Сандо амбан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 25:
===Ар Монголын Хүрээний Амбан сайдаар суусан ба Монголын Цагаагчин гахай жилийн хувьсгал===
1909 онд [[Ар Монгол]]ын Хүрээнд суух [[амбан]] [[сайд]]аар томилогдсон байна.Энд байхдаа Манж чин улсын бодлогыг монголд хүчээр хэрэгжүүлэхийг оролдсон боловч [[Богд гэгээн]] болон монголын [[ноёд]], [[лам]] нарын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна.
Энэ үед 1911 онд Манжийн ноёрхолыг [[хятад]]ад унагасан тул 1911 оны 12 сарын 1 буюу Цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын 13-ний өглөө нь [[Халх]]ын Хүрээний бүх хэргийг түр удирдан шийдэх газар буюу Түр засгийн газраас [[Түшээт хан аймгийн чуулган дарга]] [[Дамбын Чагдаржав|Чагдаржав]], мөн аймгийн жанжин чин ван [[Ханддорж]], Сэцэн хан аймгийн чуулганы дэд дарга Гомбосүрэн, тус аймгийн жанжин Гомбосүрэн, ван Цэрэнсодном, гүн Намсрай, [[Да лам Цэрэнчимэд]] нар Манжийн Сандо амбаныг 3 хоногийн хугацаанд Монгол газар улс орноос гарч явахыг тулган шаарджээ.
Сандо амбан мөн өдрөө [[Оросын консул]]д очиж хамгаалалт хүсэж, консулын байранд хоноод 12 сарын 4-ний өдөр [[Хиагт]]аар дамжин [[Манжуур]] буцжээ.