Хархасун: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Хархасун''' нь (1257-1308) Чингис хааны амийг аварч, дархан цолоор шагнуулж байса..."
 
Мөр 1:
'''Хархасун''' нь (1257-1308) [[Чингис хаан|Чингис хааны]] амийг аварч, дархан цолоор шагнуулж байсан [[Оронар]] овгийн [[Хишилиг дархан|Хишилиг дарханы]] ач хүү нь юм. Тэрээр 1272 онд [[хишигтэн]] цэрэгт орж, '''зуутын дарга''' болж, тус ондоо эцгийнхээ Дархан цолыг залгамжилсан. Үүнээс эхлэн түүхэнд '''Дархан чинсан''' гэж бичигдэх болсон. Олонхи тохиолдолд Дархан цолоор нь хүндэтгэж нэрлэж байжээ.
=Албан тушаал=
* 1285 он: [[Өвгөдийн сүм|Өвгөдийн сүмд]] [[заргач|заргачын]] тушаалд томилогдсон.
* 1291 он:[[Хугуан нутгийн син жун шу шэн|Хугуан нутгийн син шэнгийн]] [[пинжан жэнши|пинжан жэншигийн]] тушаал, Рун лиу да фу хэргэм хүртсэн.
* 1298 он: [[Жяньжэ нутгийн син жун шу шэн|Жяньжэ нутгийн син шэний]] пинжан жэншигийн тушаал, зүүн гарын [[Чинсан|чинсан]]гийн тушаалд давхар томилогдсон.
* 1303 он: [[Төвлөн засах яам|Төвлөн засах газрын]] баруун гарын чинсан болсон.
* 1307 он: Ань Си ван [[Ананд (Ань Си ван)|Ананд]], [[Булган хатан]], зүүн гарын чинсан [[Ахудай]] нарын хаан ширээнй төлөөх тэмцэлийн эсрэг [[Хайсан хүлэг хаан|Хуай Нин ван Хайсанг]] хаан суулгахаар, түүний дүү [[Аюурбарбад буянт хаан|Аюурбарбадтай]] үгсэж, эцэстээ ялалт байгуулж, Хайсан ван, хаан суужээ. Хайсан хаан түүнд хишиг хүртээж, [[Тайбо]] түшмэл, '''Лю Жюнь Гуо Жун Ши''' зэрэг, [[Тайфу]] тушаалыг тус тус олгожээ.
Гэвч удалгүй [[Өгэдэй хаан|Өгэдэйн]] угсааны [[Тула ван|Тула]] ноёныг '''Юэ ван''' өргөмжилөх асуудлын эсрэг байж, хаантай сөргөөцөлдөж, хааны үрэлгэн занг удаа дараа шүүмжилснээр [[Давааны Ар нутгийн син жун шу шэн|Хархорум мужийн]] зүүн гарын чинсангийн тушаалд цөлөгдөж, Монгол газар ирсэн.
 
=Нас барсан нь=
1308 онд өвчнөөр Хархорум хотноо нас эцэслэжээ. Нас сүүдэр 52 хүрчээ. Энэ явдлын дараа түүнд '''Да Жан Рю Чин ван''' цол, '''Тайши''', '''Кай Фу И Тун Сан Сы''' хэргэм, '''Шань Жу Гуо''' зэрэг, '''Шүнь Дэ ван''' цолоор нэхэн өргөмжилжээ.