1913 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 110:
* Дөрөвдүгээр сарын 27 - Туркийн цэргийн удирдагч асан Эссад Паша Топтани өөрийгөө Албанийн хаан хэмээн зарлав.
** Европын таван гүрнээс 125,000,000 сая ам.долларын зээлийг жилийн 5 хувийн хүүтэй зээлэх болсон гэрээг Хятадын парламент хууль бус хэмээн үзжээ.
 
=== Тавдугаар сар ===
* Тавдугаар сарын 2 - АНУ-ын ерөнхийлөгч В.Вильсон Хятадын ерөнхийлөгч Юань Шикайд цахилгаан илгээж хамтран ажиллахад таатай байна гэдгээ мэдэгджээ. Улмаар АНУ-д Хятадын ерөнхийлөгчийг албан ёсоор урьсан анхны улс болсон байна.
* Тавдугаар сарын 3 - Энэтхэгийн хамгийн анхны бүрэн хэмжээний кино "Ража Харишчандра" кино дэлгэцэнд гарав. Үүнээс Энэтхэгийн кино урлагийн салбар үүсэн хөгжжээ.
* Тавдугаар сарын 4 - Гайти улсын сенатор Мишель Оресть тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдов. Гэвч генерал Пойтейвенээр удирдуулсан босогчид парламентын ордны өмнө эмх замбараагүй байдал үүсгэжээ. Шинэ ерөнхийлөгч ердөө 8 сарын дараа ажлаа хүлээлгэн өгсөн юм.
* Тавдугаар сарын 5 - Монтенегро улсын хаан I Николай их гүрнүүдийн хамтаар Скутари хотыг хамтран захирахыг зөвшөөрчээ.
** Грек, Серби улс Болгарын эсрэг хамтран тэмцэх нууц гэрээнд гарын үсэг зуржээ. Сөргөлдөгч талууд Балканы анхдугаар дайнд холбоотон болон оролцож байсан юм.
* Тавдугаар сарын 6 - Гааг хот дахь арбитрын шүүх Италийн хаант улсыг Турктэй хийсэн дайны үеэр Картейж, Мануба хотыг бүсэлсэнд буруутай гэж үзэн 32,800 долларын торгуулийг Францын талд олгох шийдвэр гаргажээ.
* Тавдугаар сарын 7 - Британийн эзэн хааны тэнгисийн цэрэг нисэх онгоц тээвэрлэдэг "Гермес" байлдааны хөлгийг зэвсэглэлд ашиглаж эхлэв.
* Тавдугаар сарын 8 - АНУ-ын сонин үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагджээ.
** Франц нисгэгч Месср. Франжуа зургаан хүнийг бүхээгэнд суулгаж 75 минут ниссэнээр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
* Тавдугаар сарын 9 - Зохион бүтээгч Уиллиам Д.Күүлидж рентген туяаг дөрвөлжин хайрцганд багтааж зураг буулгах төхөөрөмж бүтээжээ. Ингэснээр рентген туяаг эмнэлэгт аюулгүйгээр ашиглах боломж бүрдсэн юм.
* Тавдугаар сарын 13 - Дэлхийн хүнджингийн боксын аварга Жек Жонсонг хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутай гэж үзэн 1,000 ам.доллараар торгож, нэг жил шоронд хорих ял оноожээ.
* Тавдугаар сарын 14 - Европын банкуудын холбоо Хятад улсад олгох 125 сая ам.долларын 1.2 саяыг Хятадын талд шилжүүлэв.
** Гуатемал улс Их Британид төлөх зээлийн хүүг эргүүлэн төлж эхэлжээ.
* Тавдугаар сарын 17 - Кубын нисгэгчид болох Агустин Парла болон Доминго Росилло нар АНУ-Кубын хооронд нислэг үйлдсэн анхны нисгэгчид болов. Тэд Гавана хотоос Кий Уест хүртэл нислэг үйлдсэн юм.
* Тавдугаар сарын 20 - Куба улсын ерөнхийлөгчийн тангарагыг генерал Марио Гарсиа Менокал өргөв.
* Тавдугаар сарын 22 - АНУ-ын хавтар судлалын нийгэмлэгийг арван эмч, таван сувилагчтайгаар нийслэл Вашингтон хотод байгуулжээ.
* Тавдугаар сарын 24 - Пруссийн гүнж Виториа Луйс, Хановерийн хунтайж Эрнест Августустай гэрлэснээр Хохензоллерний угсаа засаглахаа болив.
* Тавдугаар сарын 25 - Австри-Унгарын эзэнт гүрний харьяат Адольф Гитлер Герман улсад дүрвэж, тэндхийн иргэн болохоор суурьшжээ. Тухайн үед тэрээр найз Рудольф Хауслерын өөрөөг түрээслэн төвхнөжээ.
** "Дюсселдорфын цус сорогч" нэрээр алдаршсан Германы гэмт хэрэгтэн Петер Кюртеныг хүн амины цуврал аллагад бруутган яллажээ. Хдэийгээр тэрээр өөрийн саналаараа мэдүүлэг өнгөрсөн болов түүнтэй холбоотой байж болох 70 гаруй хавтаст хэргийг хаасан байна.
* Тавдугаар сарын 26 - Дөрвөн хөдөлгүүрт онгоцоор ниссэн анхны хүнээр Игорь Сикорский тодорчээ.
* Тавдугаар сарын 30 - Балканы анхдугаар дайн: Лондонгийн тунхаг бичигт гарын үсэг зурснаар дайн албан ёсоор өндөрв. Грек улс Эпирус хотын өмнөд хэсгийг Албанитай хуваан эзэмшихэлэр болсон тул Албанийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй юм.
** Өмнөд Африкын Кимберлий хотод Өмнөд Африкийн нисгэгчийн сургууль байгуулагдав.
** АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Брайн Их Британи, Орос, Итали, Норвеги, Швед, Бразил, Перу улуудтай хамтран олон улсын энхтайвны зөвлөл гэгчийг байгуулахаар болжээ.
* Тавдугаар сарын 30 - Австралийн холбооны сонгууль: Австралийн сонгуульд Австралийн хөдөлмөрийн нам ялалт байгуулж, намын дарга Эндрью Фишер ерөнхий сайд болох нь тодорхой
 
== Энэ онд төрөгсөд ==