Ерөө сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 2:
 
==Түүх==
Ерөө сум 1924 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Хүдрийн “Бэлчир” гэдэг газар Галттай нэртэйгээр 240 өрх, 2039 хүн амтай Буриад иргэдийн хүсэлтээр байгуулагджээ. Түүнээс хойш сумын төвийг 1925 онд Карников тосгонд, 1953 онд одоогийн Тавинд шилжүүлжээ. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1931 оны 5 дугаар тогтоолоор Ерөө гэгдэх болов. 1933 онд 596 өрх, 2100 хүн, 23.5 мянган малтай байжээ. Ерөө сумын нутагт 1924 онд Буриад хошууны бага сургууль, харилцан туслалцах хоршооны салбар /1930/, хүний бага эмчийн салбар /1935/, холбооны салбар /1937/, хорих газар /1941/ байрлаж байв. Тус сумаас 1971 онд одоогийн [[Хүдэр сум]], 1976 онд [[Жавхлант сум]] тус тус бие даан Засаг захиргааны нэгж болон салсан түүхтэй. Сэлэнгэ аймгийн Ерөө сум нь баруун урд хэсгээрээ Сэлэнгэ аймгийн Зүүнхараа,урд хэсгээрээ Төв аймаг, Төв аймгийн Мөнгөн морьт сумтай, Зүүн урд хэсгээрээ Хэнтий аймаг, Зүүн хэсгээрээ Орос улстай, Хойд талаараа Хүдэр,Алтанбулаг сумдуудтай, баруун талаараа Дархан-Уул, болон Жавхлант сумтай хиллэн оршдог.
 
==Хүмүүс==