Хархорум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
 
== Түүх ==
[[Хархорум]] хотыг 1220 онд [[Чингис хаан]] үндэслэжээ. Харин тэнд хот суурин анх байгуулагдсан нь VIII зууны ([[Уйгур улс]]) үед холбогддог. “Чингис хааны үед [[Хархорум]] нь цэрэг зэвсгийн агуулах суурин шинжтэй байжээ”( Ч. Далай, 22-р тал). “1232 онд Хархорумын гол хэрмийг байгуулжээ (Ренэ Груссе, 36-р тал.) 1235 онд хаант төрийн сүр хүч, хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл болгон Түмэн Амгалант ордныг байгуулснаар Хархорум хот улам ч өнгө жавхаатай болжээ. Түүний өмнөхөн Өгөөдэй хаан ор суусны 7-р он хөхөгчин хонин жил (1235 он)-ийн хавар Х‎э Линь (Хархорум) хотыг цогцлон байгуулж Түмэн Амгалант ордныг барьж, 8-р оны (1236 он) улаан бичин жилийн цагаан сард олон [[ван]] ноёд зоог базаан уг ордныг барьж гүйцсэнд зориулж их найр, хурим ([[Юань улс]]ын судар, 1-р д‎эвтэр), ёслол үйлджээ. Ийнхүү [[Өгэдэй хаан]] Хархорумын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэхүйц хот болсон байна. Хархорум хотыг байгуулахад Монголчуудын зэрэгцээ “Франц, Англи, Орос, Унгар, Төвд, [[Балба]], [[Перс]], [[Хятад]], [[Солонгос]] зэрэг орны шилдэг уран барилгачдыг дайчлан ажиллуулжээ. Юань улсын сударт бичсэнээр “1500 албан хүн” (Юань улсын судар. 3-р дэвтэр) Хархорумыг байгуулахад идэвхитэй ажиллаж байжээ. Ер нь хот байгуулалтад харь орны гар урчуудыг ашиглах явдал Хүннүгийн үед ч байсан гэж Х.Пэрлээ дурдсан буй (Хүн нарын гурван хэрмийн үлдэц. 1957, 13-р тал).
[[Файл:Kharkhorum.jpg‎|right|]]