Гөлгөржүүлсэн эгэл хэсгийн гидродинамик: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
BlendingSPH.jpg файлыг коммонсд INeverCry хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: Copyright violation, see c:Commons:Licensing.
Мөр 45:
 
== Шингэний динамик дахь хэрэглээ ==
 
[[File:BlendingSPH.jpg|thumb|Зохицсон Гөлгөржүүлсэн эгэл хэсгийн гидродинамикийн арга, үерийн симуляци]]
үзэх: [[Тооцон бодох шингэний динамик]]
Гөлгөржүүлсэн эгэл хэсгийн гидродинамик нь [[шингэний хөдөлгөөн]]ийг загварчлахад түлхэцтэйгээр хэрэглэгдэж байна. Уламжлалт хэлхээст суурилсан аргаас давуу хэд хэдэн ашиг тус байдаг нь энэ аргын шингэний урсгал дэхь хэрэглээг нэмэгдүүлсэн гэж хэлж болно. Нэгдүгээрт, SPH арга нь эгэл хэсгүүд өөрсдөө массын утгыг агуулсанаар нэмэлт тооцоолол хэрэглэхгүйгээр масс хадгалагдах хуулийг хариуцдаг. Хоёрдугаарт, SPH нь шугаман алгебрын системийг бодсоноос илүүтэйгээр хөрш эгэл хэсгүүдийн жинлэсэн хувь нэмрээр даралтыг тооцоолдог. Гуравдугаарт, Шингэний хүрээг дагах ёстой хэлхээст суурилсан техниктнй адилгүйгээр, SPH нь хөнгөн шингэнийг (ихэвчлэн агаар) үзүүлсэн хоосон орон зай болон нягт шингэнийг (ихэвчлэн ус) харуулсан эгэл хэсгүүдээр хоёр фазат шингэний урсгалын харилцан үйлчлэл болох чөлөөт гадаргыг бүтээдэг. Эдгээр давуу чанаруудаас улбаалан бодит хугацаанд SPH-ийг хэрэглэн шингэний хөдөлгөөнийг загварчлах боломж байгаа гэдгийг батлаж болно. Гэсэн хэдий ч, хэсхээст болон SPH техникүүдэд [[метабөмблөг]] болон [[хөдлөх куб]], [[Volume_rendering#Splatting|цэгэн цацалт]], эсвэл "дэвсгэр" графо-дүрслэл гэх мэт полигончлох техникүүдийг хэрэглэн чөлөөт гадаргын зураглалыг сайжруулах шаардлага аль алинд нь байдаг. Хийн динамикийн хувьд тухайлбал хийн баганын нягтын зураглалыг бэлтгэхэд цөм функц өөрөө хэрэглэгдэх нь тохиромжтой байдаг (ж.н SPLASH графо-дүрслэлийн багц програмд үүнийг шийдсэн байна).