1913 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 66.181.187.98 (яриа)-н хийсэн засваруудыг Munkhzaya.E-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
No edit summary
Мөр 3:
</div>
 
Хоёр дахь мянганы 13 дахь жил. Хорьдугаар зууны 13 дахь жил. 1910-аад оны дөрөв дэх жил.
== Энэ онд болсон үйл явдлууд ==
 
== Онцлох үйл явдал ==
=== Нэгдүгээр сар ===
 
* Нэгдүгээр сарын 1 - Британи улсад кино урлагыг хянах товчоог байгуулж, дэлгэцэнд гарч байгаа кинонуудыг хянаж, шийдвэрлэж байхаар болжээ.
** АНУ, Их Британий, Франц, Орос, Германи, Япон улсууд нийлж Хятад улсад жилийн 6 хувийн хүүтэй 125,000,000 ам.доллар зээлүүлэхээр болов.
* Нэгдүгээр сарын 2 - АНУ-ын төлөөлөгчдийн танхимын гишүүн В.В.Ведмейер "Панама" хөлгөнөөс ус руу үсэрч амиа хорложээ.
* Нэгдүгээр сарын 3 - Алдарт зохион бүтээгч Томас Эдисон дүү, дүрсийг хамтад нь дамжуулах зорилготой "кинетофон"-ыг зохион бүтээв.
* Нэгдүгээр сарын 8 - Их Британийн нийслэл Лондон хотноо болсон энхтайвны бага хурлын үеэр Серби Балканын дайныг дуусгах тохиролцоонд хүрчээ. Мөн тус улс Адриатын тэнгисийн эрэгт боомт хот байгуулахаар болсон байна.
** Португалийн ерөнхий сайдын суудалд Др. Альфонсо Кошта сонгогдов.
* Нэгдүгээр сарын 10 - Ахмед аль-Хибагаар удирдуулсан Мороккогын босогчид Францын тэмээт цэргүүдийг устгажээ.
** Хар тэнгисийн эрэгт орших Силистриа хотын хилийн зурвастай холбоотойгоор Румын, Болгар улсын хооронд газар нутгийн маргаан үүсэв.
* Нэгдүгээр сарын 11 - Хятад улсаас тусгаар тогтносон Төвд болон Монгол улс бүх талаар хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
* Нэгдүгээр сарын 12 - Больщевик хөдөлгөөний идэвхтэн Йосез Жугашвили "Сталин" гэх нууц нэрээр нийтлэл бичих болжээ.
* Нэгдүгээр сарын 13 - АНУ-ын дээд шүүхийн шүүгч Роберт В.Арчбалдыг 13 хэрэгт холбогдуулан АНУ-ын Сенатын танхим албан тушаалаас нь огцруулжээ.
** АНУ-ын Сонгогчдын коллеги хуралдаж энэ удаагийн сонгуульд Вүүдроу Вильсоныг 40 мужийн 435 гишүүний санал, Теодор Рүүзвельтийг зургаан мужийн 88 гишүүний санал, Уиллиам Х.Тафтыг ердөө хоёр мужийн найман гишүүний санал авсан гэж тайландаа дурджээ.
** Харвардын их сургуулийн дэргэдэх хэвлэлийн үйлдвэр байгуулагдав.
* Нэгдүгээр сарын 14 - Их Британийн Лондон хотод Балканы дайныг дуусгах зорилготой бага хурал болсон ч талууд нэгдсэн байр сууринд хүрч чадсангүй.
* Нэгдүгээр сарын 15 - Британи улс Үндэсний татварын хуулийн зохицуулалтаар анх удаагаа өвчтөнүүдэд мөнгөн тэтгэмж өгч эхэлжээ. Эрэгтэй өвчтөнүүдэд долоо хоногийн арав, эмэгтэй өвчтөнүүдэд долоо хоногийн долоон шиллинг өгч байхаар тогтсон байна.
* Нэгдүгээр сарын 17 - Францын ерөнхий сайд Реймонд Пойкейр тус улсын ерөнхийлөгчөөр сонгогджээ. Эхний шатны санал хураалтаар тэр хоёрдугаар байрт бичигдэж байсан ч хоёр дахь шатны санал хураалтаар олонхийн санал авч чадсан юм.
* Нэгдүгээр сарын 20 - Францын ерөнхий сайдаар Аристид Брианд сонгогджээ.
** Болгар, Серби, Монтенегро улс Оттоманы эзэнт гүрэнд шаардлага хүргүүлж, хэрэв хариу илгээхгүй бол 14 хоногийн дараа дайныг дахин эхлүүлнэ гэдгээ мэдэгдэв.
** Британийн сурвалжлагч Фредерик Вилльэрс Балканы анхдугаар дайныг анх удаа өнгөтөөр дэлгэцэнд гаргажээ.
* Нэгдүгээр сарын 22 - Оттоманы эзэнт гүрний "Их зөвлөл" хуралдаж Эдирне буюу Адрианополь хотыг Балканы холбооны зөвлөлт шилжүүлэх хүсэлтийг хүлээн авчээ.
* Нэгдүгээр сарын 23 - Тасманийн аралд сонгууль болов.
** Оттоманы эзэнт гүрэнд төрийн эргэлт болж засгийн эрхэнд Исмайл Энвер гарчээ.
* Нэгдүгээр сарын 24 - АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Социалист намаас нэр дэвшин өрсөлдөж байсан Южин В.Дебсийг танхайрсан хэргээр баривчилжээ. Гэвч тэрээр мөнгөн торгууль төлөөд удалгүй суллагдсан байна.
** Норвегийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.
** АНУ-ын Сенатын танхим Линкольны дурсгалын цогцолборыг барих ажилд 2 сая ам.доллар зарцуулахаар болжээ.
* Нэгдүгээр сарын 25 - Зөвлөлтийн ирээдүйн удирдагч Йосеф Жугашвили "Сталин" нэртэйгээр анхны нийтлэлээ "Социал Демократ" сонинд "Социал Демократын өмнө тулгамдаж буй асуудал" нэртэйгээр нийтлүүлжээ.
* Нэгдүгээр сарын 27 - Америкийн зах зээлд таван центын зоос эргэлтэнд оржээ.
* Нэгдүгээр сарын 28 - Эдирне буюу Адрианополь хотыг Балканын холбоотны эвсэлд өгөх шийдвэрийг "Залуу Туркуудын холбоо" эрс эсэргүүцэж, тэмцэл өрнүүлж эхлэв.
* Нэгдүгээр сарын 30 - Британийн Лордуудын танхим Ирландын дотоод хуулийг хүчингүй болгов.
 
=== Хоёрдугаар сар ===
* Хоёрдугаар сарын 1 - Нью-Йорк хотын галт тэрэгний гол зогсоол шинэчлэгдэн үүдээ нээжээ. Шинэчлэгдэхдээ дэлхийн галт тэрэгний хамгийн том зогсоол болсон юм.
** Турк улс их гүрнүүдээс энхийн хэлэлцээрт зуучлахыг санал болгов.
* Хоёрдугаар сарын 2 - АНУ-ын Сенатор Риензи Жонстон сонгогдсоноосоо хойш ердөө дөрөвхөн долоо хоногийн дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Түүнийг орыг Моррис Шеппард залгасан байна.
* Хоёрдугаар сарын 3 - АНУ-ын үндсэн хуулийн 16-р өөрчлөлтөөр Холбооны засгийн газар татварыг төвлөрүүлж, хяналт тавьж байхаар болжээ.
** Балканы анхдугаар дайн: Эдирне хотод хяналтаа тогтоохын төлөө Балканын орнуудын холбоотны арми болон Туркын цэргийн хүчнүүдийн хооронд тулаан эхлэв.
* Хоёрдугаар сарын 4 - Эль Сальвадор улсын ерөнхийлөгч Мануэль Араухогын амь насанд халдаж, Араухо хүнд шархдав. Шархадсанаасаа хойш тав хоногийн дараа тэрээр амьсгал хураасан юм.
* Хоёрдугаар сарын 5 - Румын, Австри-Унгарын эзэнт гүрэн батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулав.
** Их Британийн Ард нийтийн танхим Уэльс сүмүүдийг шинээр байгуулахгүй байх тухай хуулийг баталжээ.
* Хоёрдугаар сарын 8 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Сенатын танхимд албан ёсоор үг хэлэв. Ингэснээр 110 жилийн дараа анх удаа Сенатын танхимд үг хэлсэн ерөнхийлөгч болсон юм.
* Хоёрдугаар сарын 9 - Мексикийн цэргийн томоохон албан тушаалтнууд ерөнхийлөгч Франциско Л.Мадерогын эсрэг төрийн эргэлт хийхээр болов.
** Торонтогийн цагаар 21:05 минутад тэнгэрээс хурц гэрэл тодорч, газарт унахыг олон хүн харжээ. Яг үүнтэй адил үйл явдал Бразил улсад, Хойд Америкийн Сескатчеван орчимд бас харагдсан байна. Энэ үйл явдлын дараа профессор Кларенс Чант нар Канадын эзэн хааны одон орон судлалын хүрээлэнд 73 хуудас бүхий тайлан бичжээ.
* Хоёрдугаар сарын 10 - АНУ-ын тэргүүн хатагтай асан Френцис Фолсом Кливленд Принстоны их сургуулийн профессор Томас Ж.Престонтой гэрлэжээ. Ингэснээр АНУ-ын тэргүүн хатагтай нарын түүхэнд дахин гэрлэсэн анхны хүн болсон юм.
* Хоёрдугаар сарын 11 - Японы ерөнхий сайд Кацүра үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болж түүний засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.
** Мексик улсын нийслэл хотод засгийн газар болон босогчдын хооронд тоомоохон мөргөлдөөн дэгджээ.
* Хоёрдугаар сарын 12 - Японы гүн Ямамото Гомбей тус улсын шинэ ерөнхий сайд болжээ.
** Их Гүрнүүд Туркийн саналыг хүлээн авч Балканы дайныг дуусгахаар болов.
* Хоёрдугаар сарын 13 - 13-р далай лам Түвдэнжамц Төвдийг Хятадаас тусгаар тогтносон гэж зарлажээ.
** АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Вүүдроу Вильсон Нью-Жерси мужийн амбан захирагчийн суудлаас өөрийн хүсэлтээр татгалзжээ.
* Хоёрдугаар сарын 15 - Хятадын боловсролын яам Хятад хэлийг нэгдсэн стандарт, дүрэмд оруулах зорилгоор Бээжин хотод уулзалт зохион байгуулав.
* Хоёрдугаар сарын 17 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Мексик улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын иргэдийг Мексик рүү зорчихийг түр хугацаагаар хоригложээ.
* Хоёрдугаар сарын 18 - Мексикийн ерөнхийлөгч Франциско Л.Мадеро, дэд ерөнхийлөгч Хосе Мариа Пино Суарез нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Хэдхэн цагийн дараа төрийн эргэлтийг удирдсан Викториано Хуерта засгийн эрхэнд гарсан юм.
** Францын ерөнхийлөгчөөр сонгогдсон Реймонд Пойнкейр албан ёсоор тангараг өргөв.
* Хоёрдугаар сарын 19 - Экс ерөнхийлөгчийн дүү Густаво А.Мадерог босогчид буудан хороов.
* Хоёрдугаар сарын 22 - Франциско Л.Мадеро, Хосе Мариа Пино Суарез нарын амийг хороов.
* Хоёрдугаар сарын 23 - Оросын Петроград хотын Охрана хотын нууц ажилтнууд Йосеф Сталиныг баривчилж, Сибир рүү цөлжээ.
** Румын улс Болгартай хилийн маргаанаа шийдвэрлэжээ.
* Хоёрдугаар сарын 24 - Австралийн аялагч Дуглас Моусон Антариктадаас анх удаа цахилгаан мэдээ түгээв.
* Хоёрдугаар сарын 25 - Перу улсын ерөнхий сайд Энрике Варела үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөв.
* Хоёрдугаар сарын 26- Перу улсын шинэ ерөнхий сайдаар Луна Перальта тодорчээ.
 
== Энэ онд төрөгсөд ==
== Энэ онд нас барагсад ==