сарын 1 - Дэлхийн I дайн: Германы эзэнт гүрэн Хаант Орос улсад дайн зарлаж, цэргийн ажиллагаа явуулахаар болов. Үүний дараа Оросын засаг захиргаа Сибирт цэргийн хүч төвлөрүүлж эхэлжээ.
** Францын засгийн газар Герман, Австри-Унгарын эсрэг дайнд оролцох шийд гаргав.
** Европ тивд дайны гал дүрэлзэж эхэлсэнтэй холбогдуулан Нью-Йоркын хөрөнгийн бирж арилжаагаа тодорхойгүй хугацаагаар хаав. Нэг өдрийн дараа бусад улс орнуудын хөрөнгийн биржүүд мөн хаалгаа барьсан юм.
* Наймдугаар сарын 2 - Германы цэргүүд Люксембургыг булаан эзлэв.
** Оттоманы эзэнт гүрэн Германтай дайны дараа Оттоманы эзэнт гүрнийг хэвээр хадгалах талаар нууц гэрээ багуулжээ.
** Герман улс төвийг сахисан байр суурьтай Бельги улс руу 12 цагийн дотор байр сууриа өөрчилж дайнд эвсэж орохыг шаардав.
* Наймдугаар сарын 3 - Германы улс Оросын холбоотон Францад дайн зарлав.
** Орон нутгийн цагаар 07:00 цагт Бельги улс Германы тавьсан хүсэлтэд албан ёсоор татгалзсан хариу өгчээ.
* Наймдугаар сарын 4 - Орон нутгийн цагаар 08:02 цагт Герман улс Бельгид цэрэг оруулав. Улмаар Их Британи улс Германд дайн зарлаж, Бельгийг хамгаалахаар болжээ.
** АНУ Дэлхийн I дайнд оролцох шийдвэрийг албан ёсоор гаргасан байна.
** Германы тэнгисийн цэргийн адмиарл Вилгельм Сушон Франц Алжирын Бон болон Филиппвиль хотыг бөмбөгдөв.
* Наймдугаар сарын 5 - Герман улс Бельгид дайн зарлажээ.
** Монтенегрогын хаант улс Австри-Унгарт дайн зарлав.
** АНУ-ын Охайо мужийн Кливленд хотын Зүүний 105-р гудамжинд анх удаа гэрлэн дохио суурьлуулжээ. Энэ нь дэлхийн түүхэнд анхны тохиолдол болсон юм.
* Наймдугаар сарын 5 - Наймдугаар сарын 16 - Германы арми Льежийн тулаанд ялалт байгуулав.
* Наймдугаар сарын 6 - Австри-Унгарын эзэнт гүрэн Хаант Оросод дайн зарлажээ.
** АНУ-ын тэргүүн хатагтай Эллен Аксон Уилсон сохорших өвчний улмаас насан эцэслэцээ. Түүний сүүлийн үг "Нөхрийг минь сайн харж хандаарай" байсан гэдэг.
* Наймдугаар сарын 7 - Германы Альсаке хотод Францын нисэх хүчин дайралт хийсэн ч амжилтгүй болжээ.
** Дэлхийн I дайн: Британийн колониудын арми Британийн Алтан эргийн батальонд нэгдэж Германы Баруун африкын колони Тоголендэд довтлов.
** Их Британичууд дайны цагийн байдалд шилжиж дайны үеэр хэрэглэх мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулжээ.
* Наймдугаар сарын 8 - Германы колониудын армийн командлал Камеруны цэргийн жанжин Мартин-Поль Самба гэгчийг цаазаар авчээ.
* Наймдугаар сарын 9 - Эх гарын арми Мексикийн ерөнхийлөгч Франциско Каравахалтай уулзаж энхийн гэрээ байгуулах эсэх асуудлыг хөндөн ярилцжээ. Ерөнхийлөгч тэдний саналыг нааштайгаар хүлээн авсан юм.
* Наймдугаар сарын 10 - Их Британийн засгийн газар шоронгийн хоригдлуудыг суллан дайнд хүчээр татан, торгуулийн суман байгуулах шийд гаргасан байна.
* Наймдугаар сарын 12 - Дэлхийн I дайн: Бельгийн цэргүүд Хаелены тулаанд Германчуудыг буулган авав.
** Дэлхийн I дайн: Их Британи улс Австри-Унгарын эзэнт гүрэнд албан ёсоор дайн зарлав.
* Наймдугаар сарын 13 - Холбоотны арми Германы мэдэлд байдаг Камерун улсыг чөлөөлжээ.
* Наймдугаар сарын 15 - Панамын суваг албан ёсоор нээгджээ.
** Австралийн сайн дурын эмч нарын нийгэмлэг Дорнод фронтод эмч нар илгээж шархдагсдыг эмчлэхээр болсон байна.
* Наймдугаар сарын 15-24 - Дэлхийн I дайн: Сербийн цэргүүд Черийн тулаанд Австри-Унгарын эзэнт гүрний армийг буулган авав.
* Наймдугаар сарын 16 - Дэлхийн I дайн: Няаса нуурын тулаанд Их Британийн тэнгисийн цэргийн хүч Германы тэнгисийн цэргийг буулган авчээ. Энэ нь дайн эхэлснээс хойш Их Британичуудын байгуулсан анхны ялалт байсан юм.
* Наймдугаар сарын 17 - Дэлхийн I дайн: Орос, Германы хооронд өрнөсөн Танненбергийн тулаан эхэлжээ.
* Наймдугаар сарын 19 - Оттоманы эзэнт гүрэн болон Болгар улс хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
* Наймдугаар сарын 20 - Дэлхийн I дайн: Германы арми Брюсселийг эзлэв.
** Ромын пап X Пиус ламтан орон нутгийн цагаар 01:20 цагт насан эцэслэжээ. Түүнийг Гэгээн Петрийн сүмд оршоосон юм.
* Наймдугаар сарын 21 - 21 настай Америкийн гольфчин Уолтер Хаген Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлжээ.
* Наймдугаар сарын 22 - Россиньолын тулаанд Германы арми Францын армид ялагдал хүлээжээ.
** Орон нутгийн цагаар 06:30 цагт Британийн явган цэрэг Бельгийн Кастеу тосгонд нэвтэрч цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ. Энэ нь Ватерлоогийн тулаанаас хойш 99 жилийн дараа анхны тулаанд оролцсон явдал байсан юм.
* Наймдугаар сарын 23 - Дэлхийн I дайн: Япон улс Германд албан ёсоор дайн зарлав.
** Дэлхийн I дайн: Австри-Унгарын эзэнт гүрний нэгдүгээр арми Оросын дөрөвдүгээр армитай Галикиа хотод тулалдаж эхэлжээ.
** Европод өрнөж байгаа дайнтай холбоотойгоор Бүгд найрамдах Хятад улс Киачоуын хошууг Германд хөлслөх шийдвэрийг цуцалсан байна.
** Дэлхийн I дайн: Шинэ Зеландын явган цэргийн анги Германы Самоаг чөлөөлж, хяналтаа тогтоов.
* Наймдугаар сарын 25 - Германы цэргүүд Бельгийн эртний түүхтэй Лойвены Католик их сургуулийг галдан шатаав. Үүний улмаас дундаж зууны 300,000 ном, гар бичмэл үгүй болжээ.
* Наймдугаар сарын 26 - Британи-Францын хамтарсан цэргийн хүч Тоголендыг Германы дарлалаас хамтран чөлөөлжээ.
* Наймдугаар сарын 26-27 - Ла Чатеугын тулаанд Британи, Франц, Бельгийн хамтарсан цэргийн хүч тактикын томоохон ялалт байгуулав.
* Наймдугаар сарын 26-30 - Танненбергын тулаанд Оросын хоёрдугаар арми ялагджээ.
* Наймдугаар сарын 27 - Японы эзэн хааны тэнгисийн цэрэг Германы мэдэлд байдаг Цингтао аралд Британийн тэнгисийн цэргийн хамтаар Германы эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлсэн байна.
* Наймдугаар сарын 30 - Францын нийслэл Парис хотод Германы нисэх хүчний бөмбөгдөгч онгоц Францын пуужинд оногдон сөнөжээ. Үүний улмаас нэг энгийн иргэн амиа алдсан гэдэг.
 
== Энэ онд төрөгсөд ==