Анандын Амар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 28:
 
==Намтар==
Анандын Амар нь [[1886]] онд [[Түшээт хан аймаг|Түшээт хан аймгийн]] [[Эрдэнэ дайчин вангийн хошуу]], одоогийн [[Булган]] аймгийн [[Хангал сум|Хангал сумын]] нутагт Анандын хүү болон төржээмэндэлжээ. Амарыг 12 нас хүрэхэд эцэг нь өөрийн хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд оруулжээ. Хичээл оролдлого сайтай Амар төдөлгүй [[монгол бичиг]] сайн сурч [[манж хэл|манж]], [[төвд хэл]] бичиг ч төсөөлдөг болж, тэрээр [[Манж Чин улс|Манж Чин улсын]] үед бичээч, эх зохиогч түшмэлээр ажиллаж байгаад [[1913]] оноос Богд Хаант Монгол улсын Гадаад явдлын яам, аймгийн чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр ажиллаж байгаад [[1917]]-[[1918]] онд Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан 50 цэргийг захиран суужээ. [[1919]] онд Хятадын харгис цэрэг Монголд цөмрөн орж Монголын автономит төрийг устгахад Амар нутагтаа одож, хоёр жил орчим хугацаанд мал ажил эрхлэн байв.
 
Судлаачдын тогтоосноор [[Дамдины Сүхбаатар|Сүхбаатар]] [[1921]] оны хавар хилийн чанадад байхдаа Амар болон бусад дэвшилт үзэлтэй хүмүүст нэг бус удаа элч зарж, ажил хэрэг зөвлөж байв. Монгол оронд [[Ардын хувьсгал]] ялсаны дараа тэрээр нийслэл хүрээнд ирж 1921 оны намар ардын засгийн газрын туслах түшмэлийн албанд томилогдон шинэ Монгол улсад хүчин зүтгэж эхэлжээ.