1903 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 121:
 
== Энэ онд нас барагсад ==
 
=== Нэгээс Зургаадугаар сар ===
*Нэгдүгээр сарын 3 – Адольф Гитлерийн эцэг Алойс Гитлер (1837 онд төрсөн)
*Нэгдүгээр сарын 4 – Оросын зохиолч Александр Аксаков (1832 онд төрсөн)
*Хоёрдугаар сарын 1 – Ирландын математикч Сир Жорж Габриель Стокес (1819 онд төрсөн)
*Хоёрдугаар сарын 26 – Автомат шүршигч бууг зохион бүтээсэн Ричард Жордан Гатлинг (1818 онд төрсөн)
*Гуравдугаар сарын 4 – Английн зохиолч Жозеф Хенри Шортхаус (1834 онд төрсөн)
*Дөрөвдүгээр сарын 13 – Германы философич Мориц Лазарус (1824 онд төрсөн)
*Тавдугаар сарын 13 – Филиппинийн ерөнхий сайд Аполинарио Мабини (1864 онд төрсөн)
*Зургаадугаар сарын 9 – Испанийн яруу найрагч Гаспар Нуньез де Арче (1834 онд төрсөн)
*Зургаадугаар сарын 11 – Сербийн хаан I Александер, хатан Драга
 
=== Долоогоос Арванхоёрдугаар сар ===
*Долоодугаар сарын 3 – АНУ-ын тэргүүн хатагтайн үүргийг түр орлон гүйцэтгэгч Харриет Лейн (1830 онд төрсөн)
*Долоодугаар сарын 20 – Ромын пап ламтан XIII Лео (1810 онд төрсөн)
*Наймдугаар сарын 22 – Их Британийн ерөнхий сайд Лорд Салисбюри (1830 онд төрсөн)
*Аравдугаар сарын 22 – Их Британийн улстөрч, түүхч Уиллиам Эдуард Хартпол Леки (1838 онд төрсөн)
*Арваннэгдүгээр сарын 1 – Нобелийн шагналт Германы зохиолч Теодор Моммсен
*Арванхоёрдугаар сарын 8 – Английн философич Херберт Спенсэр (1820 онд төрсөн)
 
== Энэ оны Нобелийн шагналтнууд ==
 
Шведийн Нобелийн хороо Нобелийн физикийн салбарын шагналыг цацраг идэвхит бодис, цөмийн судалгаанд дэвшил авчирсаны төлөө Антуан Беккерэл, Пьер болон Мари Кюри нарт олгосон бол Химийн салбарын шагналыг Аррхениусын тэнцвэрийг нээснийхээ төлөө Сванте Аррхениуст олгосон юм. Харин Чонон бараан хэрэм хэмээх тууралт өвчнийг цацраг туяа ашиглан эмчлэх арга нээснийхээ төлөө Нильс Риберг Финсенд эрүүл мэндийн салбарын шагналыг, Норвеги хэл дээрх яруу тансаг шүлэг, найруулал бичсэнийх нь төлөө Бьёрнстьерн Бьёрнсонд уран зохиолын шагналыг өгсөн юм. Харин Энхтайвны шагналыг Олон улсын арбитрын шүүхийг байгуулах ажилд гар бие оролцсоных нь төлөө Сир Уиллиам Рендал Кремерт олгожээ. Та бүхэнд Нобелийн шагналтнуудыг танилцуулъя.
 
*Физикийн салбарын Нобелийн шагнал – Антуан Беккерэл, Пьер болон Мари Кюри
*Химийн салбарын Нобелийн шагнал – Сванте Август Аррхениус
*Эрүүл мэндийн салбарын Нобелийн шагнал – Нильс Риберг Финсен
*Уранзохиолын салбарын Нобелийн шагнал – Бьёрнстьерн Бьёрнсон
*Нобелийн энхтайвны шагнал – Уиллиам Рендал Кремэр
 
 
== Гадаад холбоос ==