Дунд палеолитын үеийн Монгол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Монгол одоогийн байдлаар дунд палеолитийн үеийн хүний оршуулга хараахан илрээгүй байга..."
(Өөрчлөлт алга)

07:28, 22 Зургаадугаар сар 2014-ий байдлаарх засвар

Монгол одоогийн байдлаар дунд палеолитийн үеийн хүний оршуулга хараахан илрээгүй байгаа хэдий ч тэрхүү хүмүүсийн эдлэж хэрэглэж байсан ан агнуурын болоод хөдөлмөрийн багаж зэвсгүүд олон тооотойгоор олддог. Дунд палеолитын үеийн хүний хөдөлмөрийн багаж зэвсэг бүхий бууц суурин Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оцонмааньт, Булган сумын Цахиуртын хөндий, Гурвансайхан, Баянхонгор аймгийн Богд сумын Их Богд уул, Орог нуурын хөндий (Орог нуур 1,2), Өвөрхангай аймгийн Богд сумын Арц Богд уул, Хархорины орчим Орхон голын сав (Орхон 1; 7 доод давхарга), Мойлтын амны зүүн дэнж, Ховд аймгийн Баралгийн гол (Баралгийн гол 1), Хойт Цэнхэрийн гол (Хойт Цэнхэр 2), Олон нуур (Олон нуур 1) зэрэг олон газраас олдсон байна.

Ном зүй, эх сурвалж

Гадаад холбоос

Нэмж унших