Неолитын үеийн Монгол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Монголын неолитын буюу шинэ чулуун зэвсгийн үе нь 12,000-4,000 (7,000-4,000?) жилийн өмнөх үеийг хам..."
(Өөрчлөлт алга)

06:53, 22 Зургаадугаар сар 2014-ий байдлаарх засвар

Монголын неолитын буюу шинэ чулуун зэвсгийн үе нь 12,000-4,000 (7,000-4,000?) жилийн өмнөх үеийг хамарна. Энэ үед мал аж ахуй дараад нь газар тариалан үүссэнээр хөдөлмөрийн шиэн хуваарь, шинэ соёл иргэншил үүсчээ. Неолитийн үед чулуун зэвсгийн төрөл олширч, үрэх, билүүдэх, нүхлэх, зүлгэх гэх мэт шинэ аргаар чулуун зэвсгийг янзлах болов. Неолитын үеийн Монголын хүмүүс загасны торонд зүүх живүүр, дүүгүүр, нухуур, үр тариа цайруулах самбар, нүдүүр, чулуун уур, маш санй хйицтэй цахиур сүх, ооль, цүүц, иртэй ясан хутга, шөвөг, маш хурц үзүүртэй ясан гилбэр, хянгар, цоолтуур, сэтгэх, сийлэх зориулалттай шивүүр, сэтгүүр зэрэг шинэ багаж зэвсэг хийж байжээ. Археологичид Дорнодын Тамсагбулаг, Булган аймгаас ясан хутга олжээ. Мөн энэүед нилээн багтаамжтай газар гэр хийх болсон ба энэ нь утаа гаргах нүх, салхивч, хаалгатай байжээ. Хүмүүс анх нохой, дараад нь морь, үхэр бог мал буюу ямаа, хонийг гаршуулжээ. Тамсагбулагаас асар том эвэртэй үхрийн яс олджээ.

Ваар савыг неолитийн үед өвсөөр тор сүлжин шатаах болхи аргаар анх хийсэн байна. Яваандаа хүмүүс ваар саваа хээгээр чимэглэж эхэлжээ.

Цахиур чулуу нь хамгийн элбэг олддог учир эртний хүмүүс цахиур чулуугаар өөрсдийн багаж зэвсгээ хийдэг байв.


Нэмж унших