Усан боомт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 132:
 
===== Шороон дүүргэлттэй боомт =====
'''Шороон дүүргэлттэй боомт''', мөн '''нягтруулсан шороон боомт''' эсвэл '''грунтэн боомт''' хамгийн түгээмэл энгийн нэр нь '''шороон боомт''' ба энэ боомбоомт нь сайтар нягтралтай [[шороон боомт|ул хөрснөөр]] баригддаг. ''Нэгэн төрлийн'' нягтруулсан боомт нь шүүрэлтийн усыг зайлуулах байгууламжийг эс тооцвол нэгэн төрлийн ул хөрсөөр бүтдэг. Үүнээс гадна бүсчилсэн бүтэцтэй байж болох ба үүнийг холимог боомт гэж нэрлэх ба боомтын дээд ба доод налуу зүрхэвч, шүүр гэх мэт өөр өөр үүрэг бүхий хэсгүүдэд тухайн хэсэгт тохирсон ул хөрсийг хэрэглэнэ. Орчин үеийн бүчлэл бүхий холимог хийцтэй боомтын ус үл нэвтрүүлэх хэсгээр шүүрч гарсан усыг шүүрүүлэн гидравлик даралтын бууруулах шүүрүүлийн систем доод хашицын үзүүрт байрладаг. Харин өнгөрсөн хуучин аргачлалд ус үл нэвтрүүлэх бүс буюу шүүрэлтийн эсрэг байгууламж нь угаалтаар бий болдог байсан. Угаалтаар гэдэг нь боомтыг гидравлик аргаар барихыг хэлж байгаа юм. Шороон боомтод мөн чулуун боомтод хэрэглэдэг шиг ус үл нэвтрүүлэх байгууламж, дээд налуугын бэхэлгээ зэргийг хэрэглэж болно. Хамгийн сониролтой ус үр нэвтрүүлэх байгууламж нь мөсөн зүрхэвч ба энэ аргыг мөнх цэвдэгтэй өндөрлөг газар барих шороон боомтод барих нь найдвартай байдаг. Мөсөн зүрхэвчийг байнгын хөргөлттэй байлгахын тулд тусгай хоолойвчийг суулгаж өгдөг.
 
[[Тарбела боомт]] нь [[Пакистан]] дахь Индус гол дээрх том боомтуудын нэг юм. Боомт нь Исламабадын хойт зүгт 50км, өндөр нь голын ёроолооё дээш 148м, 250км2 мандлын талбай бүхий усан сан үүсгэдэг дэлхийд томоохонд тооцогдох шороон дүүргэлттэй боомт юм. Боомтын үндсэн элемент нь нягтруулсан ул хөрс ба цул хэсгийн урт нь 2700м, өндөр 142м байдаг байна. Энэ төсөлд боомтыг барихын тулд 152.8 сая м,куб ул хөрс ашигласан ба хүний гараар бүтсэн хамгийн том шороон байгууламж юм.