Туул гол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 57:
 
==Экологийн бохирдол==
2013 оны дөрөвдүгээр сарын 12-24-нд авсан усны сорьцод хийсэн шинжилгээний дүнгээр Туул голын энэ хэсэгт ус маш их, бүр онцгой бохирдолттой байгаа нь тогтоогдсон байна. Тодорхой хэлбэл, Туул голын ус Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдээд гарч буй ус нийлснээс доош буюу Сонгино доод, Шинэ цэг, Хадан хясааны орчимд голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, 0.05- 2.79 мг/л-т хэлбэлзэж байгаа нь онцгой их бохирдлын түвшинд хүрсэн байна.
Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатарын байгаль орчны бохирдол нь Туул голд нөлөөлж ширгэх аюулд ороод байгаа билээ. Энэ нэг 1-рт түүнд цутгадаг олон жижиг гол, горхийг хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэн/тухайлбал Түргэний, Улиастай, Сэлбэ, Дунд, Толгойт/ 2-рт 1950,60-аад оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг ямар ч бодлогогүйгээр огтолсон/ахмад үеийнхний дурсамжаар сал, завь урсдаг байсан//. 3-рт Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал нь Туул голд цутган орохоос гадна [[Заамар сум|Заамар]] дахь [[алт олборлолт]] 4-рт үйлдвэрийн болон ахуйн зорилгоор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 3 том дулааны цахилгаан станц, мөн үлэмж тооны уурын зуухнууд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын гүний усны хэрэглээ, 6-рт нийслэлийн газар нутгийн үлэмж хэсгийн мөнх цэвдэгтэй хэсгийн хөрстэй хэсэгт барилга байшин олноор барьсан нь хөрсний усийг үлэмж хэмжээгээр, үүн дээр нэрмээс болж цаг уурын дулаарлаас шалтгаалан ууршихад давхар нөлөөлж буй гэж үздэг.
 
Мөн биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5)-ийн агууламж усны чанарын стандарт болох хүлцэх агууламжаас 27-78 дахин давж, онцгой их бохирдлын түвшинд хүрчээ. Мөн усан дахь аммонийн азотын агууламж 36-94 дахин их, эрдэс фосфорын агууламж 5-30 дахин их буюу их бохирдлын түвшинд гарав. Түүнчлэн пер манганатын исэл дэх чанарын агууламж хүлцэх агууламжаас 1.5-5.7 дахин давсан нь Туул голын энэ хэсэгт ус маш их бохирдолттой нь батлагдсан байна.
 
-Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс энгийн болон хоногийн нийлбэр сорьц авч шинжилгээ хийсэн дүнгээс үзэхэд цэвэршүүлэх чадвар нь 50.7-52.8 хувьтай байсан. Цэвэрш үүлээд гаргаж байгаа усанд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 248-402 мг/л, жинлэгдсэн бодис 117-263 мг/л, химийн хэрэгцээт хүчилтөрөгч 282 мг/л, аммонийн азот 24.0-28.7 мг/л, эрдэс фосфор 2.226-2.702 мг/л агуулагдаж байлаа. Энэ нь хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны MNS4943:2011 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд агууламжаас биохимийн хэрэгцээт хүчилт өрөгчийн агууламж 12-20 дахин, жинлэгдсэн бодисын агууламж 2-5 дахин их. Мөн аммонийн азотын агууламж 4-5 дахин, эрдэс фосфорын агууламж 11-13 дахин их агуулагдаж байна гэсэн үг. Ийм л усыг Туул голд нийлүүлж байна. Түүнчлэн энэхүү судалгааг хийх үед “Харгиа” цэвэрлэх байгууламж болон арьс ширний үйлдвэрүүд ажиллаагүй байсан.
 
Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатарын байгаль орчны бохирдол нь Туул голд нөлөөлж ширгэх аюулд ороод байгаа билээ. Энэ нэг 1-рт түүнд цутгадаг олон жижиг гол, горхийг хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэн/тухайлбал Түргэний, Улиастай, Сэлбэ, Дунд, Толгойт/ 2-рт 1950,60-аад оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг ямар ч бодлогогүйгээр огтолсон/ахмад үеийнхний дурсамжаар сал, завь урсдаг байсан//. 3-рт Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал нь Туул голд цутган орохоос гадна [[Заамар сум|Заамар]] дахь [[алт олборлолт]] 4-рт үйлдвэрийн болон ахуйн зорилгоор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 3 том дулааны цахилгаан станц, мөн үлэмж тооны уурын зуухнууд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын гүний усны хэрэглээ, 6-рт нийслэлийн газар нутгийн үлэмж хэсгийн мөнх цэвдэгтэй хэсгийн хөрстэй хэсэгт барилга байшин олноор барьсан нь хөрсний усийг үлэмж хэмжээгээр, үүн дээр нэрмээс болж цаг уурын дулаарлаас шалтгаалан ууршихад давхар нөлөөлж буй гэж үздэг.
 
== Гадаад холбоосууд ==