Лигдэн хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 30:
 
=== Эхэн үе ===
Түүний үед Монголын нүүдэлчид нэгэн хаанд захирагддаггүй, олон жижиг ноёдын мэдэлд хуваагдаж, бутарч байсан ба Лигдэн хааны захиргаанд зөвхөн [[Цахар]] түмэнтүмний найман отог л оршиж байжээ. Хэдий тийм боловч тэрээр бүх Монголыг эрхэндээ оруулах төрийн бодлого явуулж байсан юм. Гэвч энэ үед [[Манж]]ийн овог аймгууд нэгдэн нийлж, Умард Алтан улсыг байгуулж [[Умард Алтан улс]]ын хаан [[Нурхачи]] говийн өмнөх Монголчуудыг захиргаандаа оруулж эхэлсэн түүхтэй.
605, 1606 онд өвөр Халхын Баяагуд аймагийн ноён Энхэ Дара таван отогийн Халхын элчийг томилон Нурхачи баатурын ордонд бараалхаж “Хүндэлэлтү хаан” хэмээн өргөмжилж байв. 1608 онд Нурхачи баатурын ахмад хөбэгүн Чойлон 5000 цэрэг дайчлан “Ула, Ехэ аймагийг өмгөөлөв” хэмээн довтлохоор зэхэж байсанд олон монгол аймагууд Хорчинд элч зарж цэрэгийн тусламж гуйсан байна. Хорчин аймаг Лигдэн хааны зарлиггүйгээр дураар цэрэг хөдөлгөж үл болох тул тусалж чадахгүй гээд элчийг буцаасан байна. Төд удалгүй Лигдэн хааны зарлигаар Хорчины Онгудай баатур, хөбэгүн Уба тайж нар цэрэг дайчлан манж-зөрчидийн цэрэгийг цохиж ухраажээ. Зөрчидийн нэгэн салбар монгол угсааны Ехэ аймаг Нурхачи баатурын довтолгоонд өртөж, арга буюу Лигдэн хаан-аас тусламж хүссэнд Онгудай баатур, Уба тайж нар Нурхачи баатурын цэрэгийг дайлж, хиа Буянтыг алсан байна.
Зөрчидийн Нурхачи баатур монгол аймагуудтай байлдаж амжилт олохгүйгээ мэдмэгц зөөлөн арга “ураг барилдах” замд шилжсэн юм. Нурхачи баатур Ляодунгийн газарт өөрийн байрыг бэхжүүлэхийн тулд нангиадын Мин улсыг дайлахад хүчээ төвлөрүүлж, Лигдэн хаан болон монгол аймагуудтай илт дайсагнахаа больж ар талын аюулгүй байдалаа хангахад анхаарч эхэлжээ. Монголчуудын өдөөн хатгалга, халдлага, довтолгоонд Нурхачи баатур хүлцэнгүй хандаж, “ураг болоё” гэх зэрэгээр хил залгаа орших Хорчин, Өвөр халхын таван отогийн ноёд, тайж нартай найртай харилцаж ойртсоор байлаа.
 
=== Дунд үе ===
[[Нурхач|Нурхачи баатар]] (1575-1626) [[Манж үндэстэн|манж аймгуудыг]] 1616 онд нэгтгээд Монголын Лигдэн хаанд захидал илгээж, нийтийн дайсан Мин улсын эсрэг хамтарч дайтахыг санал болгосон байна.
1619 онд Зөрчидийн Нурхачи баатур хаан Мин улсын хязгаарт хийх довтолгооноо өргөтгөж Тиелин давааг эзлэн авахаар хөдөлж ирсэнд Мин улс хүчин мөхөсдөж Монголын Лигдэн хаан-аас тусламж хүсэв. Лигдэн хаан зарлигаар Өвөр Халхын Хонгирадын Зайсай ноён, Жарудын Бага дархан, Сабун, Хорчины Мингган[[Мянган тайжитайж]] ба түүний хөбэгүн Сангаржай тайжи нар нэгэн түм илүү морьт цэрэг дайчлан Тиелин давааг довтолж эзэлсэн боловч Нурхачи баатур хаанд ялагдаж, Зайсай ноён зэрэг олон ноёд олзлогдсон байна.
 
Нурхачи баатур хаан [[Чусонь|Солонгосыг]] дайлсаныхаа дараа [[Мин улс|Нангиад ороныг]] байлдан дагуулах аян дайндаа өөрийн баруун жигүүрт байгаа Монгол аймаг, ханлигуудыг өөртөө татах, нөлөөндөө оруулахыг чармайж, тэр дундаа Лигдэн хааныг өөрийн гол холбоотоноо болгохыг санаархаж эхлэв.
Манж-Зөрчидийн Умард Алтан улс, Монгол улс хоёрын хооронд болсон анхны тулалдаанд Нурхачи баатур хааны ялалтаар өндөрлөсөн нь манж-зөрчидийн хувьд монгол аймагуудыг өөртөө татах боломжийг нэмэгдүүлэв.
[[Тиелингийн тулалдаан|Тиелингийн тулалдаанаас]] хойш Зөрчидийн Нурхачи баатур хаан [[Мин улс|Мин улсыг]] дайлая гэвэл эхлээд Монголын Лигдэн хааны хүчийг сулруулах, ар талаа бэхжүүлэх ёстой болсон байна. Лигдэн хааны мэдэлд буй Цахар аймаг хүчирхэг тул Өвөр Халха, Хорчин, Харачин, Найман, Аохан, Баарин олон монгол аймагуудыг урагийн холбоондоо дулдуйдан “айлган сүрдүүлэх” ба “аргадан татах” замаар Нурхачи баатур хүчирхэг Лигдэн хааны хүчийг сулруулж эхэлжээ.
Лигдэн хаан урьд нь Мин улсыг удаа дараа довтолж, Мин улс Лигдэн хааныг алт мөнгөөр хахуульдсан тул дахин Хятадтай байлдахыг сонирхохгүй байлаа. Мөн Нурхачиийг өөртэй нь тэгш зиндаанд харьцсанд дургүйцэж, хамтарч ажиллахаас татгалзсан байна.
Түүний хойно, 1619 оны 11-р сарын эцэсээр Лигдэн хааны элч Хангал Байху манж-зөрчидийн хааны ордонд очиж Нурхачи баатурт илгээсэн Лигдэн хааны бичигийг өргөсөн байна.
Мөр 58:
Монголчууд нангиадын үзэн ядах үзэл санааг сэдрээсэн Лигдэн хааны энэ үйл ажиллагааг Өвөр Монголын бүх ноёд дургүйцэн хүлээн авч, монгол ноёд Лигдэн хаан-аас нүүр буруулан Манж-зөрчидийн Нурхачи баатур хааныг түших болжээ. Лигдэн хаан ба Мин улсын холбоотоны гэрээ байгуулахаас өмнө монгол ноёд цөм Лигдэн хааныг дагаж, түүний үг зарлигийг мөрдөж байлаа.
 
Лигдэн хааны бодлогод дургүйцсэн Үзэмчин, [[Сөнөд]], [[Хуучид]], Абага[[Авга нар]] аймагуудаймгууд элсэн говийг гаталж, Халхын [[Сэцэн хан Шолой|Сэцэн хан Шолойн]] нутагт нүүж ирэв.
1623 оны 5-р сард Лигдэн хаан Жаруд аймагийн Сабун ноёныг “Умард Алтан улстай далдуур харилцав” хэмээн довтолсонд Сабун ноён ял асуухаас айж хөрш Хорчины нутагт орж ирсэний дараа ялт хүмүүнийг орогнуулсан ял нөмрөхөөс эмээн Хорчины Ууба тайжи [[Чин улс|Умард Алтан улсад]] дагаар оров. Лигдэн хааны авга ах [[Дайчин тайжитайж]] Шинэ мянган отогийг авч Ууба ноёны хамгаалалтанд оржээ.
Өвөр Халхын ноёд тайж нар Лигдэн хааны шийтгэлээс айж Манж-Зөрчид уруу очиж чадахгүй байгаагаа мэдэгдэж, Нурхачи баатур хаанд байнга элч илгээж байв.
1623 оны 5-р сард [[Амбагай (манж)|Абахай хунгтайжихунтайжи]], Дэглэй тэргүүтэй зөрчидийн 3000 цэрэг [[Жаруд|Жарудын]] Ананда тайжийг бутцохижбут цохиж аймаг олоныг нь хураан авчээ.
1623 онд Нурхачи баатур хаан Хорчины [[Ууба тайжидтайж]]<nowiki/>ид элч илгээн 1624 онд тангараг өргүүлж холбоотоноо болгов. Лигдэн хаан “энх төрөөр нэгтгэх бодлого” нь амжилтгүй болмогц “дайчин төрөөр нэгтгэх бодлого”-д шилжиж, 1625 оны 4-р сард Хорчин аймагт довтолж Зүрүхэ хотыг бүсэлсэнд Хорчины Ууба тайжи Умард Алтан улсад элч илгээн тусламж хүсэв.
Нурхачи баатур хаан цэрэглэж, Хорчины нутагийн гадна цэрэгийн үзлэг хийгээд өөрийн гутгаар бэйл Мангудай, дөтгөөр бэйл Абахай хунгтайжи нараар 5000 шилдэг морин цэрэгийг удирдуулан Хорчинд туслаар илгээж, өөрөө гэдрэг буцжээ. Лигдэн хаан манж-зөрчидийн цэрэг айсуйг мэдээд бүслэлтээ зогсоож гэдрэг буцсан байна. Энэ үед Өвөр Халхын Баяагудын ноён Энхэ дара албат нараа дагуулан Умард Алтан улсад дагаар оров. 1625 онд Хорчины [[Ууба тайжитайж]], зөрчидийн [[Нурхач|Нурхачи хаанд]] бараалхан 9[[есөн цагаанцагааны бэлэг]] сэлтийг өргөж давхар ураг барилдав. [[Чин улс|Манж]] ба [[Бутралын үеийн Монгол|Цахар]] хоёрын хооронд болсон анхны зэвсэгт мөргөлдөөнд Манж нар дарамгайлж Нурхачи баатур Өмнөд Монгол уруу цэрэглэх орохоор зоримог шийдвэр гаргасан байна.
1626 онд Манж-зөрчидийн их цэрэг Монголын нутагт цөмөрч “Улаат элчийг уулгалав” гэж шалтаглан Жаруд, Баарин аймагийг довтолж хүн мал олоныг олзолж авчээ.
1626 оны 5-р сард “Хүндэлэнг хаан” Нурхачи баатур 10,000 цэрэгээр найман замаар довтолж, Хатун гол (Шар мөрөн)-ийг гаталж Баарин аймагийг довтолж Наннуг тайжийг хороон, Баарин, аухан, найман, ар хорчин, оннигуд, хишигтэн аймагуудын нутагийг эзлэн авч, намар 10-р сард манжийн цэрэг Жаруд аймагийг довтолж Бага Дархан тэргүүтэй 14 тайжийг талж буцжээ.
 
Халхын зүүн гарын Шолойг түшин суусан өвөрлөгч аймгийн ноёд Халхад Лигдэнгийн
эсрэг уур амьсгал тархахад нөлөөлсөн байна. Тэдгээр аймгийн зарим ноёд Халхад нутаглах хугацаандаа Лигдэн хааны эсрэг мөчөөрхөн тэмцэж Сэцэн ханы нутгаас Түшээт ханы нутгийг дайран өнгөрч 1631 онд [[Харчин]], [[Түмэд]], [[Ордос]], [[Юншээбүү|Юншээбү]], [[Асуд]] аймгийн ноёдтой холбоолон, Хөх хотод байсан Лигдэн хааны 40000 цэргийг бут цохиход оролцжээ. Үүнийг Халхын ноёдууд хөхүүлэн өөгшүүлсэн нь дамжиггүй юм.
 
Халхын ноёдын олонхи нь Лигдэн хутагт хаан Өвөр Монголын ноёд, тэднийг дэмжсэн Манжийн хамтарсан хүчинд Лигдэн хутагт хаан цохигдохын хамт Халхад шурган орж ирж өөрсдийнх нь эрх мэдэл, биеэ даасан байдалд халдуузай хэмээн болгоомжилж түүнийг эсэргүүцэн тэмцэхэд бэлтгэх болжээ.
Мөр 96:
 
=== Сүүл үеийн цэрэг дайн ажиллагаа ===
Айшин гүрэн болон арын аймагууд ( Ар Хорчин , ОнигудОннигуд, Дөрвөн хүүхэд, Исүд) нь Монголын ( Цахарын ) хаан Лигдэнгийн эсрэг цэрэг улс төрийн холбоо байгуулсанд 1630 онд Лигдэн хаан эдгээр урвагчидыг болон ар Халхруу зугтаасан аймагуудыг залхан цээрлүүлэх дайн явуулсан байна.
Энэ дайн Лигдэн хаан хийгээд арын аймагууд болон ар Халхын хооронд явагджээ. Лигдэн хаан өөрийн шууд харъяат аймаг болон 1627 онд дагаар оруулсан баруун гурван түмэний ( Ордос, Түмэд ) цэргийг дайчилсан байна.
Лигдэн хааны цэрэгтэй ар Халх, түүний харъяат Авга нар л Лигдэн хаантай нилээд тулсан бололтой байна. [[Ар хорчин|Ар Хорчин]], Онигуд[[Оннигуд]], [[Дөрвөн хүүхэд]] нар нь цөм өмнөш Ашин гүрэнг бараадан нүүн зайлжээ. Лигдэн хааны ар Халхтай дайн болсон тухай тухай Ашин гүрний “хуучин Манж бичигийн данс”-нд буй нэгэн захидалд :
 
...” Цахар цэрэг мань зүг мордов. Сар гэж зарсан тэр хэлийг сонсоод цэргээ угтаж гараад , гэрээ бэрх газар оруулж, халхтай тулалдаж Халхын Буяаху гүеэн ирж хэлэлцэж , Халх жононтой угтаж гарав гэнэм”... гэжээ.
Мөн ...” Халхын бугутай хошууч 300 хүн туршуул, Цахарын захыг довтолж гархуй”...гэх мэтээр ар Халхын оролцоог тэмдгэлсэн байна.
 
Мөр 114:
 
==== Хатад ====
# [[Сутай тайху]], Эрх хонгор буюу Эжэй хааны эх. 1635 онд Хэ шоу жэн чин ван [[Жиргалан ван|Жиргаланд]] өгсөн.
# [[Наннан тайху]], [[Амбагай (манж)|Абахай хаан]] өөрөө авсан.
# Дутумэн хатан, Абахай хаан өөрөө авсан. Хожим Янь чин гун шу фэй хэмээн нэхэн цол өгсөн.
# Эржэй хатан, [[Абатай|Абатайд]] өгсөн.
# Бүчи хатан, Абахайн хүү [[Хүүгэ|Хүүгэд]] өгсөн.
# Хүртүмэн хатан
 
Мөр 128:
==Лигдэн хааны тамга==
Монголын тулгар төрийг үндэслэгч суут Богд Чингис хааны энэхүү төрийн тамга XVII зуун хүртэл хэрэглэгдэж байсан бөгөөд цахарын Лигдэн хаан манжид хүчин мөхөсдөж Хөх нуурын зүг дутааж бие барах болмогц тамгыг дайсны гарт оруулахгүйн тулд ар, өвөр Монголын зэлүүд уулсын аль нэгэн хадан хонгилд эгнэгт далдлан нуусан тухай сурвалж бүтээлүүдэд тэмдэглэсэн байдаг. Лигдэн хааны хувьд Чингисийн удмын сүүлчийн хаан, Монгол улсын нэгдмэл байдлыг сэргээхийн төлөө тэмцэж явсан эх оронч үзэлтэй хүн байжээ. Иймээс үе дамжин ирсэн их хааны хаш тамгыг Монгол үндэсний улс төрийн оршин тогтнохын бэлгэдэл болгож манж нараас нууцалсан гэдэг домог яриа байдаг.
Тамга [[Тогоонтөмөр хаан|Тогоонтөмөр хааны]] үед үрэгдээд, түүнийг ямаа олоод, ямааны эзэн Лигдэн хаанд өгөөд, улмаар Сутай нэртэй хатанд нь байж байгаад Манжийн хаанд шилжсэн домогтой.
Харин түүхэн сурвалжид Лигдэн хааны хүү Эжээ Хонгор (дээрх сурвалжид Эрххонгор) аавыгаа нас барсны дараа жил буюу 1635 онд Хасбуу тамгыг Нурхачийн хүү Амбагайд аваачиж өгсөн гэсэн өөр мэдээ байдаг. Эжээ Хонгор өөрөө бол бууж өгч очсон.
 
Лигдэн хаанаас тамга хураасан тухай, Юань улсын их хасбуу эрдэнэ хэмээн тусгайлан тахиж шүтдэг байсан тухай Манж Чин гүрний түүхэнд бичиж дурдсан бий. Тэрхүү тамганы хамтаар домогт гурван эрдэнийг тахиж байсан сүмд Мүгдэн буюу одоогийн Хятадын Лёонин[[Ляонин|Ляонин мужийн]] нийслэл [[Шэньян хот|Шэньяан хотын]] Шар сүмд тахигдаж асан тэр тамгыг манжууд “Юань улсын их хасбуу тамга” хэмээн зарлаж, шүтэж, хаад нь тэр тамганы үлгэрээр шинэ тамга үйлдүүлж байсан.
[[Шэньян хот|Мүгдэнд]] тахигдаж асан тэр тамга “Төрийн зарлиг уламжлах эрдэнэ” гэсэн эртний дөрвөн ханзтай, хааш хаашаа 13 см, тиг дөрвөлжин байжээ. Харин шар хадган дээрх дардас бол хялбар уншигдахааргүй сонин, эвхмэл найман үсэгтэй, хааш хаашаа яг 8,2 см дөрвөлжин байв.
 
===Лигдэн хутагт хааны тамганы домог===
Манжийн ихэд тархсан “домогт” бичмэл сурвалжид ийн өгүүлдэг:
''“Найман сарын цагаан луу өдөр бэйл нэр түшмэл зарж, хааны хүн, илгээж, хол угтуулсан хишигт мөргөн айлтгасан бөгөөд үе үеийн улс залгамжлах хас эрдэнийн тамга олж авчирсан явдлыг мэдүүлэн айлтгав. Энэ эрдэнийн тамга бол Юан улсын ордны дотор хадгалж байсан тамга бөгөөд Шөньди (Тогоонтөмөр) хааны үед хүрч ирээд, Нийслэл хотыг орхиж, тэр эрдэнийн тамгыг авч, хилийн чанадад одоод, хожим [[Инчан Фү]] хотод очоод, хот алдагдах үес тэр эрдэнийн тамгыг үрэгдүүлсэн байна.
Тэгээд 200 гаруй жил өнгөрсний хойно нэгэн хүн хадын дор ямаа хариулж явтал нэгэн ямаа гурван өдөр өвс идэлгүй, гагцхүү туурайгаар газар цавчлахыг үзээд, хариулж явсан хүн даруй тэр газрыг малтаж, хас эрдэнийн тамгыг гарган авч, Юан улсын үр хойч [[Бошигт жонон|Бошигт хаанд]] өргөн барьжээ. Хожим Цахарын Лигдэн хаанд сүйтгэгдсэн хойно хас эрдэнийн тамга Лигдэн хааны гарт оржээ. Лигдэн хаан бол бас Юан улсын үр хойч болой. Бэйл нэр тэр эрдэнийн тамгыг Сутай хатанд бий хэмээн сонсоод, авчир хэмээн авчруулж үзвээс '''ЖИ ГАО ЖИ БООБОУ''' хэмээх дөрвөн хятад үсэг бичжээ. Хасын бие ишинд хоёр луу ороолдуулан үйлдсэн бөгөөд гэгээн сайхан, үнэхээрийн эрдэнэ аж. Доргон нар ихэд баясалдан, бидний Хаан буян ихтэй тул Тэнгэр гайхамшигт эрдэнэ хайрлажээ. Энэ бол түмэн жил болтол нэг болгож нийтлэхийн бэлгэ ажгуу хэмээн тэр эрдэнийн тамгыг хямгадан авч, дагаар орсон иргэний хамтаар Хар мөрөнийг гатлан, Хөх хотод хүрч ирэв. Тэр тухайд бэйл Ёото хараахан өвчилсөн тул мянган цэрэг таслан авч, Хөх хотод суув. Бусад бэйл нэр олон цэргийн хамтаар Цахарын хааны хүү Эрххонгор-Эжэй болон түүний сайд нарыг авч…буцав. Улаагчин гахай өдөр Зарлигаар…угтуулан илгээв…хас эрдэнийн тамгыг улаан эсгий дэвссэн ширээн дээр тавьж…Хааны цацрын өмнө шар ширээ тавьж, хүж асаан, Тайзун хаан хас эрдэнийн тамгыг хүлээн аваад, гараар өргөн барьж, олныг дагуулан Тэнгэрт мөргөж ёслон дуусгаад, сууриндаа сууж, баруун зүүн этгээдэд хандан Зарлиг буулгасан нь: “Энэ хас эрдэнийн тамга бол эртний үе үеийн хаадын хэрэглэж байсан эрдэнийн тамга бөгөөд Тэнгэр надад хайрласан нь магадаар омтгой бус”'' хэмээв.
 
==Лигдэн хутагт хаан, шашин, соёл==
Лигдэн хаан Энэтхэг, Төвд хэл бичигт сайтар суралцан оюуны өндөр боловсрол эзэмшжээ. Мөн Бурханы шашныг дэлгэрүүлэхэд маш анхаарч олон сүм хийд бариулсан билээ. Түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн нэгэн лут их үйл бол Бурханы шашны хөлгөн их судар 108 боть “Ганжуур”“[[Ганжуур]]”-ыг орчуулуулан, алтан үсгээр барлуулах ажлыг гардан зохион байгуулжээ. Алтан үсгээр барлаж, 9 эрдэнээр чимсэн тийм том хэмжээний номыг бүтээсэн нь хүн төрөлхтний соёлын нэгэн үнэт өв юм. Мөн Хубилай хааны зарлигаар мянган лан алтаар бүтээсэн Махагала бурхныг Монголын нийслэл Цагаан хотод залж, алтан дээвэрт сүмд байрлуулсан байна.
 
 
Мөр 146:
{{Залгамжлал
| өмнө = [[Буян сэцэн хаан]]
| албан_тушаал = [[Монгол хаад|Монголын хаан]]
| дараа = [[Эжэй хаан]]
| он = [[1603]]-[[1634]]