Тэмээ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Өөрчилж байна: pt:Camelo
No edit summary
Мөр 29:
}}
 
Нүүдэлчдийн амьдарч ирсэн экологийн орчинд говь, цөл нэлээд нутгийг эзэлдэг бөгөөд үүнд дасан зохицож амьдардаг амьтдаас гэршүүлэгдэж, тэдний амьдралд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн амьтны нэг нь '''тэмээ''' юм.
Дэлхийн тэмээний 90%-ийг нэг бөхт наран тэмээ, 9,6%-ийг хос бөхт тэмээ эзэлдэг. [[Хятад]]ын хойд говь, [[Монгол]], [[Бүгд Найрамдах Халимаг Улс|Халимаг]], [[Кыргызстан]], [[Казакстан]] улс хос бөхт тэмээ үржүүлдэг. Хос бөхт тэмээ буй болсон явдал ч биедээ өөх ихээр хуримтлуулж өвөл, хаврын тарчиг хатуу цагт илч дулааны эх үүсвэр болгон ашигладаг зохицолдолгоотой холбоотой үүсчээ. Хос бөхт тэмээний өвөг бол зэрлэг тэмээн гөрөөс “[[Хавтгай]]” юм. Энэ амьтан одоо ч манай орны [[Алтайн цаадах говь]]д амьдарсаар байна. [[Венец]]ийн жуулчин [[Марко Поло]] [[13-р зуун]]д анх дэлхийд мэдээлж улмаар [[1870]]-[[1884]] онд [[Орос]]ын жуулчин [[Николай Пржевальский|Н.М.Пржевальский]] [[Төв Ази]]ар хэд хэдэн удаа том аялал хийхдээ Монгол орноор дайрч хавтгайг үзэж тодорхойлж бичсэний дээр агнаж гавлын яс, арьсыг нь судалгаа, үзмэрийн дээж болгон авсан байдаг. Тэмээг хүн гэршүүлээд наад зах нь 5000 жил болж байна. Тэмээ, адууг гаршуулж, гэршүүлсний дүнд Хүннү гүрэн, Монгол хэмээх улс үүсч хөгжих үндэс болсон гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл тэмээгүйгээр монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоход хэцүү болно. Говь цөлийн экологийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн энэ амьтан халуун нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах хос бөхтэй болсон, элсэн хөрсөнд явах тавхайтай болсон, говь цөлийн өргөслөг өвөрмөц ургамалаар хооллох, олон хоногийн өл хоол даах чадвартайг нь танин мэдэж уналга эдэлгээнд ашиглах болсон байна.
Тэмээний цээжин хэсгийн яс бөгсөн биеэсээ хүчирхэг том түүнээ дагаж булчингийн хөгжил цээжин талдаа илүү сайн байна. Ууцны яс, харцаганы нугаламтай уян холбогдсон нь түүнийг зөөлөн явдалтай болгодог ажээ. Тэмээ хэвтэхдээ залааны 2, өвдөгний 2, тойгны 2, өвчүүний 1 бүгд долоон сайран дээр тулдаг учир зундаа +60-70 хэм хүртэл халж, өвөлдөө 30 хэм хүртэл хүйтэрдэг газрын гадаргаас биеийг нь хамгаалдаг байна.Тэмээний арьс нягт зузаан, атираагүй, уян, хөлсний булчирхай нь голчлон суга цавиар байрладаг нь хөлөрч ус чийг алдахаас хамгаалдаг. Тэмээний уруул хөдөлгөөн сайтай, сэтэрхий уруулынх нь баруун, зүүн тал тус тусдаа хөдөлдөг нь говийн ургамалаар хооллох зохилдологоог буй болгожээ. Энэ онцлогоосоо хамаарч тэмээний сур, үдээр хатахдаа татаж хатаж сунадаггүйг мэдэж ханын үдээр, авдар савны углуурга, заадал эмээлийг хүртэл наалгүйгээр тэмээний арьсаар бүрж, үдэж хийдэг байна. Үсэн бүрхүүл нь сор үс, завсрын үс буюу ноолуураас тогтдог сайн чанарын ноостой, уян зөөлөн, дулаан тул төрөл бүрийн утас, ноосон эдлэл, хөвөнгийн оронд дээлэнд тавьж ашиглаж иржээ. Дэлүү нь бөөрний хавьд өлөнгийн хонхор тушаа байрладаг тул амархан гэмтдэг. Хашир малчид тэмээг унагах, цохиж нүдэхээс болгоомжилж бөөр нь уначихна гэдэг нь ийм учиртай. Тэмээ алсын барааг өдөр шөнө ялгалгүй хардаг. Үнэр сайн мэдэрдэг. Ус, худаг, айл бууцыг 30-аад км-ийн цаанаас мэдэрдэг гэдэг. Иймээс ямар ч элсэн цөлд баримжаагаа алддаггүй орон зайн мэдрэмж сайтайгаараа малчдад хань түшиг болж, хайр булаадаг амьтан юм.