1912 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 251:
* Аравдугаар сарын 29 - Сербийн арми Македон улсад хяналтаа тогтоож эхлэв.
* Аравдугаар сарын 30 - АНУ-ын дэд ерөнхийлөгч Жеймс С.Шерман албан үүргээ гүйцэтгэж байхдаа амьсгал хураав. Тэрээр Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчид дахин нэр дэвшээд байсан билээ.
* Аравдугаар сарын 31 - Сербийн арми Призрен, Грекийн арми Гревена, Имброс, Тасос арлуудыг, Монтенегрогын арми Ипеъ хотуудыг тус утстус эзэлвэзлэв.
 
=== Арваннэгдүгээр сар ===
== Энэ онд төрөгсөд ==
* Арваннэгдүгээр сарын 1 - Кубын ерөнхийлөгчийн сонгуульд Консерватив намаас нэр дэвшсэн Марио Гарсиа Менокал ялалт байгуулав.
** Болгарын арми Демотика хотыг эзлэв.
* Арваннэгдүгээр сар 2 - Балканын эхний дайн: Сербийн хаан Петер Скопье хотыг эзлэжээ.
** Оттоманы эзэнт гүрний экс султан II Абдул Хамидыг Салоника хотоос баривчлав.
** Никарагуа улсын Үндэсний ассемблей тус улсын ерөнхийлөгчөөр Адольфо Диазыг томилжээ.
** АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Вүүдроу Вильсон машинд зорчиж байгаад толгойндоо гэмтэл авчээ.
* Арваннэгдүгээр сарын 3 - Монгол улсын нийслэл Өргөө хотод Хаант Орос улсын Хятад дахь элчин сайд Иван Коросцовец ирж, Гадаад хэргийн сайд Чин Ван М.Ханддоржтой уулзав. Хоёр тал Монголын тусгаар тогтнол, худалдаа, уул уурхай, хувны наймааны асуудлаар ярилцжээ.
** Оттоманы засгийн газар Британи, Франц, Герман улсаас дайнд хамтран оролцох хариу хүсэв.
** Грекийн арми Превеса хотыг эзлэв.
* Арваннэгдүгээр сарын 4 - Францын одон оронч Альфонс Боррель шинэ сүүлт од илрүүлжээ.
* Арваннэгдүгээр сар 5 - АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн Вүүдроу Вильсон ялалт байгуулах нь тодорхой болов.
** Аризона, Канзас, Мичиган, Орегон мужууд эмэгтэйчүүдийг сонгуульд оролцуулжээ.
* Арваннэгдүгээр сарын 7 - Дэлхийн хүнд жингийн аварга хар арьст тулаанч Жек Жонсоныг хүчирхийллийн хэрэгт холбогдуулан нэг жилийн хорих ялыг Чикаго хотын шүүх оноожээ.
* Арваннэгдүгээр сарын 8 - Балканы эхний дайн: Агены тэнгисийн боомт хот болох Салоника хотод Грек болон Болгарын арми хяналтаа тогтоожээ. Гэвч хоёр тал хуваан эзэмших биш дангаар эзэмших сонирхолтой тул үл ойлголцол үүсч эхлэв. Чухам үүнээс Балканы хоёрдугаар дайн эхэлсэн билээ.
* Арваннэгдүгээр сарын 11 - 1910 онд дипломат харилцаагаа таслаад байсан Чили болон Перу улсууд харилцаагаа эргэн сэргээв.
* Арваннэгдүгээр сарын 12 - Испанийн ерөнхий сайд Хосе Каналехас Мадрид хотод халдлагад өртөв. Түүнд анархист үзэлтэй Мануэль Пардиниас халдаж, дараа нь өөрийгөө хороожээ.
* Арваннэгдүгээр сарын 13 - Монгол болон Хаант Оросын тал уулзаж гэрээ байгуулсантай холбогдуулан Хятадын гадаад хэргийн сайд Лианг Мен Тинг үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөхөөр болов.
* Арваннэгдүгээр сарын 14 - Испанийн шинэ ерөнхий сайдаар гүн Альваро Фигуероа Торрес тодорчээ.
* Арваннэгдүгээр сарын 15 - Туркийн их захирагч Киамил Паша, Болгарын хаан I Фердинандтай гал зогсоох хэлэлцээрээ эхлүүлэв.
* Арваннэгдүгээр сарын 17 - Алдарт зохиолч Франц Кафка герман хэл дээрх алдартай бүтээл болох "Метаморфозис" өгүүллэгээ бичиж эхэлжээ.
* Арваннэгдүгээр сарын 19 - Балканы орнууд Оттоманы эзэнт гүрэнтэй энхийн гэрээ байгуулсан тухай цахилгаан мэдээ түгээв.
* Арваннэгдүгээр сарын 21 - Туркийн парламент энхийн гэрээг дэмжээгүйн улмаас Балканы орнууд бүх фронтод цэргээ байршуулж эхлэв.
* Арваннэгдүгээр сарын 22 - Уиндсорын ордонд хоёр хуваагдаад байсан Нигери улс нэгдэх гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр Британичууд Нигерийг бүтнээр нь нэгтгэн захирах болсон юм.
** АНУ-ын ерөнхийлөгч асан Теодор Рүүзвелтийн амь насанд халдахыг завдсан Жон Шранкыг сэтгэцийн өвчтэй гэдгийг зургаан сэтгэл зүйчийн хамтарсан үзлэгээр тогтоов.
* Арваннэгдүгээр сарын 24 - Шинэ Зеландын Маори омгийн шинэ хаанаар Те Рата Махута өргөмжлөгджээ.
* Арваннэгдүгээр сарын 28 - Албанийн хууль тогтоох байгууллага тус улсыг Оттоманы бүрэлдэхүүнээс салан тусгаарлагдаж, тусгаар улс болох шийдвэрийг гаргажээ. Ингэснээр 400 жил Турк улсын харьяанд байсан тус улс тусгаар улс болсон юм. Шинээр байгуулагдсан Албани улсыг Исмайл Кемал Бей удирдахаар болжээ.
* Арваннэгдүгээр сарын 30 - Доминикан улсын ерөнхийлөгч Эладио Викториа албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөв. Орных нь хүнийг сонгогдох хүртэл шашны тэргүүн Адольфо Алехандро Нүел тус улсыг түр удирдаж байжээ.
 
=== Арванхоёрдугаар сар ===
* Арванхоёрдугаар сарын 1 - Өмнөд Африк улсад алдарт тэмцэгч Мохандас К.Ганди, Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөний тэргүүн Гопал Кришна Гохал нар уулзжээ. Уг уулзалтын үеэр Ганди өөрийн үндэсний хувцсаа өмсч оролцсон юм.
** Мачу Пикчуг илрүүлсэн Хирам Бингхем 100 эд өлгийн зүйлс, 700 гэрэл зургийг авсан байна.
* Арванхоёрдугаар сарын 2 - Германы канцлер Теобальд фон Бетманн-Холлвег Герман улс ирээдүйд газар нутгаа хамгаалахын тулд бүх зүйлээ дайчлан зориулах хэрэгтэй гэж мэдэгджээ.
** Санто Доминго буюу одоогийн Доминикан улсын ерөнхийлөгчөөр Адольфо Алехандро Нүелийг жинхлэв.
* Арванхоёрдугаар сарын 3 - Орон нутгийн цагаар 19:00 цагт Оттоманы эзэнт гүрэн, Болгар, Серби, Монтенегро улсуудтай гал зогсоох гэрээ байгуулжээ. Харин уг гэрээнд Грек улс оролцоогүй юм.
* Арванхоёрдугаар сарын 4 - Японы ерөнхий сайд Сайонжи Кинмочи үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр огцорчээ.
* Арванхоёрдугаар сарын 5 - Венна хотод Герман, Австри-Унгарын эзэнт гүрэн, Италийн хооронд хамтын ажиллагааны гурван талт гэрээг шинэчлэн байгуулав.
* Арванхоёрдугаар сарын 6 - Германы археологч Людвиг Боршардтаар удирдуулсан экспедиц Египетийн Амарна хотоос Нефертити хатаны толгойн баримлыг илрүүлжээ. Мөн түүнээс гадна Нефертитигийн мөр, хүзүүг дүрсэлсэн хөшөөний үлдэгдэлийг илрүүлжээ. Хамгийн гол нь Фараон Ахенатений бунханг илрүүлсэн юм.
** Солонгосын ерөнхийлөн захирагч байсан Масатаке Тераучи Японы ерөнхий сайд болжээ.
* Арванхоёрдугаар сарын 7 - Америкийн банкир Пол Уарбург Холбооны нөөцийн системний талаар Вүүдроу Вильсон болон Конгрессын танхимд тайлбарлав.
* Арванхоёрдугаар сарын 9 - Грекийн хөлөг онгоц Туркийн Меджидие болон бусад таван хөлгийг 500 метрийн холоос усан доогуур бөмбөгджээ. Гэвч Туркийн хөлөг осолдоогүй юм.
* Арванхоёрдугаар сарын 10 - Австри-Унгарын эзэнт гүрэн бүх эрэгтэйчүүдийг цэрэгт зарлан дуудав.
* Арванхоёрдугаар сарын 12 - Швейцарийн холбооны улсын ерөнхийлөгчөөр Эдуард Мюллер сонгогдов.
* Арванхоёрдугаар сарын 16 - Балканийн энхтайвны төлөөх бага хурал Их Британийн нийслэл Лондон хотын Гэгээн Жеймсийн ордонд эхэлжээ.
* Арванхоёрдугаар сарын 17 - Төв Африкийн бүгд найрамдах улсын султан Дарь-аль-Кутигаар удирдуулсан арми Францын армид ялагдал хүлээв.
* Арванхоёрдугаар сарын 18 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхим тус улсад цагаачилж ирэх хүний насыг 16-аас дээш болгож хуульчилжээ.
** Францын алдарт нисгэгч Ролан Гаррос Газар дундын тэнгисийг нисч гаталсан анхны хүн болжээ. Тэрээр Тунисаас Сициль хүртэл ниссэн юм.
* Арванхоёрдугаар сарын 19 - Японы армиын ахмад Токүгава Ёшитоши, Хино Күмазо нар байлдааны нисэх онгоц жолоодсон Японы анхны офицер болов.
** АНУ-ын тал Доминикан улсын босогчдод шинэ засгийн газраа хүлээн зөвшөөрөх анхааруулга өгөв. Хэрэв хүлээж авахгүй бол АНУ цэргээ оруулна гэж тусгажээ.
* Арванхоёрдугаар сарын 21 - Японы хунтайж Таро Кацүра Ерөнхий сайд болжээ.
* Арванхоёрдугаар сарын 22 - АНУ-ын Нью-Йорк хотод 80 жүжигчин нэгдэж Америкийн жүжигчдийн холбоог байгуулжээ.
* Арванхоёрдугаар сарын 23 - Египет улсад Асвамын далан байгуулагдаж, албан ёсоор нээлтээ хийв.
* Арванхоёрдугаар сарын 24 - Японы ерөнхий сайд асан, хунтайж Аритомо Ямагатагын амь насанд халдахыг завдав.
* Арванхоёрдугаар сарын 25 - Перу улсын парламент тус улсын ерөнхий сайдаар Элиас Мальпартидаг өргөмжилжээ.
* Арванхоёрдугаар сарын 26 - Мексикийн хувьсгалын удирдагч Панчо Вилла Сантиаго Тлателолкогын шоронгоос оргов. Тэрээр хил давж АНУ-ын Техас мужийн Эль Пасо хотод бүгжээ.
** Францын ерөнхий сайд Реймонд Пойнкейр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болов.
* Арванхоёрдугаар сарын 30 - Балканын эхний дайн албан ёсоор өндөрлөжв, Болгар, Грек, Монтенегро, Серби улсууд Турк улсаас цэрэгээ татахаар болжээ.
 
== Мэндэлсэн алдартнууд ==
 
== Энэ онд нас барагсад ==