1913 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 312:
** Нэрт жүжигчин Чарли Чаплин Марк Сеннеттэй хамтран Кийстоун студид кино хийх ажилдаа оржээ.
* Арванхоёрдугаар сарын 30 - Францад ирээд байсан музейд байсан "Мона Лиза" зураг Итали улсад эргэн иржээ.
 
=== Цаг хугацаа нь тодорхойгүй ===
* Францын физикч Жорж Саниа гэрлийн хурдын судалгаагаа эхлүүлжээ.
* Бизнесмэн Р.Ж.Рейнолдсын үйлдвэрлэсэн "Камел" тамхи АНУ-ын зах зээлд худалдаалагдаж эхлэв. Ингэснээр Америкийн зах зээлд худалдаанд гарсан анхны савласан тамхи болсон байна.
* Италийн загвар зохион бүтээгч Марио Прада ах дүүсийн хамтаар "Прада" брендыг үндэслэжээ.
* Дэлхийн худалдааны тэнцэл анх удаа 38 тэрбум ам.долларын босго давав.
 
== Мэндэлсэн алдартнууд ==
=== Нэгээс Тавдугаар сар ===
* Нэгдүгээр сарын 6 - Академийн наадам болон "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт нэрт жүжигчин Лоретта Янг (2000 онд нас барсан)
* Нэгдүгээр сарын 9 - АНУ-ын 37 дахь ерөнхийлөгч Ричард Никсон (1994 онд нас барсан)
* Нэгдүгээр сарын 10 - Албанийн 23 дахь ерөнхий сайд Мехмет Шеху (1981 онд нас барсан)
* Хоёрдугаар сарын 4 - Америкийн иргэний эрхийн төлөө тэмцэгч Роза Паркс (2005 онд нас барсан)
* Хоёрдугаар сарын 10 - "Индиана Жонес" цувралын зураглаачаар ажилласан Британийн зураглаач Даглас Слокомб (2016 онд нас барсан)
* Гуравдугаар сарын 13 - Оросын зохиолч, яруу найрагч Сергей Михалков (2009 онд нас барсан)
* Дөрөвдүгээр сарын 3 - Норвегийн ерөнхий сайд Пер Бортен (2005 онд нас барсан)
* Тавдугаар сарын 8 - Алдарт "Лүүний Тюнес" хүүхэлдэйн цувралын найруулагч Боб Клампетт (1984 онд нас барсан)
* Тавдугаар сарын 13 - Либерийн ерөнхийлөгч Уиллиам Р.Толберт (1980 онд нас барсан)
* Тавдугаар сарын 19 - Энэтхэгийн зургаа дахь ерөнхийлөгч Нийлам Санжива Редди (1996 онд нас барсан)
* Тавдугаар сарын 26 - Олимп, тивийн аварга, Дэлхийн хошой аварга Германы хүндийн өргөгч Йозеф Мангер (1991 онд нас барсан)
 
=== Зургаагаас Арванхоёрдугаар сар ===
* Зургаадугаар сарын 30 - Колумбын ерөнхийлөгч Альфонзо Лопез Мишельсен (2007 онд нас барсан)
* Долоодугаар сарын 12 - Нобелийн шагналт Америкийн физикч Уиллис Лемб (2008 онд нас барсан)
* Долоодугаар сарын 14 - АНУ-ын 38 дахь ерөнхийлөгч Жеральд Форд (2006 онд нас барсан)
* Наймдугаар сарын 13 - Киприйн анхны ерөнхийлөгч, хамба лам III Макариос (1977 онд нас барсан)
* Наймдугаар сарын 16 - Нобелийн шагналт Израйлийн ерөнхий сайд Меначем Бегин (1992 онд нас барсан)
* Наймдугаар сарын 27 - Нобелийн шагналт Америкийн невробиологич Рожер Уолкотт Сперри (1994 онд нас барсан)
* Наймдугаар сарын 30 - Нобелийн шагналт Британийн эдийн засагч Ричард Стөүн (1991 онд нас барсан)
* Есдүгээр сарын 4 - Нобелийн шагналт Америкийн химич Стенфорд Моор (1982 онд нас барсан)
* Есдүгээр сарын 12 - Олимпын дөрвөн удаагийн алтан медальт Америкийн гүйгч Жесси Оуенс (1980 онд нас барсан)
* Есдүгээр сарын 14 - Гватемалын ерөнхийлөгч Жакобо Арбенц (1971 онд нас барсан)
* Есдүгээр сарын 29 - Академийн шагналт жүжигчин, кино найруулагч Стенли Крамер (2001 онд нас барсан)
* Аравдугаар сарын 4 - Гайти улсын анхны ерөнхий сайд Марсиал Селестин (2011 онд нас барсан)
* Аравдугаар сарын 10 - Нобелийн шагналт Францын зохиолч Клод Симон (2005 онд нас барсан)
* Аравдугаар сарын 22 - Швейцарийн ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Ханс-Петер Шуди (2002 онд нас барсан)
* Аравдугаар сарын 27 - Нүдний "контакт линз"-ийг зохион бүтээгч Отто Вихтерл (1998 онд нас барсан)
* Арваннэгдүгээр сарын 5 - "Салхинд туугдагсад" киноны од, Академийн хоёр удаагийн шагналт жүжигчин Вивиен Лей (1967 онд нас барсан)
* Арваннэгдүгээр сарын 7 - Нобелийн шагналт Францын зохиолч Альберт Камью (1960 онд нас барсан)
* Арванхоёрдугаар сарын 8 - Нобелийн энхтайвны шагналт, Германы канцлер Вилли Брандт (1992 онд нас барсан)
* Арванхоёрдугаар сарын 29 - Люксембургын ерөнхий сайд Пьерр Вернер (2002 онд нас барсан)
 
== Нас барсан алдартнууд ==
=== Нэгээс Тавдугаар сар ===
* Нэгдүгээр сарын 27 - Австрийн ерөнхий сайд, их гүн Райнер Фердинанд (1832 онд төрсөн)
* Нэгдүгээр сарын 28 - Испанийн ерөнхий сайдаар гурван удаа томилогдсон Сегисмунда Морет (1833 онд төрсөн)
* Хоёрдугаар сарын 22 - Мексикийн 33 дахь ерөнхийлөгч Франциско Мадеро (1873 онд төрсөн)
* Гуравдугаар сарын 18 - Грекийн хаан I Гиорг (1845 онд төрсөн)
* Гуравдугаар сарын 31 - Америкийн саятан, хөрөнгө оруулагч, банкир Ж.П.Морган (1837 онд төрсөн)
 
=== Зургаагаас Арванхоёрдугаар сар ===
* Зургаадугаар сарын 23 - Перу улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Николас де Пиерола (1839 онд төрсөн)
* Зургаадугаар сарын 28 - Бразил улсын дөрөв дэх ерөнхийлөгч Мануэль Ферраз де Кампос Сейлс (1841 онд төрсөн)
* Долоодугаар сарын 19 - Колумбын 15 дахь ерөнхийлөгч Климако Калдерон (1852 онд төрсөн)
* Долоодугаар сарын 29 - Нобелийн энхтайвны шагналт Тобиас Ассер (1838 онд төрсөн)
* Наймдугаар сарын 3 - Аяга, тавга угаах машиныг зохион бүтээгч Жозефин Кохрейн (1839 онд төрсөн)
* Есдүгээр сарын 9 - Бельгийн 16 дахь ерөнхий сайд Поль де Смет де Наейр (1843 онд төрсөн)
* Есдүгээр сарын 29 - Дизель хөдөлгүүр зохион бүтээгч Рудольф Дизель (1858 онд төрсөн)
* Аравдугаар сарын 10 - Японы зургаа дахь ерөнхий сайд Таро Кацүра (1848 онд төрсөн)
* Аравдугаар сарын 13 - Олимпийн гурван удаагийн аварга Америкийн хөнгөн атлетикийн тамирчин Ральф Рөүз (1885 онд төрсөн)
 
== Энэ онд төрөгсөд ==