Хубилай хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 59:
Ийнхүү [[Дай Вьет]]эд анхаарал хандуулах боломжтой болсон Хубилай хаан 2 дахь довтолгоогоо 1287 онд, өмнөхөө бодвол том флот, хоол хүнсний арвин нөөцтэйгээр сайтар зохион байгуулалттайгаар эхлүүлэв. [[Тогоон]]ы удирдсан монголчууд Ван Киеп рүү (баруун хойноос) хүрч очин, [[Омар]]ын явган болон морин цэргүүдтэй (Улаан голын дагуу өөр замаар очсон) нийлэн, тулалдаанд хялбар ялав. Тэнгисийн флот Ван Донд [[Ха Лон булан]]гийн ойролцоо) ялалт байгуулсан ч хүнсээ ачсан ачааны том онгоцоо орхисон байсныг нь генерал [[Тран Хан Ду]] олзолжээ. Ингээд Тан Лон (одоогийн [[Ханой]])-д байсан монголчууд хүнсний хомсдолд нэрвэгдэв. Хангамжийн талаар шинэ мэдээ ирэхгүй байсан тул Тогоон армиа Ван Киеп рүү ухраахаас өөр аргагүй боллоо. Тэр үед [[Дай Вьет]]ийн арми урагш давшин, Монголчуудад эзлэгдсэн байсан олон сууринг чөлөөлжээ. Явган цэргүүд нь Ван Киеп дэх Монголчуудыг довтлох тушаал авав. Тогоон армиа хоёр хувааж, ухарсан байна.
 
4 сарын эхээр Хубилайн Кипчак жанжин [[Омар]]аар удирдуулсан тэнгисийн цэргийн хүчин явган цэргээр дэмжүүлэн [[Бач Дангийн тулалдаан (1288)|Бач Дан голд]] хүрч очив. Гүүр, зам устгагдаж, Дай Вьетийн цэргүүд довтолж байсны улмаас Бач Данд явган цэргийн дэмжлэггүй болжээ. Дай Вьетийн жижиг флот уг тулалдаанд оролцож, ухарч байгаа дүр үзүүлсэн байна. Монголчууд Дай Вьетийн цэргүүдийг нэхэн хөөгөөд тэдний бэлдсэн талбарт очжээ. Тэнд хүлээж байсан мянга мянган жижиг завь хоёр эргээс гарч ирэн, дайсны эгнээг задалсан. Гэнэтийн хүчтэй дайралттай тулгарсан Монголчууд далай руу ухрахыг оролдсон ч Дай Вьетчүүдийн татсан уяанд тээглэн хөлөг онгоцнууд нь гацаж, олонх нь эвдэрч сүйдэн живжээ. Тэр үед нь олон тооны галт салнууд урсан ирж мөргөж байв. Айсан Монгол цэргүүд онгоцноосоо үсэрч буун, эрэг рүү гарсан бөгөөд тэнд тэднийг Траны хаан болон [[Тран Хун Дао]]гийн удирдсан арми хүлээж байлаа. Ингээд Монголын тэнгисийн флот бүрмөсөн сүйрч, Омар олзлогджээ. Тэр үед [[Дай Вьет]]ийн арми Лан Соны дагуу Тогооны армийг үлдэн хөөжээ. [[Тогоон]] ширэнгэн ой дундуур дутаан нутаг буцсан аж. Гэсэн ч [[Дай Вьет]] болон [[Чампа]]гийн хаант улсууд цаашид зөрчилдөөн үүсэхээс сэргийлж, Хубилайн захиргааг хүлээн зөвшөөрсөн билээ<ref name="ReferenceA"/><ref>René Grousset-The empire of the steppes, p.290</ref>.үүс
 
====Зүүн Өмнөд Ази, Өмнөд тэнгис ====