Анандын Амар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Image:Anandyn_Amar.gifImage:Anandyn_Amar.png-р сольж байна. Сольсон хэрэглэгч нь GifTagger, шалтгаан нь: Replacing GIF by exact PNG duplicate.
Мөр 3:
 
==Намтар==
АнандынАгданбуугийн Амар нь [[1886]] онд [[Түшээт хан аймаг|Түшээт хан аймгийн]] [[Эрдэнэ дайчин вангийн хошуу]], одоогийн [[Булган]] аймгийн [[Хангал сум|Хангал сумын]] нутагт АнандынАгданбуугийн хүү болон төржээ. Амарыг 12 нас хүрэхэд эцэг нь өөрийн хошууны тамгын газрын дэргэдэх бичгийн сургуульд оруулжээ. Хичээл оролдлого сайтай Амар төдөлгүй [[монгол бичиг]] сайн сурч [[манж хэл|манж]], [[төвд хэл]] бичиг ч төсөөлдөг болж, тэрээр [[Манж Чин улс|Манж Чин улсын]] үед бичээч, эх зохиогч түшмэлээр ажиллаж байгаад [[1913]] оноос Богд Хаант Монгол улсын Гадаад явдлын яам, аймгийн чуулганд бичээч, түшмэл, дэс түшмэлээр ажиллаж байгаад [[1917]]-[[1918]] онд Монгол улсын хойд хил хязгаарыг харгалзан хамгаалсан 50 цэргийг захиран суужээ. [[1919]] онд Хятадын харгис цэрэг Монголд цөмрөн орж Монголын автономит төрийг устгахад Амар нутагтаа одож, хоёр жил орчим хугацаанд мал ажил эрхлэн байв.
 
Судлаачдын тогтоосноор [[Дамдины Сүхбаатар|Сүхбаатар]] [[1921]] оны хавар хилийн чанадад байхдаа Амар болон бусад дэвшилт үзэлтэй хүмүүст нэг бус удаа элч зарж, ажил хэрэг зөвлөж байв. Монгол оронд [[Ардын хувьсгал]] ялсны дараа тэрээр нийслэл хүрээнд ирж 1921 оны намар ардын засгийн газрын туслах түшмэлийн албанд томилогдон шинэ Монгол улсад хүчин зүтгэж эхэлжээ.
Мөр 9:
Удалгүй Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэлээр дэвшиж, улмаар мөн сайдаар тохоогдон ажиллаж байгаад [[1924]]-[[1925]] онд Аж ахуйн яамны сайд, [[1926]]-[[1927]] онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн тэргүүлэгчээр ажилласан байна. [[1928]] оны эхээр хуралдсан [[Улсын бага хурал|Улсын бага хурлаас]] Амарыг Монгол улсын Ерөнхий сайдаар томилсонд [[1930]] он хүртал ажиллаж байгаад, [[1930]]-[[1932]] онд [[Шинжлэх ухааны хүрээлэн|Шинжлэх ухааны хүрээлэнгийн]] дарга, [[1932]]-[[1936]] онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, [[1936]]-[[1939]] онд хоёронтоо Монгол Ард Улсын Засгийн газрын Ерөнхий Сайдаар тус тус ажилласан.
 
АнандынАгданбуугийн Амар нам төрийн удирдлагад ажиллаж байхдаа Монгол улсын төрийн тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхэд ихэд анхаарч байсан. [[И.В. Сталин|Сталиныг]] тахин шүтсэн нь манайд нөлөөлж хүмүүсийг олноор хэлмэгдүүлж байсныг Амар тухайн үед эсэргүүцэж байжээ. [[Хорлоогийн Чойбалсан|Чойбалсан]] нар [[1933]] онд зохиомлоор үүсгэсэн [[Лхүмбийн хэрэг]] гэгчийг тэрээр нягтлуулан шалгуулж уг хэрэг үндэсгүй тул баригдан хоригдсон хүмүүсийн ихэнхийг суллуулах арга хэмжээ авч байв. "Хүний эрхийг хөсөрдүүлж буйг илчлэн чухамдаа гэмт хэрэг хэмээгч нь жинхэнэ хийж үйлдсэн явдал дээрээс бүтэж гардгаас бус, хэн нэгэн хүний санааны дураар зохиомол хэрэг ба зохиомол ял хийж явуулдаг ёсон хаа ч байж болохгүй" хэмээн хэлжээ.
 
===Хэлмэгдэл===
АнандынАгданбуугийн Амар эл бодлого, үйл ажиллагаа Чойбалсан нарын зорилгод саад тотгор болж байв. Иймд Амарт улс төрийн эсэргүү хэрэгтэн хаяг зүүгээд [[1939]] оны [[3 сарын 7]]-нд болсон [[МАXН|МАXН-ын]] [[МАXН-ын Төв Хороо|Төв Хорооны]] тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. Уг хуралд нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав Амарын нам бус явдалын тухай илтгэл тавьж түүндээ
<blockquote>"Амар бол ангийн дайсны эрх тусыг өмгөөлөн хамгаалагч мөн. Энэ нь Японы тагнуулын төлөөлөгчөөс хэдэн хувь дор юм. Тэр зальт аргаар өндөр албан тушаалд гарсан ба өөрийн зорилгыг биелүүлэхийн тулд хувьсгалыг ашиглахыг оролдож байв"</blockquote>
гэхчлэн хамаг бурууг тохоож, Х.Чойбалсан дэмжин ийм өнгөө будсан дотор нь харалсан, идээ бээрээр гүйцсэн этгээдийг намын хүрээлэлд нэг минут ч байлгахгүй хөөвөөс зохино, Ерөнхий сайдын тушаалаас шууд зайлуулбал таарна гэжээ.