Манлайбаатар Дамдинсүрэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
монголжийбуу
Tags: Visual edit Mobile edit Mobile web edit
Мөр 24:
Дамдинсүрэн Богд Хаант Монгол Улсад нэгдэхээр Баргуудыг толгойлон Нийслэл Хүрээнд (одоогийн [[Улаанбаатар]]) ирсэн ба Богд хаанд сайшаагдан Гадаад яамны дэд сайдаар томилогдсон байдаг. 1912 онд [[Ховд]]ын байлдаанд Дамдинсүрэнгээр удирдуулсан цэрэг ялалт байгуулсныг хөхүүлэн Богд хааны зарлигаар Дамдинсүрэн нь үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнагдсан. 1913 оны [[Өвөр Монгол]]ыг чөлөөлөх [[Таван замын байлдаан]]ыг ерөнхийд нь удирдсан ерөнхий командлагч жанжин нь Дамдинсүрэн байсан.
 
Дамдинсүрэн бол зөвхөн цэргийн жанжин төдийгүй Монгол улсын гадаад харилцааны нэртэй зүтгэлтэн байлаа. Тэр 1913 оны гуравдугаар сард Монгол-Төвдийн гэрээ байгуулахад, 1914 онд Монгол; Орос; Хятад гурван улсын этгээдийн гэрээ хэлэлцээ эхлэхэд МогнолынМонголын төлөөлөгчдийн бүрэлдэхүнд оролцож байлаа.1914 оны наймдугаар сараас 1915 оны тавдугаар сарын 25-нд явагдсан [[Хиагтын хэлэлцээр]]т Дамдинсүрэн Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж [[Монгол үндэстэн|Монгол үндэстний]] нэгдмэл нэгэн улс байх байр суурин дээр тууштай зогсож байлаа. Энэ байр суурийг [[Орос]], [[Хятад]]ын төлөөлөгчид шүүмжлэн, хэлэлцээрээс татахыг олон удаа тулган шаардсан учир Монгол Улсын Засгийн газар арга буюу Дамдинсүрэнг хэлэлцээрийн дундуур гэдрэг татсан нь монголын төлөөлөгчдийн байр суурь эрс сулрахад хүргэсэн юм. Хэлэлцээрийн эцэст Монгол [[автономит улс]] болж, ихэнх Баргууд [[Бүгд Найрамдах Хятад Улс]]-ын бүрэлдэхүүнд үлдсэн.
Хоёр их гүрний тулган хүлээлгэсэн гурван улсын хэлэлцээр нь Олноо Өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолыг цуцалж зөвхөн Халхын дөрвөн аймаг, Ховдын хязгаарыг Гадаад Монгол гэдэг нэртэйгээр ДИУ-н харъяанд автономит эрхтэй, байлгах болсонд Дамдинсүрэн Монглын нийт ард түмний адил гүн хилэгнэж байлаа. 1915 оны зун [өмнө] Монголд ДИУ-г эсэргүүцсэн олон нийтийн бослого гарсан. Түүний гол удирдагч нь 1913 онд Манлайбаатар Дамдинсүрэнгийн удирдлагаар [Өмнө] Монголыг өмгөөлөн хамгаалах цэргийн нэгэн удирдагч байсан шударга баатар Бавуужав байлаа. Иймд Автономит Гадаад Монголын засгийн газар Дундад, Орос хоёр улсын шахалтаар жанжин Манлайбаатар Дамдинсүрэнг, 1915 оны 7 сард Зүүн Өмнө Хязгаарын түшмэл, цэргийг ятган тохинуулах сайдаар томилон хэдэн сар ажиллуулсан боловч зэвсэгт бослогыг зогсоож чадаагүй билээ.