Хаммурапи хааны хууль: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Санжаасүрэн. Ц. ''Эртний дэлхий дахины түүхийн дээж бичиг''. 45-р тал
 
Мөр 1:
== ХуулийнХаммурапи тухайхааны хуулиуд ==
МЭӨ 1792-1750 оны үед амьдарч байсан эртний '''Вавилон''' улсын I хаанчлалын 6 дугаар хаан '''Хаммурапи'''йн хуулийг Францын археологийн экспедиц 1901 онд '''Сузы''' хотоос олжээ. Тэр нь одоогоор Парижийн Луврийн музейд хадгалагдаж байгаа. Хууль тогтоомжийг хар хүрэн чулуун багана дээр сийлж бичсэнийг дайны олз болгон '''Вавилон'''оос эламчууд нутагтаа аваачсан ажээ. Хуулийн эмхтгэл нь 282 зүйлтэй боловч чулуун баганан дээр одоо 247 нь бүтэн үлдэж, 35 зүйлийг нь Эламын хааны зарлигаар хусаж арилгасан бололтой. Хожим нь МЭӨ 660-630 оны үед байсан '''Ассир'''ын хаан '''Ашшурабанипал'''ын номын сангаас олдсон энэ хуулийн өөр нэг хувилбараас дутуу хэсгийг сэргээн нөхсөн юм. Энэхүү шаантаг хэлбэрт бичгийн хууль нь оршил, жинхэнэ хууль, төгсгөл гурван хэсгээс бүрджээ. Хуулийн оршил төгсгөлийн хэсэгт, энэхүү хуулийг зохиосон зорилгоо өгүүлэхдээ: <''Хүчтэй нь хүчгүйгээ дарлахгүй, өнчин ядууст шударга ёс тогтоохын тулд энэхүү хуулийг тогтоов''> гэжээ. Чулуун баганын нүүрэг талын хэсэгт нарны бурхан, шударага шүүгч '''Шамаш'''ийн өмнө '''Хаммурапи''' хаан залбиран зогсож, хуулийг авч байгааг дүрсэлсэн зураг сийлбэртэй юм. '''Хаммурапи'''йн хууль нь эртний '''Вавилон'''ы хаант улсын эдийн засаг, нийгмийн байгууламжийг тодорхойлох боломж олгодог.