1911 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 59:
* Дөрөвдүгээр сарын 27 - Хуангхуагангын бослог Хятадад болов. Босогчид таван тосгонд хаант засгийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн дэгдээсэн билээ.
* Дөрөвдүгээр сарын 30 - Мейн мужийн Бангор хотод гал гарч тус хотын гуравны нэг нь сүйдэв. Бангор хотын 8500 гаруй хүн орон гэргүй болжээ.
 
=== Тавдугаар сар ===
* Тавдугаар сарын 1 - АНУ-ын дээд шүүх Америкийн иргэдэд хувийн хэрэгцээнд зориулан газар олгох тухай холбооны засгийн газрын шийдвэрийг дэмжжээ.
* Тавдугаар сарын 3 - Вилгельм Филшнерээр удирдуулсан Антарктидийг судлах Германы экспедиц замдаа гарав. Үүнээс яг 8 сарын дараа Филшнерийн мөсөн голыг илрүүлсэн билээ.
* Тавдугаар сарын 8 - Хятадын дээд зөвлөл хунтайж Чин Йекуанг тэргүүтэй засгийн газрыг хүлээн зөвшөөрөв. Ингэснээр Хятад улс түүхэндээ анх удаа ерөнхий сайдтай болсон юм.
** Мексикийн хувьсгал: Хувьсгалчдын тэргүүн Панчо Вилла Суйдад Суарезаар тэргүүлсэн засгийн газрын цэргийн эсрэг Мадеро хотноо тулалдав.
* Тавдугаар сарын 9 - Америкийн сэтгэл судлалын холбоо Балтимор хотноо байгуулагджээ.
** Санктпетербургийн технологийн хүрээлэнгийн профессор Борис Росинг, өөрийн шав Владимир Зворыкиний хамтаар катодын туяа бүхий дөрвөлжийг ашиглан дүрс буулгах судалгааг амжилттай хийв.
* Тавдугаар сарын 12 - Персийн парламент утс улсын эдийн засгийг буцан хөл дээр нь зогсоохын тулд Америкийн эдийн засагч, хуульч Уиллиам Морган Шустерийг Сангийн сайдаар томилжээ.
* Тавдугаар сарын 13 - Хятадын эзэн хааны зөвлөл Ханкоу, Гуанжоу, Чуншинг хотуудыг холбосон төмөр замыг гадны банкны зээлээр гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрөв.
* Тавдугаар сарын 15 - Зууны шүүх ажиллагаа: Стандарт Ойл компанийг АНУ-ын итгэлцлийн хуулийг зөрчиж монопольдсон гэж үзэн монополийг задлах шийдвэрийг АНУ-ын дээд шүүх гаргажээ. Ингэснээр тус монополийн суурин дээр Эксон Мобил, Амако, Шеврон зэрэг 34 компани байгуулагдсан юм.
* Тавдугаар сарын 20 - Гадны банкнаас төмөр зам барихад зориулж 30 сая ам.доллар зээлэх гэрээнд Хятадын Манж Чин гүрний эзэн хаан Бээжин хотноо гарын үсэг зуржээ.
* Тавдугаар сарын 21 - Парисаас Мадрид хүрэхээр нисч явсан онгоц замдаа осолдож, Францын дайны асуудал эрхэлсэн сайд Хенри Берто амиа алдаж, Ерөнхий сайд Эрнест Монис хүнд гэмтжээ.
* Тавдугаар сарын 23 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Нью-Йорк хотын нийтийн номын санг байгуулжээ. Уг номын санг алдарт саятан Эндрью Карнегийн цуглуулганд түшиглэн байгуулсан юм. Байгуулагдсан өдрөөсөө нэг хоногийн дараа хэвийн үйл ажиллагаандаа шилжжээ.
* Тавдугаар сарын 25 - Мексикийн ерөнхийлөгч Порфирио Диаз, дэд ерөнхийлөгч Рамон Коррал нарын сайн дураараа огцрох шийдвэрийг төлөөлөгчдийн танхим 100 хувийн саналаар хүлээн зөвшөөрөв. Түүний орыг гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Франциско Леон де ла Барра залгасан юм.
* Тавдугаар сарын 31 - Алдарт "Титаник" хөлөг онгоц Белфаст хотноо нээлтээ хийв. Яг энэ өдөр "Олимпик" хөлөг онгоц аялалдаа гарч байсан түүхтэй.
** Албан тушаалаа хүлээлгэн өгсөн Мексикийн экс ерөнхийлөгч Порфирио Диаз Франц руу зугтжээ. Тэрээр Мексикт амиа алдах эрсдэлтэй байсан тул дээрх шийдвэрийг гаргасан юм. Францад очсоноосоо хойш дөрвөн жилийн дараа тэрээр амьсгал хураажээ.
 
=== Зургаадугаар сар ===
* Зургаадугаар сарын 1 - Хятадын хувьсгалын удирдагч Чан Кай Ши Хятадын муж даяар социалист засаглал байгуулах тухай олон нийтийн илтгэл хийж эхлэв.
* Зургаадугаар сарын 3 - АНУ-ын Лос Анжелес хотын тойргийн шүүх алдарт зохиолч Л.Френк Баумыг 12.6 мянган ам.долларын өрөнд орсон тул албан ёсоор төлөх шийдвэр гаргав. Тэрээр өрөө төлж чадахгүй байсаар 1919 онд амьсгал хураасан юм.
* Зургаадугаар сарын 5 - Оттоманы эзэнт гүрний султан V Мехмед Европ тив, Балканы хойгт албан ёсны айлчлалаа эхлүүлэв.
* Зургаадугаар сарын 8 - Боловсролын тогтолцоог сайжруулах хууль санаачилсан Бельгийн ерөнхий сайд Франс Шоллаерт өөрийн үүрэгт ажлаасаа сайн дураар татгалзав.
* Зургаадугаар сарын 11 - Олон улсын хил тогтоох зөвлөл АНУ, Мексикийн хилийн маргааныг шийдвэрлэх тусгай хурал зарлан хуралдуулав. Энэхүү хуралдаанаар Эль Шамизалын хойд хэсэг, Рио Грандегийн өмнөд хэсгийн нийт 437 га газрыг Мексикт эргүүлэн өгөх шийд гаргасан байна.
* Зургаадугаар сарын 14 - "Олимпик" хөлөг Английн Саутхемптон хотоос АНУ-ын Нью-Йорк хот руу хийх аялалаа эхлүүлэв.
** Ирээдүйн ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхауер АНУ-ын цэргийн академид тангараг өргөж, кадет болжээ. Тэрээр энэ үед 20 настай байсан юм.
* Зургаадугаар сарын 16 - Компьютерийн технологийн алдарт IBM компани Нью-Йорк хотноо байгуулагдав. Тус компани тухайн үедээ CTRC нэртэй байгуулагдаж байжээ.
* Зургаадугаар сарын 21 - Алдарт "Олимпик" хөлөг Нью-Йорк хотын боомтод амжилттай хүрэв.
** Оросын балет анх удаа Их Британийн тайзнаа тавигдав. Тухайн үед Сергей Диагилевийн "Игор ван" дуурь Эзэн хааны дуурийн театрт тавигдсан юм.
* Зургаадугаар сарын 22 - Орон нутгийн цагаар 13:40 цагт Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын шинэ хаан V Жоржид титмийг зүүж, хаан ширээнд залжээ.
* Зургаадугаар сарын 23 - Эрүүл мэндийн шалтгаанаар Францын ерөнхий сайд Эрнест Монисийн засгийн газрыг тараав.
* Зургаадугаар сарын 25 - Польшийн хөлбөмбөгийн холбоо албан ёсоор байгуулагдав.
* Зургаадугаар сарын 28 - Египетийн Абу Хуммус аймагт солир унажээ.
* Зургаадугаар сарын 29 - Тухайн цаг үеийнхээ хамгийн том байлдааны хөлөг онгоцыг Хаант Орос улс зэвсэглэлд нэвтрүүлжээ. Севастополь нэртэй тус хөлөг Хаант Оросын билэг тэмдэг болж байлаа.
 
== Энэ онд төрөгсөд ==